Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Энэ долоо хоногийн цаг агаарын төлөв...

2023 оны долоодугаар сарын 17-ноос 2023 оны долоодугаар сарын 27-ныг хүртэлх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр, хугацааны дунд үеэр говийн аймгуудын нутгийн

Энэ долоо хоногийн цаг агаарын төлөв...
2023 оны долоодугаар сарын 17-ноос 2023 оны долоодугаар сарын 27-ныг хүртэлх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр, хугацааны дунд үеэр говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Хур тунадас: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хагаст, 23-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө +10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 19, 22, 23-нд бага зэрэг сэрүүснэ. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 18, 22, 23-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 19, 22-нд бага зэрэг сэрүүснэ. Эх сурвалж:  Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.