Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төр

Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?

Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?

   “Нэгээр илүү бол Мянгаар илүү” гэдэгчлэн энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН 21:20 оор ялалт байгуулж, олонх болсон. МАНамын хороогоор томилгооны асуудал хэрхэн хэлэлцэгдэх нь Орхон аймгийн Ардчилсан намынхны чих тавих сэдэв ч байсангүй.  Харин ч түгжилд зэхэж байв. Огтоос ашиг сонирхолд нь нийцээгүй үр дүн тул эмх замбараагүйгээр иргэдийг бухимдуулж, хүлээлт бий болгох нь Ц.Батхуяг болон Д.Ганболд, Г.Алтангэрэл нарын чадахаасаа хэд дахин илүү чадах асуудал. Хэлэмгий, шүүмж, өнцөг, хоолойн өнгө, "Сонгуулийн хороо" гэх мэтээр итгэл төрүүлэхүйц ч гэлээ, дүрэмд баригддаггүй  улс дүрэмгүйгээр тоглох нь гарцаагүй шүү дээ.

Хурал эхлэх цаг дор урилгагүй зочин Анхдугаар хуралд зочилсноос эхлээд л андашгүй байсан биз. Ц.Батхуягийн ч зөв юм шиг. Өөрөө нэр дэвшиж чадалгүй, Женко үзүүлбэр дэх "Морь унасан толгойгүй хүн" дүрд тоглосон хүн.

Олонх болж л УИХ-ын сонгуулиар ялагдалд унасан хариуцлагаас мултрах, намын даргад хэвээр үлдэхээр тооцоолсных байж таарна. Эс бөгөөс түгжилд буюу найр тавих хоёр дахь хөзөрт найдсаных. Иймд одоо ч дайрахаас яалтай билээ.

Найр тавих гэсний учир, орон нутгийн сонгуульд МАН-ын дэвшигчдээс бүрэн эрх нь дуусгавар болоогүй ИТХ-ын дарга Д.Мөнхбатад Ц.Батхуяг, Б.Мягмарсүрэн, Д.Өсөхбаяр нар АН-ын нэр дэвшигчдээс хамгийн сул нэр дэвшигчийг аймагт дэвшүүлж, зарим нэг нь эсэргүүцэж, мянга орилоод ч бараагүй юмсанж. Ийнхүү тухайн тойрогт АН сурталчилгаагаа халтуурдаж, МАН-ын нэр дэвшигчид өрсөлдөгчгүй , үнэмлэхүй ялсныг АН-ын журмын нөхөд нь, сонгогчид ч санаж буй биз. Иймээс л хэлээ хазаад, дуугүй суугаад бууж өгөлтэй биш. Найман жил сонгуулиас сонгууль хүлээсэн АН-ынхан аргаа барсандаа “Оёдлын машин” гэж дахин дахин хэлснээ, арай ч шууд ашигтай хувилбараа нэхчихсэнгүй.

Ийнхүү удтал дэлгэцийн өмнө уясан хурал завсарласан, бүр эхлээгүй аль болох нь тайлагдалгүй замхарч, хойшловоо, хөөрхий.

“Хөгийн ч юм боллоо доо, өвөл боллоо, Орхончууд буруутай юу, ажлаа хий,...” гэх зэрэг шүүмжийн хажуугаар АН-аас бор шувуу, магадлалтай шуудан нисгэсэн нь “Түгжилийн шалтгаан ЭВСЭЛ” шүү дээ гэсэн байв.

Хэвлэл мэдээллийнхэн, иргэдээ өдөржин дэлгэц ширтүүлж хүлээлгэсэн хоёр намын зарим топуудын жүжиг зорилгодоо хүрэх болов уу? Нам дотроо чи хэн бэ, би хэн бэ гэх нь холгүй гүйцэт ч танилцаагүй, АН-ын шинэ залуу гишүүдээ сонгуульд орохоос нь эхлээд бодлогоос гадуур үлдээсэн юм биш биз? Харин ч залуус зориг, золбоотойгоор ан тач өрсөлдсөндөө. Онц.

Улс төр хэдий бохир ч гэлээ хүн чанар, нутаг орноо гэх сэтгэлээ өөрсдөөсөө эрж ухаасай, бусад нь нэхээсэй. Хэлтэрхий нь үлдээ болов уу? Хэрэв сандал суудал, албан тушаалдаа л амь бөх үлдэх шалтгаанаар ИТХ-д сонгож, сонгогдохоор сонгуульдах юм бол сонгогчид бид ямар дүрд тоглохоо бас асууж, мэдмээр...

Заавал төлөөлөгч нэр зүүх хэрэгтэй ч  юм уу, үгүй ч юм уу?  Гутлаа ханзартал явж, олондоо учиргүй адлуулсаар ирсэн сэтгэл, зүтгэлтэй хэдхэн багийн дарга нараа шигшиж үлдээхэд л орон нутагт хэмнэлттэй, дээр нь тойргоо хөөрхөн зүглүүлээд байж барахаар л ажиглагдаж байна шүү дээ...

Ямартай ч ирэх долоо хоногт тодорхой ч, яг таг хугацаа нь тодорхойгүй 9 дэх ИТХ-ын Анхдугаар хуралдаанаа дахин хүлээж, учгийг тайлах нь дээ... Хэрхэх бол...?

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
1
0
0
0
1
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

Яагаад Эрдэнэт хотынхоо, иргэдийнхээ эрх ашгийн төлөө засаглалынхаа эрхийг хуваан барьж болохгүй гэж 96онд Т.ганболд засаг дарга АХЭээс . МАХНаас Даулётбай орлогчоор томилогдон ажилаад болж л байсан . Доод дарга нар нь МАХНаас одоо хүртэл байж л байгаа харагддаг . 94онд хотоо аймаг болгохгүй гээд МҮАН төлөөлөгчид хурлыг хугацаагүй хаяж л байсан АН нэр дэвшүүлэх ч эрхтэй,

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.