БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн “балаг” Хот тохижуулах газрын дарга асан Б.Оюунбаяр АТГ-д шалгагдах шалтгаан болсон уу
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн “балаг” Хот тохижуулах газрын дарга асан Б.Оюунбаяр АТГ-д шалгагдах шалтгаан болсон уу
       Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга асан Б.Оюунбаярыг хууль хяналтын байгууллагаас шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Б.Оюунбаярыг энэ оны хоёрдугаар сараас эхлэн хуулийн байгууллага ээрэх болсон гэх. Чухамдаа ямар шалтгааны улмаас шалгаж, үүрэгт ажлаас нь хүртэл чөлөөлүүлэх хүсэлт өгүүлснийг мэдэх хүн ховор байна. Гэхдээ Эрдэнэтийн улс төр, төрийн албаныхны шалтаг, шалтгааныг нь тодорхой мэдэж байгаа гэх бор шувуу нисэж байгааг хэн хэнгүй мэднэ. Б.Оюунбаярыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, томилгоо ч хийгдээд авлаа.      Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ОББҮХ-ны дарга байх үед "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны  2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-нд тусгагдсаны дагуу болон тухайн үед гаргасан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаал, шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн "Хаягдлын аж ахуйн цагаан тоосонцор бууруулах, зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх" чиглэлд зарцуулагдах төсөв болох "1.000.000.000" төгрөгийг зориулалтын бусаар ашигласантай холбоотойгоор шалгагдан буруутгагдсан гэх мэдээлэл байгаа юм.   Тодруулбал, дээрх зориулалтын хөрөнгийг Орхон аймгийн "Хогийн цэг"-ийг дарж, булшлах ажилд буюу зориулалтын бусаар захиран зарцуулсантай холбоотой гэх нь бий. Эргэн сануулбал, 2022 оны зун хогийн цэгийн 80.3 га газраас 35 га газрын хогийг дарж, хумиж далан босгон хог тархалтыг хязгаарлах ажилд тус хөрөнгийг зарцуулсан гэх мэдээлэл цахимд бий. Ингэхдээ дээрх "Нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг хувийн дансаар болон ажиллах хүчний цалин хөлсөнд зарцуулсан" нь буруутгагдах шалтгаан, нөхцөл болсон гэж зарим эх сурвалж мэдээлж буй. Дээрх эх сурвалжийн мэдээллүүдээр БОАЖ-ын сайдын усалдаг тойрогт хийгдсэн хөрөнгө оруулалт нь ийнхүү Хот тохижилтын газрын дарга асан Б.Оюунбаярыг хөлдөө чирсэн байж болзошгүй байна. Саяхан "Бүх нийтийн мод тарих өдөр"-өөр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хаягдлын аж ахуй орчимд мод тарьсан нь "Зориулалтыг нь өөрчилсөн дээрх асуудлыг гүйцэтгэсэнээр харуулах" гэсэн санаа байж болохоор харагдаж байгаа юм. Б.Оюунбаярын холбогдсон уг асуудалтай холбоотойгоор БОАЖ-ын сайд болон аймгийн Засаг дарга нарт мөн хэрэг үүсгэн, шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна. АТГ-аас долоо хоног бүр мэдээлэл хийдэг ч, энэ талаар мэдээллэгдээгүй. АТГ-ын холбогдох албанаас тодруулахад "Энэ талаар тодруулж,эргэн мэдээллэе" гэв. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус салбарын сайдаар томилогдсон даруйдаа дэргэдээ АТГ-ын комиссар ажиллуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, АТГ-ын удирдлага, албан тушаалтантай ойр байх магадлалтай. Иймээс дээрх асуудалд АТГ-т нөлөөлж, мэдээллийг хаалттай хэвээр дарж байгаа юу гэдэг хардалт дагуулж, анхаарал татсан, асуулт хэвээр үлдэж бaйна.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа