Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа

Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа

“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахаллаа.

С.Бямбацогт сайд мэдэгдсэнээр, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд саяхан шалгалт хийснээр “санг өөрийг нь эмчлэх, эрүүлжүүлэх цаг болжээ” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэхүү шалгалтын үр дүнд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол батлагдсан бөгөөд цаашид ЭМДС болон Нийгмийн даатгалын санг үр ашигтай, ил тод тогтолцоонд шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болж байна. Тогтоолоор, 

  • Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт болон засаглалын менежментийг сайжруулах

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж болон сангийн тогтолцоог боловсронгуй болгох

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүн, хяналтыг сайжруулах

  • Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, өр авлагыг барагдуулах

  • Хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг даалгалаа.

Мөн Цэвээнжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилжээ. Тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.