Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа

ЭБЦТС-ТӨХК-ийн ахлах инженер Д.Мөнхсүлдтэй энэ оны хөрөнгө оруулалтын ажлын талаар ярилцлаа. 

-Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрдэнэт Булган ЦТС” ТӨХК дээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

 -Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 28,9 тэбрум төгрөгийн 48 нэр төрлийн ажил хийгдэж байна. Эдгээрээс хамгийн том бүтээн байгуулалтын ажил нь 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон Даваат дэд станц юм. Энэ дэд станц ашиглалтад орсноор гэр хорооллын 70 хувийг хангадаг хороолол дэд станцын ачааллыг тэнцүүлэх, жигд хуваах юм.  Өөрөөр хэлбэл, хэт ачаалалд  орж шатах эрсдэлтэй байсан Хороолол дэд станцын эрсдэлийг буурууллаа. Даваад дэд станц руу 2000 хэрэглэгчийг шилжүүлж холбох ажил хийгдэж байна. Мөн Хороолол дэд станцын төгсгөлийн хэрэглэгч болох Булган аймгийн Бугат сумын хэрэглэгчид бий.

Бугат сумын шугамд гэмтэл гарах үед дунд нь тэжээгддэг  Даваат, Шанд багийн хэрэглэгчид давхар цахилгаан эрчим хүчгүй болдог  байсан асуудал үгүй болж байна. 

Монгол Улсын эрчим хүчний системийн нийт ачааллын 13 орчим хувийг “ЭБЦТС” ТӨХК    үүрдэг.  Энэ нь  Монгол улсын нутаг дэвсгэрийн 25,7 хувь  буюу 385,000 км2 газар нутаг, 11 аймаг, 147 сум, суурин газрын  86893 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээн ажиллаж байна.  Цахилгаан эрчим хүчний хэрэглээс жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед эрчим хүчний найдвартай байдлыг хангахад чухал үр нөлөөтэй ажлыг энэ онд эхлүүллээ. 

-35/10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил хэзээ 100 хувь дуусах вэ?
 

-2025,2026 он гээд хоёр жилээр энэ бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Энэ жил нийт ажлынхаа 80 орчим хувийг орон нутгийн төсвөөр хийлээ.

Ирэх жил 20 хувь буюу 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнээр 35/10 кВ-ын тойрог схем  үүсгэх ажил 100 хувь дуусна. Ирэх жил Баянбулаг дэд станц, Оюут дэд станцаас тойрог схем үүсгэх дутуу шугамыг гүйцээх гэх мэт ажил ирэх жил үргэлжилнэ. 

-Хороолол дэд станцын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? 
Гэр хорооллын баруун хэсгийн цахилгаан хангамжийг 7-р хорооллын урд байрлах 35/6 кВ-ын Хороолол дэд станцаас 6 кВ-ын 5 шугамаар түгээдэг. Уг дэд станц 10 мянган хэрэглэгчийг тэжээж,  100 хувийн ачаалалтай ажиллаж байсан.  Захын хэрэглэгч дээр шугамын уртаас хамаарч 6 кВ болон 0.4 кВ-ын хүчдэл унадаг.  Жилээс жилд  цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Нэг дэд станцад гэмтэл гарлаа гэхэд бусад хэрэглэгчийг хязгаарлах нөхцөл байдал бий болсон байсан. Харин одоо Даваат,  Их залуу, Шанд багийн хэрэглэгчид Даваат дэд станцаас тэжээгдсэнээр Хороолол дэд станцын ачаалал буурч, цахилгаан эрчим хүчний найдвартай байдал хангагдана. Энэ станц ашиглалтад орсонтой холбоотойгоор хэрэглэгчдийг шилжүүлэх гурван км 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр татаж ашиглалтад оруулаад байна. 

-Үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэн, ААНБ-ын 380В хүссэн  хүсэлт нэлээдгүй бий гэж сонссон. Цахилгаан хангамжийн дэд бүтэц сайжирснаар энэ хүлээгдэл шийдэгдэх үү? 
- Даваат дэд станц ашиглалтад орсон ч энэ станцаас техникийн нөхцөл олгогдохгүй.  Энэ оны хөрөнгө оруулалтын өөр нэг томоохон ажил нь гэр хорооллын 11 багийн 22 байршилд дэд станц шинээр байгуулсан. Энэ станцуудыг барьснаар үйлдвэр, үйлчилгээ болон, барилга байгууламж барих цахилгаан хангамжийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж байна гэсэн үг юм. Ер нь эрчим хүчний чадлын дутагдалтай холбоотойгоор техникийн нөхцөлийг зохих хэмжээнд хязгаарлаж байгаа. Тухайн дэд станцын чадлаас хамаарч, 80 хувиас дээш ачаалалтай  хэсгүүдэд техникийн нөхцөл олгохгүй байгаа. Гэсэн хэдий ч  боломжит  хэсэгтээ олгоод явж байна.

-Гэр хорооллын 11 багийн 22 байршилд хүчдэлийн уналт сайжруулах ажил хийгдэж байна.  Хэчнээн айл өрхийн цахилгаан хангамж сайжирч  байна вэ? 
-Гэр хорооллын хүчдэлийн уналттай 11 багийн 22 байршилд 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 10/0.4 кВ-ын 250 кВ чадалтай дэд станц барихаар төлөвлөсөн.  Үр дүнд  Эрдэнэ, Дэнж, Яргуйт, Их залуу, Уртын гол, Цагаанчулуут, Рашаант, Даваат, Наран, Баянбулаг, Баянцагаан багуудын 3172 хэрэглэгч хүчдэлийн уналтгүй болж байна. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗУРГААН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТӨЛБӨРТ 108.6 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХӨШӨӨ ДУРСГАЛ, ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ 80  САЯАР БҮТЭЭЖЭЭ
ЕБС-ийн 26 байршилд  “Шүд угаах булан” байгуулжээ
ТЭГШ ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ 17 БАЙГУУЛЛАГАД НИЙТ 365 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
"Эрин зууны бахархал Эрдэнэт" НҮТББ-ын дансанд цугласан хандиваар юу хийв...
Ойн бэлэг дурсгалыг дан дотоодын аж ахуйн нэгжүүдээр захиалан бэлтгүүлэв
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
НАЙРАМДАЛ ӨНДӨРЛӨГӨӨС ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОР ХҮРТЭЛХ АМРАЛТЫН ТАЛБАЙГ 2.1 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа