Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
ИТХ

Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ

Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл төрийн байгууллагууд болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийг хамруулан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт эхлүүлжээ.

Шалгалтыг хууль, эрх зүйн баримт бичиг, сургалт болон нөлөөллийн үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зэрэг чиглэлээр зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр шалгалтын ажлын хэсэг Аймгийн Засаг даргын тамгын газар, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар болон Аймгийн Боловсролын газарт ажилласан байна.

Тус хяналт шалгалтын үр дүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт сайжирч, төрийн болон орон нутгийн байгууллагуудын хариуцлага, иргэдийн оролцоо нэмэгдэх хүлээлттэй байгаа аж.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.