“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
ЭНЭ ОНД 290 ӨРХ СТАНДАРТАД НИЙЦСЭН “ЭКО АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ”-ТАЙ БОЛНО  Гэр хорооллын айл өрхүүд жорлонгоо сайжруулснаар халдварт өвчнөөс сэргийлэх, амьдрах орчин сайжирч, хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй байх, гэдэсний халдварт өвчний дэгдэлтийг бууруулах гэх мэт олон эерэг талтай. Орхон аймаг Баян-Өндөр сумын хэмжээнд 2017  онд хөрсний бохирдлын судалгааг 50 дээжээр шинжлэхэд 90 хувь нь нянгийн, бусад аймаг орон нутагтай харьцуулахад 2-4 дахин их хөрсний бохирдолтой гэж гарчээ. Иймд орон нутгаас,  инженерийн шугамд ойрын хугацаанд холбогдох боломжгүй, гэр хорооллын айл өрхүүдэд  стандарт, шаардлагад нийцсэн  "Эко ариун цэврийн байгууламж" барих тус ажлыг 100 хувь зохион байгуулан, санхүүжүүлэх журам баталжээ.  Үүний тулд Орхон аймаг энэ онд нийт 608 сая төгрөгийн төсөвт өртгөөр,  290 өрхөд жорлон тус бүрийг 1997000 төгрөгөөр "Эко ариун цэврийн байгууламж" иж бүрнээр нь барьж өгнө. Эдгээр өрхийг Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 баг тус бүрт 19, Жаргалант суманд  24-г сонгон шалгаруулж "Эко ариун цэврийн байгууламж" -тай болгоно. Эко жорлон барьж байгуулахдаа мэргэжлийн байгууллагаас гаргасан жишиг загварын дагуу, газар доор ус, чийг нэвтрүүлэхгүй байдлаар шийднэ. Ингэснээр газрын хөрсөнд ямар нэгэн бохирдол өгөхгүй гэж тооцоолжээ. Баригдсан жишиг нойлыг сайжруулах, дулаалах тал дээр айл өрх, иргэн үүрэг хүлээнэ. "Эко жорлон" бариулах айл өрх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:  Орхон аймгийн харъяат Гэр хороололд байнгын оршин суудаг Инженерийн шугам сүлжээнд ойрын хугацаанд холбогдох боломжтой байршилд байрлаагүй Хашаандаа шинэ ариун цэврийн байгууламж барих зай талбайтай Хуучин ариун цэврийн байгууламжийг булж ариутгасан 2-3 ширхэг мод тарисан байх  шаардлагатай.  "Эко ариун цэврийн байгууламж" бариулах иргэн, айл өрхийн хүсэлтийг энэ сарын 28-наас авч эхэлнэ Нойл барих санхүүжилтыг эхний удаад гүйцэтгэгч ХХК-д 60 хувь,  барьж дууссаны дараа үлдэгдлийг  шилжүүлж, байгаль орчин аялал жуулчлалын газар, иргэн, ажлын хэсэг жорлон барих явц, гүйцэтгэлд хяналт тавин ажиллана. Эко ариун цэврийн байгууламжийн бохирыг 6-12 сарын хугацаанд нэг удаа соруулах ба, бохир соруулах машин Орхон аймагт 3 ширхэг байдаг байна. Эко нойл бариулах иргэн, айл өрхийн хүсэлтийг энэ сарын 28 наас эхлэн багийн ажлын албаар дамжуулан авах юм байна. Эко нойлтой болохыг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлж, багийн ажлын албанд бүртгүүлнэ. Иргэний өргөдөл,\/ овог нэр, утасны дугаар, гэрийн хаяг\/ Багийн засаг даргын тодорхойлолт, \/оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт\/ Иргэний үнэмлэхний хуулбар   Материалыг 14 хоногийн хугацаанд авч, сонгон шалгаруулна. Энэ жил "Эко жорлон" бариулж чадаагүй, сонгогдоогүй айл өрх дараа жил сонгогдох боломжтой. Тус журам цаашид 3 жилийн хугацаанд үргэлжилнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.      
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Д.ГАНБОЛД: ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАД ДЭМЖЛЭГ ХҮСЛЭЭ
Орхон аймагт “Нүүр амны эрүүл ахуйн сургагч” багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна
Орхон аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөө, аж ахуйн хөгжлийн хорооны ээлжит хуралдлаа
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдаан эхэллээ
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны ээлжит хуралдаан боллоо
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид цэргийн сургалтад хамрагдлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа