Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

БРАВО: Орхон аймгийн эмч нар 16 хүний хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилжээ

Монгол Улс даяар “Эрт илрүүлэг” хөтөлбөр үргэлжилж байна. Эрт илрүүлгийн идэвхээр Орхон аймаг улсын хэмжээнд хоёрдугаарт бичигдэж байна. Тодруулбал, Орхон аймгийн хэмжээнд эрт илрүүлэгт 10

БРАВО: Орхон аймгийн эмч нар 16 хүний хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилжээ
         Монгол Улс даяар “Эрт илрүүлэг” хөтөлбөр үргэлжилж байна. Эрт илрүүлгийн идэвхээр Орхон аймаг улсын хэмжээнд хоёрдугаарт бичигдэж байна. Тодруулбал, Орхон аймгийн хэмжээнд эрт илрүүлэгт 106145 хүн хамруулахаас 33756 хамрагдаж үзлэг 31.8 %-тай байна. Үүнээс хүүхдийн үзлэгт 25226 хүүхэд хамрагдаж хамруулахаар төлөвлөсөн хүүхдийн 67.4%, насанд хүрэгсдийн үзлэгт 8530 иргэн хамрагдаж төлөвлөсөн хүн амын 12.4% үзлэгт хамрагдсан байна. Үзлэгээр зөвлөгөө өгсөн-25208, анхан шатны ЭМБ-ын хяналтад шилжүүлсэн-2795, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг рүү шилжүүлсэн-6331 хүн байна.Хүүхдийн үзлэгээр амны хөндийн өвчлөл, насанд хүрэгсдийн үзлэгээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл тэргүүлж аймгийн хэмжээнд үзлэгээр 16 хавдрыг \/Улаан хоолой, ходоодны хавдрын 1,2,3-р шат\/ илрүүлж эмчлэн эрүүлжүүлж байгаа ажээ. Харин Эрт илрүүлэгт 18-30 насныхан идэвх муутай хамрагдаж байгаа гэнэ. Энэ насны бүлгийнхэн ихэвчлэн сайн дураараа эмд төлөх шаардлагатай байдаг учраас ЭМД төлөлтөөс шалтгаалж байгаа аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.