Б.Алтанзул: Түлшний чийгшлийн хувь, түлшнээс ялгарах хүхрийн хий тодорхой хэмжээнд буурч байгаа
Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аяны хүрээнд холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо (ОББҮХ)-ны нарийн бичгийн дарга Б.Алтанзул"Засгийн газрын үйл ажиллага
Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аяны хүрээнд холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо (ОББҮХ)-ны нарийн бичгийн дарга Б.Алтанзул "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-д зааснаар агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах зорилтын хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг 70 орчим хувиар буурна хэмээн харж байгаа. Яагаад энэ тоо хэмжээг хэлээд байна гэвэл, "Тавантолгой түлш" ХХК-ийн технологид тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний технологийг өндөр түвшинд аваачсан. Түлшний чийгшлийн хувь, түлшнээс ялгарах хүхрийн хий тодорхой хэмжээнд буурч байгаа. Тиймээс агаарын бохирдлыг 70 хүртэл хувиар бууруулах зорилтыг хангана хэмээн үзэж байгаа.
Нөгөөтээгүүр сайжруулсан түлш нь уламжлалт зууханд төдийлөн бүрэн шатахгүй байна. Мидлинг нь 6,000 калороос өндөр дулаан ялгаруулдаг. Уламжлалт зуухны маань чанар алдагдаж эхэлж байна. Үүнд цаашид анхаарах хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0