“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үгсэн тохиролцон, “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа 2012 онд орж ирсэн “Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарав.
Уг асуудлаар түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” автомашиныг 16 саяар акталж, хувьдаа завшжээ. Түүнчлэн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь ганцхан “Лексус-570” автомашиныг акталж, хямд үнээр аваагүй бөгөөд тоёота “Нiace” загварын автомашиныг мөн л хэт доогуур үнээр акталж, худалдсан авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа аж.
Мэдээллийн эх сурвалж: http:\/\/isee.mn\/
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.