Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна

ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна

2025 онд Монгол Улсын газар тариалангийн нийт ургац 745.1 мянган тонн болж, өмнөх онтой харьцуулахад 40.3 хувиар буурчээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм. Тухайн жилийн нийт ургацын хувьд, 

  • Улаанбуудай: 252.3 мянган тонн (-34.7%)

  • Төмс: 101.9 мянган тонн (-22.9%)

  • Хүнсний ногоо: 208.6 мянган тонн (-22.0%)

  • Малын тэжээлийн таримал: 133.3 мянган тонн (-46.0%)

  • Тосны ургамал: 27.2 мянган тонн (-49.0%)

Бууралт нь бага хур тунадас, халалт, хөрсний өндөр температур, усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн хүчин зүйлстэй холбоотой ч, улаанбуудайны болц жигд, цавуулаг өндөртэй байгаа нь сайн мэдээ болж байна. Урьдчилсан тооцоогоор Монгол Улс хүн амын хэрэгцээт улаанбуудайны 62.5%, төмсний 76.9%, хүнсний ногооны 72.6%-ийг дотоодын ургацаас хангах боломжтой гэж үзжээ.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2026 онд стратегийн үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг судлах ажлуудыг төлөвлөсөн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.