Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
УОК-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-ны өдөр болж, Монгол Улс, Япон улс хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоогоод байгаа юм. Уг шийдвэрийн хүрээнд Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэгээр өчигдөр 260 зорчигч Монгол Улсад ирсэн. Тус нислэгээр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх ирсэн бөгөөд нисэх онгоцны буудалд тусгаарлалтад орохыг эсэргүүцэж, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харьцаж, дайрч давшилсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ мэдээллийн талаар Ц.Бат-Энхээс тодрууллаа. -Өчигдөр та Японы нислэгээр Улаанбаатарт иржээ. Таныг 14 хоног тусгаарлагдахгүй гэж эсэргүүцсэн гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү? -Өчигдөр Японы Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн. Тусгаарлагдахгүй гэж эсэргүүцсэн зүйл огт болоогүй. Хэн нэгэнтэй маргалдаж, ямар нэг асуудал үүсгээгүй. “Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг ажлаас чөлөөлсөн гэдэг нь ор үндэслэлгүй худлаа мэдээлэл” -МАН-ын дарга У.Хүрэлсүх ажлаас тань чөлөөлсөн гэж мэдээллээ. Дээрх асуудлаас болж та ажлаасаа чөлөөлөгдсөн юм уу? -Хууль зөрчөөгүй. Ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй. Ажлаас чөлөөлөгдөх асуудал үүсээгүй. Би намын бага хурлаас сонгогддог албан тушаалтан. Сонгуульт ажил хийж байгаа хүн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг ажлаас чөлөөлсөн гэдэг нь ор үндэслэлгүй худлаа мэдээлэл гэж ойлгож байна. “Хүчний байгууллагынхан намайг баривчилсан, гавласан зүйл болоогүй” - Нисэх буудал дээр таныг гавлах, баривчлах үйл явц үнэхээр болсон уу? - Тусгаарлагдахгүй гэж онцгой комиссын хүмүүстэй муудалцсан зүйл байхгүй. Хүчний байгууллагынхан намайг баривчилсан, гавласан зүйл болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. -Та эсэргүүцэл үзүүлээгүй гэж байна.Тэгвэл яг одоо хаана тусгаарлагдаж байгаа вэ? -Одоогоор Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаад хэвтэж байна. Өнөөдрийн байдлаар 60-70 орчим хүн байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр байсан. Тусгай зориулалтын машинаар Жаргалантын тусгаарлах байранд очиж шинжилгээ өгчихөөд Цэргийн төв эмнэлэг руу ирсэн. Одоо эндээ байж байна. -Ийм мэдээлэл хүлээж аваад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Таныг хүчээр баривчилж, тусгаарласан гэж хэвлэл мэдээллээр гарсан? -Онгоц болон онгоцны буудал дээр албан ёсоор тусгаарлагдах өрөөг нь дамжаад гар тээш гэх мэт бүх эд зүйлс рүүгээ ариутгалын бодис цацуулсан. Тусгай машинаар Жаргалантын аманд очиж шинжилгээнд хамрагдаж, Цэргийн төв эмнэлэгт ирсэн гэдгээ албан ёсоор дахин хэлье. Б.Ууганбаяр: Бидний ажилд төвөг удсан зүйл байхгүй Мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа. Учир нь Б.Ууганбаяр нь нисэх онгоцны буудал дээр тухайн өдөр удирдлагаар хангаж, ажиллаж байсан юм. -Сайн байна уу, Мэдээ.мн өчигдөр хэвлэлээр цацагдсан мэдээллийн талаар тодруулах гэсэн юм? -Ах нь жаахан ажил ихтэй л сууж байна. Яах вэ? -Танаас ганц зүйл тодруулбал болох уу? -За хурдан асуугаарай. - МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэгээр өчигдөр ирсэн. Нисэх онгоцны буудалд тусгаарлалтад орохыг эсэргүүцэн ажилтнуудтай зүй бус харьцсан гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ үнэн үү? - Шал худлаа мэдээлэл. Би наад хүнийг чинь өөрөө удирдаж ажилласан. Тийм байдал гаргаагүй. “Онгоцноос буугаад тусгаарлагдах тасгаар гарна шүү” гэх мэт бүх шаардлагыг биелүүлсэн. Бидний ажилд төвөг удсан зүйл байхгүй шүү. Огт худлаа мэдээлэл яваад байна. -Баярлалаа. эх сурвалж: medee.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа