Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа

Засгийн газрын “Шүүр” ажиллагааныхан Сэлэнгэ аймагт ажиллажээ. Энэ үеэрээ хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид шаардлага хүргүүлсэн байна. Тодруул

Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Засгийн газрын “Шүүр” ажиллагааныхан Сэлэнгэ аймагт ажиллажээ. Энэ үеэрээ хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид шаардлага хүргүүлсэн байна. Тодруулбал, тус аймгийн хоёр сумын Засаг дарга хуурамч диплом үйлдэж, албан тушаалд томилогдон ажиллаж байсан нь ил болжээ. Тодруулбал, Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг 1997 онд Их шавийн дээд сургуулийг Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн хэмээн хуурамч диплом үйлджээ. Мөн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар 2000 онд Их шавийн дээд сургуулийг Биеийн тамирын дасгалжуулагч, багшаар төгссөн хэмээн мөн л худал хэлж, хуурамч диплом үйлдэн Засаг даргаар томилогдсон байжээ. Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид шаардлага хүргүүлж, тавдугаар сарын 1-нд дээрх хоёр Засаг даргыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэгджээ. Гэвч хачирхалтай нь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Ардчилсан намаас сонгогдсон Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатарыг ажлаас нь чөлөөлж, МАН-аас сонгогдсон Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг авч үлджээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас албан мэдэгдэл хүргүүлж, хуурамч диплом үйлдэн ард түмнийг хууран мэхэлж, төрийн эрх мэдэлд санаархаж, ёс зүй авирласан Мандал сумын Засаг даргыг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа. Д.Амарбаясгалан сайд аа, үүрэг даалгавар биелүүлэхгүй, эрх мэдлээ ашиглаж, хуурамч дипломтой Засаг даргыг хамгаалж байгаа Н.Лхагвадорж даргад хариуцлага тооцох уу.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
1
0
1
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 3

hi
arai2
Irgen
yuch helehvede
test
test

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.