СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...

Улаанбаатар хотын төвөөр урсах Сэлбэ голыг сэргээх, үерээс хамгаалах зорилготой "Сэлбэ сэргэлт" төсөл анхнаасаа л сүржин амлалт, нүсэр төсөвтэй эхэлсэн. Гэвч өнөөдөр энэ төсөл иргэдийн талархлыг биш, харин халаглал, шүүмжлэлийг дагуулсан "бетон хашлага" болон хувирлаа.

Цаасан дээрх Диваажин

Төслийн урьдчилсан зураг төсөл дээр Сэлбэ гол иргэд сууж амрах чулуун шаттай, оргилуур бүхий усан толиотой, өвөл нь мөсөн гулгуур болдог, боржин чулуу болон металл хашлага хосолсон гоёмсог дизайнтай байв. Хотын удирдлагууд үүнийг 100 жилд нэг удаа тохиолдох үерээс хамгаалах бат бөх далан төдийгүй, иргэдийн амарч зугаалах 1.5 км үргэлжлэх ногоон байгууламж, "20 минутын хот"-ын жишиг хороолол болно гэж амласан юм.

Амлалт ба бодит байдал тэнгэр газар шиг зөрүүтэй байгааг дараах баримтууд гэрчилнэ. 

Голын дагуу 4.1-6.1 метр өндөр, зузаан бетонон түшиц хана барьсан нь голыг хотоос тусгаарлаж, иргэдийн гол руу харах, байгальтай ойр байх эрхийг хаав. Өөрөөр хэлбэл, нийт 400 тэрбум төгрөгийн төсөвтэй гэх төслөөр Сэлбэ голоо зөвхөн далан барих нэрийн дор 20.5 тэрбум төгрөгөөр цементэлжээ.

Уг төслийн зураг төслийг тухайн үеийн Хотын дарга Д.Сумъяабазар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарын шийдвэрээр боловсруулсан байдаг. Төслийн үндэслэл нь Ерөнхий сайдын 70 дугаар захирамж, Шадар сайдын А/23 дугаар тушаал зэрэг төрийн өндөр түвшний шийдвэрүүдээр баталгаажсан. Түүнчлэн, мэргэжлийн бус буюу жүжигчин Б.Цэцэгийг төслийн удирдагчаар томилсон нь анхнаасаа л энэ ажил мэргэжлийн түвшинд бус, шоу хэлбэрээр явахын дохио байжээ.

Цаасан дээрх тогтоолууд бодит байдал дээр иргэдийн амьдрах орчныг дордуулсан цементэн хэрэм болон бослоо. Сэлбэ голыг сэргээх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, байгалийн голыг бетонон хайрцагт хорьсон энэ үйлдлийг хэн хариуцах вэ? Сэлбэ гол сэргэсэн үү, эсвэл ...

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа