Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Улс төрОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ

ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ

ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ

Орон нутгийн сонгуулиар Орхончууд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэгт бодит дүгнэлт хийсэн нь үгүй биз ээ. Өнгө мөнгө, нутаг нуга, Женко,МАНАН-ийн хуйвалдаан нь аль болох, үнэн, худлын дэнслүүр хуулийн шийдвэрийн эрэлд иргэдийн тархийг угааж, сэвсээр байв. Тодоос тод, хурцаас хурц ажиглагдсан нь улс төр нэрийн дор, нэгнээ идэх нь холгүй л хараар сонгуульдлаа.

Тасралтгүй спонсорлосон мэдээллүүдийн ард АН-ынхан сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдол ч цөөнгүй гарсан. Гэвч Орхоны МАН-ын нэр дэвшигчид манарсаар дуусгав. Аль эсхүл өрсөлдөгчдөөсөө илүү нь энэ гээд ялгарч байж, балрах шахав уу?… Хэнэггүй, овсгоо, хэл ам муу, миагийнх уу…

Тодруулбал, АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан гэгдэх Г.Алтангэрэл, Н.Азжаргал нар сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх, Л.Давааням, н.Цолмон, Баяртогтох, н.Хатанбаатар, Э.Ариун-Эрдэнэ, Д.Ганболд нарыг бусдаар мөнгө дамжуулан тараасан гэх шалтгаанаар МАН-аас холбогдох баримтуудын хамт цагдаад өгсөн нь өдгөө ч шалгагдсаар байгаа. Хэрэв баримтаар нотлогдсон тохиолдолд “Сонгуулийн тухай хууль”-д заасанчлан, нэр дэвшигчид эргүүлэн татагдаж таарна.

Ердөө л хулгайч хулгайчаа бариарай гэлцсэн шиг ёжлогдмоор л сонгуулийн өдрүүд дуусч, дараагийн бүрэн эрхийн маргаан эхэлчихсэн байх жишээний.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
3
5
0
0
2
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 4

diid
өө хөөрхий
Шалгах хэрэгтэй
Бүрэнбүстийн сонгууль хуучны байрны атмануудыг, ГОКын цехийн мастеруудыг дагуулан санал авах байрны үүдээр эргэлдсэн Ариун-Эрдэнэ, Түүнийг нь цагдаа нараар хөөлгүүлсэн Гарьдпүрэв, завсраар нь гарч ирж хүн хүнтэй мэндэлсэн Хатанбаатар, хажуухан дахь Нигуун дэлгүүрт анги, төгсөлт, хамаатнуудын жагсаалт гаргаад утасаар ярьж суусан Эрка нартай хөгжөөнтэй, хоржоонтой л өнгөрсөндөө. Мөнгийг нь олж хараагүй ч бусдын саналд дарамтлав уу, атаман ах нарын сүрийг үзүүлэв үү мэдэгдэхгүй далд нөлөө бол их л явсан.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.