"Хөдөлмөрийн тухай хууль зөрчих, зөрчилд хүлээлгэх хариуцлага"- хувь хүнд 500.000 төгрөг, ААН-д 5.000000 төгрөг
"Хөдөлмөрийн тухай хууль зөрчих, зөрчилд хүлээлгэх хариуцлага"- хувь хүнд 500.000 төгрөг, ААН-д 5.000000 төгрөг
Ажилгүй, ажил идэвхитэй хайсан иргэд ажилтай болмогц цалинд ач холбогдол өгч, хөдөлмөрийн гэрээг орхигдуулдаг. Ингэснээр иргэд ажил олгогчийн овжин залид автаж, хөдөлмөрийн гэрээ хийлгүй ажиллаж эхэлдэг. Ажил олгогчийн зүгээс "Туршилт"-ын гэх цаг хугацаан дор цалингүй, эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнд ч хүрэхгүй хөлсөөр ажиллуулдаг нь газар авч байна. Энэ нь иргэн таны хөдөлмөрийг мөлжиж, хохироож буй хэрэг юм. download Ихэвчлэн хөдөлмөрийн гэрээ, илүү цаг, цалингийн нэмэгдэл, урамшуулал гэх мэт шатлалыг мэддэгүйгээс иргэд хохирсоор байдаг. Үүнд  таны ажлын ачаалал, уртасгасан цаг, хортой, хүнд нөхцөл зэрэг бүгд хамаарна.  Өнгөрсөн онд Орхон аймагт дээрх асуудлаар 2 иргэн гомдол гаргасаны дагуу 2 ААНБ-д зөрчлийг арилгах зөвлөмж хүргүүлж, гомдол гаргагчийн цалин хөлсний нэмэгдэл, ээлжийн амралтыг нөхөн төлүүлсэн гэнэ. 2 гэдэг нь хангалттай бус тоо юм. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийн үзлэг шалгалт хйихээр болсон байна.  Эрдэнэт хотын төр, хувийн аж ахуйн нэгжүүд хамрагдах бөгөөд хөдөлмөрийн тухай хууль, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн, төлөвлөгөөт бус шалгалтыг ч явуулах боломжтой гэнэ. Тус шалгалт Есдүгээр сарын 10-28-ныг хүртэл үргэлжлэн хийгдэнэ.  Дашрамд дурдахад хөдөлмөрийн харилцаа, цалин хөлстэй холбоотой асуудлыг зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулаад зогсохгүй,  хохиролыг заавал нөхөн төлүүлдэг гэнэ.  Тодруулбал: "ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ, ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА"- хувь хүнд 500.000 төгрөг, ААНБ-д 5.000000 төгрөг байхаар  Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дах хэсэгт заажээ.  Хөдөлмөрийн гэрээ, түүний эрх зүйн зохицуулалт Аливаа аж ахуйн нэгж, байгууллагад шинээр ажилд орж байгаа, эсвэл ажиллаж буй иргэд “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн гэрээ”-ний тухай ойлголт дутмагаас шалтгаалан эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг.  Иймээс энэ удаад та бүхэнд “Хөдөлмөрийн гэрээ”-тэй холбогдох хуулийн зохицуулалтын талаарх товч мэдээллийг хүргэж байна.  “Хөдөлмөрийн гэрээ” байгуулах:745f9a3ed2bbe8366f2fee6fa1c9d8dcaaa78d81 Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлйн 21.1-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээ”-нд дараах гол нөхцөлийг заавал тохирч, тусгасан байх шаардлагатай. Үүнд: Ажлын байрны буюу албан тушаалын нэр; Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ; Хөдөлмөрийн нөхцөл. “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулах үед талууд дээр дурдсан гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсанд тооцохгүй. Талуудын хооронд байгуулагдсан“Хөдөлмөрийн гэрээ” нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй “Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Хэрвээ “Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулаагүй бол ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. Түүнчлэн байнгын ажлын байранд “Хөдөлмөрийн гэрээ”-нээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглодог. “Хөдөлмөрийн гэрээ”-г дуусгавар болгох: “Хөдөлмөрийн тухай хууль”-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээ” нь дараахүндэслэлээр дуусгавар болно. Үүнд: Талууд харилцан тохирсон; Ажил олгогч иргэн, ажилтан нас барсан; Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон; Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан; Ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон; Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан; Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон; Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах: “Хөдөлмөрийн гэрээ”-нд өөрөөр заагаагүй бол ажилтан“Хөдөлмөрийн гэрээ” цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд ийнхүү ажлын байраа орхисноор “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлагдсанд тооцно. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах: Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Үүнд: АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛОН ТҮҮНИЙ САЛБАР, НЭГЖ ТАТАН БУУГДСАН, ОРОН ТОО ХАСАГДСАН, ЭСХҮЛ АЖИЛТНЫ ТООГ ЦӨӨРҮҮЛСЭН; АЖИЛТАН МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЖИЛ, АЛБАН ТУШААЛДАА ТЭНЦЭХГҮЙ БОЛСОН НЬ ТОГТООГДСОН; АЖИЛТАН 60 НАС ХҮРЧ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР АВАХ ЭРХ ҮҮССЭН; Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон; Контрактад заасан үндэслэл буй болсон. ! Ажил олгогч нь эхний 2 үндэслэлээр “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах бол энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. ! Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан болон дээр дурдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эхний 3 үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд Ажил олгогч нь Ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. Ажил олгогч нь Ажилтанд “Хөдөлмөрийн гэрээ” цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.    
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа