Ц.НЯМДОРЖ: “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ
Ц.НЯМДОРЖ: “АРД ТҮМЭН” ГЭДЭГ ГАНЦ Л ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХҮН ДЭЭ БИ
БИ ЕР БУСЫН ХҮНД ТЭМЦЭЛД ОРСОН -Ц.Нямдорж гэдэг хүний улс төрийн амьдралыг “гал”-гүйгээр төсөөлөх боломжгүй мэт санагдах болжээ. Өнгөрсөн дөрвөн жил нам дотроо, өөрөөр хэлбэл өөрийнхөнтэйгөө хийсэн ширүүн тэмцэлтэй жилүүдийг өнгөрөөх шиг боллоо. Одоо эргээд харахад та юугаа алдаж, юу олсон юм шиг байна вэ? -Би улс төрийн хүнд, хатуу тэмцэл дунд л явж ирсэн хүн. Тэр даваа гүвээ, огтлолцол болгон дээр өөрийн чинь ярилцлагад орж байсан. Миний улс төрийн амьдрал тэр чигээрээ тэмцлээр дүүрэн байсан ч өнгөрсөн дөрвөн жил ер бусын хүнд тэмцлийн жилүүд болж өнгөрлөө. Магадгүй дахиж хэн нэг хүн яг ийм тэмцлийн замаар явж чадахгүй байх. Би бол цаг хугацааны хумилтад орж байгаа л хүн шүү дээ, тухайлбал насны хувьд. Үүнийгээ бол ойлгохын дээдээр ойлгож байна. 2016 онд манай нам 65 суудал авсан боловч яг гараан дээрээ л алдсан. Намын дарга нь Ерөнхий сайд болохоос татгалзаж, их улс төрд дөнгөж хөл тавьсан хүн Ерөнхий сайд болсон. Тэгэнгүүт би анхны чуулган дээр “Дээр чинь ард түмэн, дэргэд чинь сөрөг хүчин байгааг битгий мартаарай” гэдэг үг хэлсэн. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийг хулгайлсан асуудал бол надад ойлгомжтой л харагдаж байсан л даа. Систем нь. Сонгуульд ялбал “Эрдэнэт”-ийг буцааж авна гэдэг зургаан сарын 27-ны өдрийн мэдэгдлийг би өөрөө бичиж өгсөн юм. Яг энэ мөчид Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил, Сундуйн Батболд, Намын нарийн бичгийн дарга нар хамт байсан. Гэнэт Ч.Сайханбилэг мэдэгдэл хийгээд яах вэ, ийх вэ гэдэг асуудал яригдсаны дараа. Тэгээд Сундуйн Батболд гарч мэдэгдэл хийсэн нь тэр. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдоход “Эрдэнэтийнхээ асуудлыг хурдан шийдээрэй” гэж сануулж хэлсэн, гэвч хөдөлдөггүй. Ингээд л “Эрдэнэт”- ийн асуудлыг өөр дээрээ татаж судалж эхэлсэн ажил л даа, наадах чинь. Надад бол хоёр л зам байсан. Нэг бол энэ нам, төрд бий болсон хулгай, луйвар, яргаллыг таслан зогсоох. Нөгөө нь дэд даргынхаа суудалд амар жимэр суугаад дөрвөн жилийг өнгөрөөх хоёр сонголттой тулсан. Ерөнхий нөхцөл их хүнд. Живж байгаа хөлөг шиг. Хөлгөө хаяад зугтаж байгаа капитан маягийн юм болчих гээд байдаг. Тэгээд л энэ хатуу юм руу явж орчихсон л доо. “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн аминд халдсан хэрэг, нам доторх нөхцөл байдал гээд л... Яалт ч үгүй “Эрдэнэт”- ийн асуудлыг хөндөхөөр л цаад талд нь манайхан холбогдоод болж өгдөггүй. Харсаар байж эх орноо ийм байдалтай орхиод явалтай биш гэж бодоод л ийм юм руу орчихсон. Яг хэрэг дээрээ бол эрх мэдэл, мөнгө, хөрөнгө, хэвлэл мэдээллийн сүлжээг атгасан долоо, найман том даргын эсрэг хөдлөх юм болж хувирсан л даа. -Хүний, өөрийн? -Тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, АТГ-ын удирдлага, тагнуул, цагдаагийн дарга гээд. Албан тушаал талаас нь үзвэл энэ. Нөгөө талаас нь ер бусын их мөнгөтэй хүчтэй дайтах нь тодорхой болсон. Энэ Худалдаа хөгжлийн банк гэдэг чинь цул мөнгө шүү дээ. Энэ мөнгөний эсрэг явах болсон. Гуравдугаарт, энэ мөнгөөр тэтгүүлдэг хэвлэлийн сүлжээ. Бүх юм дэндүү ойлгомжтой харагдаж байсан. Ийм гурван том юмны эсрэг явах нөхцөл байдлын дунд хувийн шийдвэрээ гаргаад “сүүлчийн цамцаа урагдтал үзнэ дээ” гэдэг үгээ хэлээд явсан нь тэр л дээ. Ийм хэмжээний бүрэлдэхүүн, мөнгө, сүлжээтэй тэмцэнэ гэдэг бол тун хэцүү. Эхний шатанд яаж ийгээд ганцаараа эхлээд үзье гэж бодсон. Залуу гишүүдийг хамаагүй татаад оруулчих юм бол эд нарыг замд нь “нялчих” болов уу гэж бодоод 2017 он хүртэл ганцаараа явсан. Тэгээд “Эрдэнэт”-ийн шалгалтын ажлын хэсгийг ахалж дуусаад, шалгалтын дүнгээ намын бүлгийн хурал дээр танилцуулахад л зул задарсан даа. Тэр бүлгийн хуралд орохын өмнө миний хийсэн шалгалтын дүн, дөрвөн заалттай тогтоолд зөвхөн “хэлэлцээр хий” гэсэн ганц заалтыг үлдээгээд бусдыг нь хасч, нэг заалттай юм болгож хувиргах шахсан. Ерөнхий сайд, Их хурлын дарга, бүлгийн дарга нар ийм оролдлого хийсэн. Ингээд бүлгийн хурал дээр бөөн маргаан болж ажлын хэсгийн саналыг дэмжсэн. Ингэж ганцаар явсан тэмцэл олуул болж түрсэн. Би өөрийгөө магтах гээд байгаа юм биш. Ийм юмны эсрэг явах түүх хүний амьдралд олон тааралдахгүй зүйл биз. Тэгээд дээрээс нь давхар намын асуудал гарч ирсэн. Намд бол хоёр л зам байсан. Энэ 49 хувийг ил далдуур дэмждэг, хамгаалж хаацайлдаг нөхдүүдийг намын удирдлагад үлдээх. Үгүй бол эдгээр төлөөллүүдээс намыг холдуулж, энэ намд гэрэл гэгээ оруулж, итгэл найдвар бий болгох ийм л хоёр зам байсан. Хоёр дахь замыг нь бид сонгосон учраас дараа дараагийн тэр алхмууд хийгдсэн. Надад бол яг хүн ёсныхоо хувьд ер бусын хүнд байсан. Эд нар чинь бүгд л надтай хамт явж байсан хүмүүс шүү дээ. -Намын тархин дээр сандайлсан, намаасаа том фракц үүсчихээд байна гэж та үе үе мэдэгддэг байсан. Бараг 15 жилийн турш хажуунаас нь хамгийн таагүй нүдээр харж байсан хүн бол та. Тэгэхээр энэ болж бүтэхгүй юмны эхлэл чинь нэлээд ужиг явсан зүйл биз дээ? -Олон жил явсан. Би 1997 оноос хойш байсхийгээд намынхаа хэн нэгэнтэй муудалцаад байсан. Ийм л юм хийх гээд байсан тул эсэргүүцэж байсан нь тэр. Эргээд харахад миний яваад байгаа улс төрийн зам дандаа энэ бүлэглэлүүдтэй тэмцсэн зам мөр болж хувирсан байх юм. Надад өөрт шүү дээ. 1997, 1998 оны үед ч “Эрдэнэт”-ийн асуудал бас нэг будлиад, ажлын хэсгийг би ахалж байсан. Тэр маань тухайн үеийн Ерөнхийлөгчийг тойрсон бүлэглэлтэй очиж тулаад л, өөрөө би Хятадын тагнуул болж дууссан. Дараа нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр эрх мэдэлтэй байхдаа МАН, АН хоёрыг нэгтгэх гэж оролдсон байх аа. Яагаав нөгөө 62-ын бүдүүн бүлэг гэж гарч ирэхэд. -Бүлгийн дэд дарга нь Р.Гончигдорж болдог ? -Тийм. Тэгэхэд би юу хийчихсэн юм гэхээр намын харьяаллаа солихгүй, парламентад үнэнч байна гэсэн хоёр заалтыг МАН, АН хоёрын гэрээнд Н.Энхбаяраас нууж байгаад хийчихсэн юм. Яг гол юмыг нь би тэгж устгасан. Н.Энхбаяр тэр орой над руу нэлээн ууртай ярихаар нь “Болдог юм болдгоороо болсон” гэж хэлээд утсаа тавьж байсан түүхтэй. Тэр 62-ын бүлэг байгуулагддаг чинь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил нь байсан шүү дээ. Хоёр нам нийлүүлж байгаад дундаас нь Н.Энхбаяр гарч ирж мөнхийн ноёрхол тогтоох тийм л оролдлого байсан. Их тэнгэрт энэ тухай асуудал ярихад би байж л байсан шүү дээ. Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг нэрийг Монголын Ардчилсан Хөдөлмөрийн Нам гэж өөрчлөх асуудал хүртэл яригдаж байсан үе. Сүүлд нь 2008 онд С.Баярын хамтарсан засаг гарч ирээд дахиад хоорондоо холилдоод эхэлсэн. Тэр холилдож эхлэх үед чинь Н.Энхбаяр ерөнхийдөө том ноёрхлоо тогтоох гэж санаархсаар байсан үе шүү дээ. Тэгээд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагах гэхээр нь би эсэргүүцсэн. УИХ-ын дарга хүн тэрийг эсэргүүцэхээр чинь хэцүү шүү дээ. Ингээд Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулж, манай намд “Элсний 13” гарч ирж замдаа тээглэсэн Ц.Нямдоржийг зайлуулж байлаа. -Танай намынхнаар өөрсдөөр нь тэр Цэцэд өгөх мэхийг хийлгэж байсан биз дээ? -Тэгсэн. Намайг Цэцэд өгсөн хоёр хүн дараа нь албан тушаал авч шагнагдсан. Тэрний дараа 2014 онд Н.Алтанхуягийг унагах үед би ганцаараа намын Бага хурал дээр эсэргүүцсэн, дийлээгүй. Нэг л муу юм хийх гэж байгаа нь мэдрэгдээд байсан юм л даа. Тэгээд Н.Алтанхуягийг унагаж, дахиад АН манайх хоёр нийлж Засаг байгуулж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон. Дараа нь Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын баталгаа гаргаж өгсөн. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож ХХБ-нд энэ 500 сая долларын баталгаа гаргасан чинь л Эрдэнэтийг хулгайлах бэлтгэл байсан юм билээ. Үргэлжлэл бий... Орхон аймгийн Сонгуулийн төв штаб
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив