ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?

Орхон аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт хуралдаж чадаагүй ч, өнөөдөр бүрэн эрхээ баталгаажуулж хуралдаж байна. Хурлаар МАН-ын бүлгээс Б.Мөнхболд  хүндэтгэх шалтгааны улмаас хуралдаан оролцож чадаагүй. Иймээс МАН, АН-ын бүлэгтэй санал хураахад 20:20 болж тэнцэж, цаашид ИТХ-ын хурлын дарга сонгох боломжгүй болсон. Иймээс уралдааныг маргааш ажлын цагаар үргэлжлүүлэхийг  МАН-ын бүлгээс санал болгосон.

    Гэвч АН-ын бүлгийн дарга Г.Алтангэрэл “Сонгогчид хоёр намд ижил тэнцүү шахуу итгэл үзүүлсэн. Иймд зөвшилцөлд хүрч байж, орон нутгийн цаашдын хөгжил чөдөр тушаагүй урагшилна” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ийнхүү МАН, АН-ын тус бүр цагийн завсарлага авсны дараа хуралдаан үргэлжилсэн.

   Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын  дагуу ИТХ-ын Хурлын даргад  МАН-ын бүлгээс Д.Мөнхбатыг,  АН-ын бүлгээс Г.Алтангэрэлийг нэр дэвшүүлсэн. Энэ үеэр АН-ын бүлгийн лидерүүдийн нэг  Б.Мягмарсүрэн бүлгийн нөхөдтэйгөө хэлэлцэх асуудлаар зөрчилдсөн тул танхимыг орхин гарав. Ингэснээр маргааш пахин үргэлжлэх үү, удтал хайнцах уу гэдэг нь нэг талдаа гарч,  МАН-ын бүлгээс дэвшүүлсэн Д.Мөнхбат ИТХ-ын даргад ялалт байгуулах нь тодорхой болсон. Б.Мягмарсүрэн, Д.Мөнхбат нар ойр нөхөрлөдөг гэдгийг Эрдэнэтийн улс төрийнхөн андахгүй. Улмаар ИТХ-ын даргад Д.Мөнхбат 51.3%-иар буюу 20 хүнээр дэмжигдэн сонгогдож, бусад төлөөлөгчдөд батламж, энгэрийн тэмдгийг гардууллаа.

ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх үеэр санал хураалтад оролцохгүйгээ илэрхийлж, хурлын танхимыг орхисон ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэнгээс тодрууллаа.

Асуулт: Та өөрөө нэрээ дэвшүүлээд бүлэгтээ дэмжигдсэнгүй юу, эсвэл Д.Мөнхбат найзыгаа дэмжихийн тулд танхимыг орхив уу?

Б.Мягмарсүрэн: Орхон аймгийн Ардчилсан намын удирдлагын зүгээс миний нэрийг ИТХ-ын даргад дэвшүүлсэн юм. Түүнийгээ бүлгийн хурал дээр танилцуулж, дотроо санал нэгдэх хэлбэрээр дэвшүүлэлтээ явуулчихъя гэтэл хэсэг төлөөлөгч нар илтэд хуйвалдажнамайг унагах хор найруулсанТодруулбал, АН-ын бүлгээс ИТХ-ын даргад Н.Баяртогтох, Д.Гантөмөр, Д.Ганболд, Б.Оргилболд, С.Юмэнхүү гэсэн таван хүн нэр дэвшсэн. Б.Оргилболд, Баяртогтох нар маш зөв үндэслэлээр нэрээ татсан.

Харин С.Юмэнхүү, Д.Ганболд, Д.Гантөмөр нар үгсэн хуйвалдажөөрсдөө нэрээ татсан нэрийн дор Г.Алтангэрэлийг надтай сөргөлдүүлэн гаргаж ирсэн. Учир нь бүлгийн даргад миний бие Г.Алтангэрэлийг нэр дэвшүүлж, Д.Ганболдтой өрсөлдүүлсэн. Г.Алтангэрэл бүлгийн дарга болсонд хорссон илэрхийлэл юм уу даа.  

Нөгөө талаараа намынхаа ах нарыг ЖИЙХ ажлыг С.Юмэнхүү, Д.Ганболд нар  хошуучлан, бусдыгаа хорт үйлдэлдээ татан оролцуулж байгаа хэлбэр юм.

Би энэ хуйвалдааныг мэдэж байсан учраас бүлэг доторх санал хураалтанд орохгүй гэдгээ ИТХ-ын хурлын дэгийн дагуу илэрхийлээд гарсан.

 

 

0
0
0
0
0
1
СЭТГЭГДЛҮҮД
Зочин202.126.90.195
Арчаагүй урвагч гөлөгнүүд хаана ч байх юм аа
Зочин202.126.90.195
Арчаагүй урвагч гөлөгнүүд хаана ч байх юм аа
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа