Үндсэн агуулга руу шилжих
2026.11.09 · Даваа гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон 1° USD 3601.78▲EUR 4023.91▼CNY 539.65▼RUB 43.81▼
Даваа гариг 2026.11.09 · Эрдэнэт

Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна

3хан сарын өмнө цэргийн албанд Орхон аймгаас татагдан, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаарангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан. Амиа алдсан цэргийн "Ар гэрийнхэн болон иргэд бусда

Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
3хан сарын өмнө цэргийн албанд Орхон аймгаас татагдан, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан. Амиа алдсан цэргийн "Ар гэрийнхэн болон иргэд бусдад зодуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлийг тавьж байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн зодуулж амиа алдсан хэмээн үзэж, шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулна гэдгээ илэрхийлж байна.      Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр 13 цагийн үед мэдээлэл хийж, “Сошиалаар тархаад буй хохирогчийн зурган дээр үүссэн байгаа зүйл нь цогцост үүссэн хүүрийн      толбо. Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байгаа нь ташаа ойлголт. Цустай зодуулсан юм шиг харагдаж байгаа нь хүүрийн толбо бөгөөд гадны ямар нэгэн нөлөөгүй насбарсан.” гэж мэдээлсэн. Харин ар гэрийнхэн нь шүүх эмнэлэгийн дүгнэлт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Талийгаачийн ах н.Эрдэнбат: "Миний дүү эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нь бүгдэд нь тэнцээд цэрэгт татагдсан. Тэр өдөр зодсон байгаа юм. Шарх, сорви нь биен дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ” амьсгаа давчдаад байна гэхэд нь баашиллаа гээд нүдэж. Хамт байсан 16 цэрэг хэлсэн. Хэрвээ энэ шарх сорви биш, толбо юм бол шүүх эмнэлэгт хандмаар байна. Ингэж зодож нүдсэн мэт толбо үүснэ гэж байхгүй. Бие нь нил шарх сорви байсан". 50454683_2074208602633294_1208393919222513664_n Тус харамсалтай явдал нь  нийгэмд цочрол өгч, эцэг эхчүүд ирэх цэрэг татлагад хөвгүүдээ явуулахгүй гэх зэргээр сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлэх боллоо. Тэгвэл Орхон аймагт 21 аймаг, 9 дүүргийн  ЗДТГ-ын цэргийн штабын дарга удирдлагууд “Орон нутгийн хамгаалалт, Батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох нь” сэдэвт цугларалт, уулзалтыг хийж байна. Үр ашиг нь юу вэ? гэж асуумаар... Орхон аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб ч гэсэн хариулт өгөх шаардлагатай. Өөрсдийн ажил үүргийн тогоонд нь хүний алтан амь эрсдээд байхад уулзаж хэлэлцсээр... 50419994_369428370525951_7801294904721670144_n 50553651_402065870547780_6950248182991290368_n  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.