Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
МЭРГЭЖИЛ СОНГОЛТ Та ямар мэргэжил сонгохоос шалтгаалан ирээдүйд хэн болж, хэрхэн амьдрах тань шийдэгдэх тул мэргэжил сонголт гэдэг бид бүгдийн амьдралд тохиох хамгийн чухал сонголтуудыг нэг байдаг. Муухай мэргэжил гэж байдаггүй. Гагцхүү хүний хувийн онцлог зан чанар, сонирхолд тохироогүй мэргэжил л гэж байдаг. Тиймээс YOLO.mn сайтын хамт олны зүгээс мэргэжлээ хараахан сонгож амжаагүй сурагчдадаа зориулан мэргэжил сонголтын тухай цуврал нийтлэлүүд бэлтгэн хүргэдэг билээ. Өмнөх дугаарт хөдөлмөр засалч мэргэжлээр ажиллах хүсэлтэй залууст зориулан мэдээлэл бэлтгэсэн бол энэ удаад архитектур мэргэжлээр ажиллах хүсэлтэй залууст зориулан мэдээлэл хүргэж байна.  Бидний амьдарч буй хотын өнгө төрхийг бүрдүүлдэг, бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байдаг мэргэжлүүдийн нэг бол архитектур билээ. Хэрэв та бүтээлч сэтгэлгээтэй, техник технологитой ажиллах чадвартай, нийгмийг илүү сайхан болгох хүсэл эрмэлзэлтэй бол энэ мэргэжлийн талаар судлаад үзээрэй. АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ Архитектурын үндсэн үүрэг бол шинээр байгуулагдах барилга, байгууламжийг зураг, төслийг гаргах юм. Тэд захиалагчийн зүгээс тавьсан шаардлага, хүсэл сонирхлыг нь хангаж ажиллах шаардлагатай тул захиалагч талтай байнгын харилцаатай ажилладаг. Зөвхөн шинээр байгуулагдах барилгын зураг гаргахаас гадна нэгэнт баригдсан барилгын зураг төсөл дээр дүгнэлт хийн өөрчлөх, өргөтгөл хийх, сэргээн засварлах талаар зөвлөгөө өгнө.  ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА Архитектур мэргэжилтэй хүн маш өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Үүнд: Төслийн зорилго, шаардлага, төсвийг тодорхой болгохын тулд захиалагчтай хамтран ажиллах Барилгын салбарын бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах  Үйлчлүүлэгчдийн төслийн бодит байдалд зөвлөгөө өгөх Зураг төслийн талаарх өөрийн саналыг үйлчлүүлэгчид танилцуулах CAD (computer-aided design) программыг ашиглаж чаддаг байхаас гадна бусад ерөнхий болон нарийн техник технологийг мэддэг байх Төслөө гүйцэтгэх явцдаа санхүүг нарийн чанд тооцоолж, мөрдөх Шаардлагатай материалын чанарыг тодорхойлохын тулд бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах Гэрээ, ажлын төлөвлөгөө, өргөдөл гаргахын тулд хуульчидтай хамтран ажиллах Барилга угсралтын явцад үүссэн аливаа эрсдэлд хариуцлага хүлээх ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАР Мөн дараах ур чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй. Үүнд:  Архитектурын хэв маягийг харуулах загвар боловсруулах, зурах чадварыг маш өндөр түвшинд эзэмшсэн байх Сайтар төсөөлөх болон гурван хэмжээсээр бүтээлчээр сэтгэх чадвар Дүн шинжилгээ хийх, хэсэг бүрийг нарийвчлан ажиглах чадвар Барилга баригдах орчинг ойлгох чадвар  Бичгээр болон амар хэлбэрээр бусадтай харилцах харилцааны өндөр ур чадвар Төслийг удирдах болон зохион байгуулах чадвар Эдийн засгийн мэдлэг болон бизнесийн хэлэлцээр хийх чадвар Математик болон мэдээллийн технологийн чадвар АЖИЛЛАХ ЦАГ Архитектурууд долоо хоногт 30-40 цагийг оффис дээрээ өнгөрүүлдэг гэдэг ч ихэнх тохиолдолд илүү олон цагаар, заримдаа бүр шөнөжин сууж ажиллах тохиолдол ч гардаг. Замбараагүй ширээтэй, нүднийх нь дор хөхөрсөн, цаас харандаагаа барьчихсан архитектуруудын шог зураг интернэтэд бишгүй олон байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь үнэний ортой.  БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ  Монгол улсад Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Барилга, Архитектурын сургууль, Монголын Үндэсний Их сургуулийн Архитектур Дизайны сургууль, Үндэсний Техникийн Их сургууль зэрэг сургуулиуд энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай архитектурууд маань монгол багш нарын заах ур чадварыг хаана ч гологдохгүй гэлцдэг тул та өөрөө л хичээж чадвал чадварлаг боловсон хүчин болж төгсөх бүрэн боломжтой. АЖЛЫН БАЙРАНД ГАРАХ Архитектурын чиглэлээр суралцаж төгссөн боловсон хүчнүүд хувийн болон улсын байгууллагын аль алинд нь ажиллах боломжтой. Жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлдэг байгууллагаас олон улсын төсөл хэрэгжүүлдэг томоохон компаниудын алинд нь ажиллах нь таны төгссөн сургууль, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага зэргээс шалтгаална. Энэхүү мэргэжил нь бусад мэргэжлүүдтэй харьцуулахад дэлхий дахинд харьцангуй хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил тул та үнэхээр ур чадвартай бол гадаадад ч ажиллах боломжтой.  КАРЬЕРАА ХӨГЖҮҮЛЭХ Энэхүү мэргэжлийн онцлог бол их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарсан ч тасралтгүй суралцсаар байдаг явдал. Их Британид л гэхэд энэ мэргэжлээр ажиллахын тулд 35-аас доошгүй цагийг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх ямар нэгэн сургалт, дамжаанд хамрагдсан байхыг шаарддаг бол АНУ-д мэргэжлийн шалгалт авдаг байна.  АЖЛЫН БАЙРНЫ ЭРЭЛТ АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос ирэх 10 ажилд архитектур мэргэжлээр төгсөгчдийн дунд томоохон өрсөлдөөн өрнөнө гэж үзжээ. Учир нь тус мэргэжлээр төгсөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Архитектур нь тууштай байдал, хичээл зүтгэл шаарддаг боловч таны төсөөлөл, бүтээлч чадварыг бодит болгох гайхалтай мэргэжил юм. Мөн өөрийнхөө зураг төслийг нь боловсруулсан барилгаа баригдаж дууссаны дараа асар их эрч хүч, сэтгэл ханамж мэдэрдэг бөгөөд ихэнх архитектурууд мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг байна. Эх сурвалж: Career Addict \/yolo.mn\/
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Монгол улсын Гавьяат хуульч Сандагийн Цэгмэдийг Орхон аймгийн  ХҮНДЭТ ИРГЭН-ээр шалгарууллаа
ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
“Дижитал хот” зөвлөгөөн боллоо
Долоодугаар хорооллын төлөвлөлттэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа
Их залуу багт дахин төлөвлөлтөөр барилгажуулна
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Орхон аймгийн 2024 оны төсвийн тодотголыг баталлаа
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив