Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
Цар тахлын улмаас нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед  “Эрдэнэт Үйлдвэр”  Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны зардлыг зургаа дахь сардаа дааж буйд  олон нийт талархалтай хандаж  буй билээ. Хэдий тийм ч “Эрдэнэт Үйлдвэр” төр төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг  баталсан үйлдлүүдээ давтсан  хэвээрээ байгаад шүүмжлэлтэй хандах талууд бас бийг тодотгоё. Х.Бадамсүрэнгийн удирдаж буй тус компани 52,000,300 төгрөгөөр массажны сандал авсан нь 2020 онд ил болсны дараахан хагас тэрбум төгрөгөөр  “Жи класс” загварын автомашин авахаар тендер зарлаж байв. Тэгвэл Засгийн газраас цар тахлын хүнд үед тэвчиж болохуйц зардлуудаа тэвчихийг яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд анхааруулсаар байтал тэвчиж болохуйц зардлыг тэвчилгүй урсгасаар байгаа компани бол “Эрдэнэт Үйлдвэр” юм.   Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хүнс худалдан авах тендерийн жагсаалтыг харахад:   Чангаанз: 37,050,000 төгрөг Зэрлэг жимс: 14,652,933 төгрөг Хар чавга: 48,165,000 Даршилсан мөөг: 48,450,007 төгрөг Майонез: 48,449,991 төгрөг Шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ.   Худалдан авахаар тендер зарлаад буй эдгээр хүнсний бараа, жимс, жимсгэнэд 230-аад сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс чангаанз, хар чавга, зэрлэг жимс худалдан авахад 99,867,933 төгрөг зарцуулах аж.  Энд үйлдвэрийн ажилчдын хоол хүнсэнд зайлшгүй шаардлагатай хүнсний бараа бүтээгдэхүүнийг дурдаагүй гэдгийг тодотгоё. Нэг ёсондоо тэвчиж болохуйц зардал гэж үзэж болохоор хүнсний бүтээгдэхүүний тендерийн мэдээллээс заримыг нь л оруулж байна. Эндээс харахад олон жилийн туршид төрд ойр хүмүүсийн “саалийн үнээ” гэх тодотголыг дагуулж ирсэн “Эрдэнэт Үйлдвэр” хүнсний худалдан авалт дээр  ч ийнхүү хэдэн арван саяар нь нөхцөл байдал харгалзахгүйгээр мөнгө  урсгадаг хэвээрээ л байна. Уншигч та хэрэв санаж буй бол Монгол Улс 2012-2019 он хүртэлх долоон жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэлгүй, 1650 төгрөгт барьж байсан. 2019 онд 50 хувиар нэмлээ хэмээн сүржин зарлаж, 2475 төгрөг болгож байв.  Тэгвэл энэ долоон жилийн хугацаанд цагаан захтнууд төр төсвийн мөнгөнөөс хэд хэчнээнийг залгисан бэ гээд харьцуулаад харвал эмгэнэлтэй дүр зураг тодорно. Түүнчлэн ковидын улмаас 500 гаруй мянган иргэний ажлын байр гүнзгий хямралд өртөж, тогтмол орлогоо алдан, ар гэрийн нөхцөл байдал нь хүндэрсэн энэ үед төрийн гол тулгуур  компани болох “Эрдэнэт Үйлдвэр” жимс жимсгэнэ төдийд л зуун саяар нь зарлага гаргаж буй нь зардлаа эрэмбэлэх тухай Засгийн газрын шийдвэртэй нийцэх үү  гэдэг  асуултыг тавихад хүргэж байна.  эх сурвалж: https:\/\/news.zindaa.mn\/3pq2  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа