Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus хөтөлбөрүүд
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus хөтөлбөрүүд

Улсын хэмжээний 1.28 сая суралцагчийн 79 хувь нь дээрэлхэлт байдаг гэж хариулсан үзүүлэлт бол сургуулийн орчны хэвийн үзэгдэл болсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хүчирхийллийг тэвчиж, дасаж, бүр нэрлэж ч чадахгүй хэмжээнд хүрснийг харуулж буй юм. Дээрэлхэлтийн 55.3 хувь хүртэлх мэдээлэл Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гарч байгаа нь сургуулийн орчинд дээрэлхэлтийг илрүүлдэггүй, зөвхөн хүүхэд гэмтэж бэртсэний дараа асуудал албан ёсоор бүртгэгдэж байна гэсэн үг. 

Мөн үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад бидний хамгийн ноцтой алдаа нь дээрэлхэгч, хохирогч хоёрт төвлөрч, хажууд нь байгаа хөндлөнгийн ажиглагчийг бүрэн орхигдуулдагт оршиж буйг Финланд, Норвег улсад нэвтрүүлсэн туршлагууд харуулж байна.  

Финландын KiVa хөтөлбөр

 Дээрэлхэлтийг бүлгийн үзэгдэл гэж үзэж, ажиглагч сурагчдын хандлагыг өөрчлөх, хохирогчийг дэмжих соёлыг бүрдүүлдэг байна. Энэ нь дээрэлхэлтийг 20% хүртэл бууруулсан төдийгүй сурагчдын сурлагын амжилт өссөн эерэг үр дүнтэй. Сургалтын хөтөлбөртөө "KiVa Game" виртуал тоглоомуудыг оруулсан. Энэ нь сурагчдад дээрэлхэлтийн нөхцөлд хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэх, хохирогчийг хэрхэн өмгөөлөх стратегийг аюулгүй орчинд сургасан.

   Тодруулбал, дээрэлхэлтэд зөвхөн дээрэлхэгч, хохирогч бус, ангийн бусад сурагчид ч оролцож байдаг. Үүнд  Туслагчид буюу дээрэлхэгчийг дэмжиж, хамт оролцдог. Хөхүүлэн дэмжигчид буюу дээрэлхэлтийг хараад инээх, дэмжиж орилох зэргээр эерэг хариу өгдөг. Хөндлөнгийн ажиглагчид буюу нөхцөл байдлаас холдож, мэдээгүй мэт өнгөрдөг.  Хамгаалагчид буюу хохирогчийг дэмжиж, дээрэлхэлтийг зогсоохыг оролддог.

Хэрэгжүүлэхдээ, нийт сурагчдад зориулсан 20 цагийн хичээл (сард 1 удаа), "KiVa Game" хэмээх виртуал тоглоом, "KiVa Street" онлайн форум, сургуулийн орчинд байршуулсан постерууд болон багш нарын "KiVa" гэсэн тод бичигтэй хантааз өмсдөг байна.  Дээрэлхэлтийн кейс бүр дээр сургуулийн "KiVa баг" (гурван багш эсвэл ажилтан) тусгайлан ажиллаж, дээрэлхэгч болон хохирогчтой ярилцлага хийдэг. 

 Финландын хэмжээнд хийсэн томоохон туршилтаар (RCT) хяналтын бүлгийн сурагчид KiVa хөтөлбөртэй сургуулийн сурагчдаас 1.3 дахин илүү дээрэлхэлтэд өртөх магадлалтай басйан бол хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш 9 сарын дараа дээрэлхэлтэд өртөх тохиолдол 20% орчим хувиар буурсан. Үр дүн нь бага ангийнханд (1-6 анги) илүү өндөр, харин дунд, ахлах ангид арай бага байгаа нь тогтоогджээ. Мөн сурагчдын сургуульдаа дуртай болох хандлага болон сурлагын амжилтад эерэгээр нөлөөлжээ. Энэ нь хүүхдүүд лекц сонсохоос илүү интерактив хэлбэрээр (digital SEL) мэдээлэл авахад илүү идэвхтэй оролцож, өрөвдөх сэтгэл (empathy) нь нэмэгддэгийг харуулсан. Энэхүү туршлагыг Епропын 20 гаруй улс оронд нэвтрүүлжээ. 


Норвег Olweus хөтөлбөр  

Бүх сургуулийн хамтын оролцоонд тулгуурлан насанд хүрэгчдийн хяналтыг нэмэгдүүлсэн. Энэ арга барил нь дээрэлхэлтийг 50 хүртэл хувиар буурсан төдийгүй ерөнхий гэмт хэргийн бууралтад нөлөөлжээ. Норвегийн сэтгэл зүйч Дан Олвеусын боловсруулсан "Олвеусын дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр" нь “бүх сургуулийн хамтын оролцоонд тулгуурласан” цогц хандлагад үндэслэдэг бөгөөд дээрэлхэлтийг бууруулахад сургуулийн нийт хамт олон оролцох шаардлагатай гэж үздэг.

   Тодруулбал, насанд хүрэгчид (багш, эцэг эх) хүүхдийн амьдралд идэвхтэй оролцож, дээрэлхэлтийг хэрхэвч тэвчихгүй гэдгээ тодорхой харуулах ёстой.  Дээрэлхэлтийн эсрэг тодорхой дүрэм журам тогтоож, сурагчдад тогтмол танилцуулах, багш нарт зориулсан тусгай сургалт явуулах. Сургуулийн коридор, тоглоомын талбай, бие засах газар зэрэг "харанхуй" бүсүүдэд насанд хүрэгчдийн хяналтыг эрс нэмэгдүүлдэг.  Анги танхимд үе тэнгийн харилцаа, харилцан хүндэтгэлийн талаар тогтмол уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Гэр бүл, эцэг эхчүүдтэй тусгайлан уулзаж, дээрэлхэлтийн талаар нэгдсэн ойлголттой болдог. 

Сургуулиуд дээрэлхэлтийн эсрэг тодорхой дүрэм журам тогтоож, сурагчдад тогтмол танилцуулдаг байна. Багш нар дээрэлхэлтийг эрт илрүүлж, үр дүнтэй арга хэмжээ авах чадвар эзэмших тусгай сургалтад хамрагддаг. Мөн анги танхимд тогтмол уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сурагчид үе тэнгийн харилцаа, харилцан хүндлэл, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга барилын талаар ярилцдаг аж. Норвегид хийсэн анхны судалгаагаар хөтөлбөр хэрэгжүүлсэн сургуулиудад дээрэлхэлтийн түвшин 50 хүртэл хувиар буурсан. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн дээрэлхэлтийг бууруулаад зогсохгүй, сурагчдын дундах зодоон, хулгай, танхайрах зэрэг нийгмийн эсрэг зан үйлийг давхар бууруулдаг нь ажиглагдсан. Уг туршлгагыг АНУ, Герман, Их Британи зэрэг 10 гаруй оронд нэвтрүүлжээ.


Түүнчлэн сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг илрүүлэх, мэдээлэхэд ашигладаг технологийн шийдлүүд болох "Back Off Bully" (BOB) аппликэйшн болон Сенегал улсын "RapidPro" системүүд үр дүнгээ өгчээ. 

Back Off Bully (BOB): АНУ-ын Коннектикут мужийн сурагчдын хөгжүүлсэн, нэрээ нууцлан дээрэлхэлтийг мэдээлэх боломжтой онлайн систем. Үүний тусламжтайгаар сургуулийн захиргаа дээрэлхэлтийн давтамж, байршил, хэлбэрийг дата дээр үндэслэн илрүүлж, таслан зогсоох боломжтой болсон.

RapidPro (Сенегал): ЮНИСЕФ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн SMS-д суурилсан нээлттэй платформ. 700 гаруй бэлтгэгдсэн мэдээлэгч (багш, цагдаа, ТББ-ын ажилтан) мессежээр мэдээлэл илгээдэг бөгөөд эхний 10 сард хүүхэд хамгааллын зуучлал 44%-иар өссөн үр дүн гарчээ.


Харин манай Улсын сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт өндөр (79%) байгаа бөгөөд хохирогчдыг ихэвчлэн гэмтэж бэртсэн хойно нь буюу "хожимдож" илрүүлж байгаа (55.3%) өнөөгийн нөхцөлд технологийн шийдлийг 108 утастай уялдуулан нэвтрүүлэх нь хамгийн оновчтой гарц байж болох юм. Эх сурвалжуудад дурдсан олон улсын туршлага болон дотоодын бодлогын саналуудад үндэслэн дараах шийдлүүдийг санал болгож байна.

  1.  "108" ба Сургуулийн нэгдсэн дижитал платформ (RapidPro загвар):  Сенегалын RapidPro систем шиг SMS болон онлайн платформд суурилсан нээлттэй системийг Монголын 108 утастай шууд холбох шаардлагатай. 108 утсанд ирсэн сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн дуудлагыг тухайн сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн ажлын программтай шууд холбох. Энэ нь мэдээллийн зөрүүг арилгаж, кейс бүр дээр бодит цагийн горимоор (real-time) хариу арга хэмжээ авах, хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.
  2. "Back Off Bully" (BOB) Монгол хувилбар: Нэрээ нууцлан мэдээлэх аппликэйшн: АНУ-д хэрэгжсэн BOB апп шиг сурагчид нүүр тулж хэлэхээс айдаг саадыг технологиор шийдэх хэрэгтэй. Сургууль бүрд нэрээ нууцлан дээрэлхэлтийг мэдээлэх "Цахим нууц хайрцаг" эсвэл тусгай аппликэйшн ажиллуулах. Сурагчид дээрэлхэлт болсон цаг хугацаа, байршил, хэлбэрийг (аман, бие махбодын, цахим) шууд мэдээлнэ. Дээрэлхэлт бие махбодын гэмтэл болохоос өмнө буюу эхний шатанд нь илрүүлэх, мөн ажиглагч сурагчдыг "хамгаалагч" болоход нь аюулгүй суваг болж өгнө.
  3.  KiVa-д суурилсан виртуал сургалт ба тоглоомын арга:  Финландын KiVa хөтөлбөрийн амжилт нь технологиор дамжуулж хүүхдийн хандлагыг өөрчилсөнд оршдог. Сургалтын хөтөлбөрт "KiVa Game" шиг виртуал тоглоомуудыг оруулах. Энэ нь сурагчдад дээрэлхэлтийн нөхцөлд хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэх, хохирогчийг хэрхэн өмгөөлөх стратегийг аюулгүй орчинд сургах юм. Хүүхдүүд лекц сонсохоос илүү интерактив хэлбэрээр (digital SEL) мэдээлэл авахад илүү идэвхтэй оролцож, өрөвдөх сэтгэл (empathy) нь нэмэгддэг.
  4. Цахим орчны эрх зүйн хамгаалалт ба дата мониторинг: Монгол Улсад боловсруулж буй "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль"-ийг технологийн хяналттай уялдуулах хэрэгтэй. Илрүүлэг, бүртгэл, тайлагнах цахим тогтолцоог (Data and monitoring systems) бий болгож, 108 утсанд ирж буй дата дээр үндэслэн "халуун цэг" буюу дээрэлхэлт хамгийн их гарч буй сургууль, дүүргүүдийг тодорхойлон чиглэсэн нөлөөлөл үзүүлэх. Дээрэлхэлтийн эсрэг бие даасан хуулийн хэрэгжилтийг хянах бодит баримт, тоон үзүүлэлттэй болно.

Дүгнэж хэлэхэд, олон улсын сайн туршлага болоод технологийн эдгээр шийдлүүдийг Монголд нэвтрүүлснээр дээрэлхэлтийг ГССҮТ-д очсон хойно нь биш, харин анги танхимд эхэлж байх үед нь таслан зогсоох "Аюулгүйн сүлжээ" бүрдэх боломжтой. 

А.Саранчимэг

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа