Багшдаа зодуулсан хүүхэд АЙЖ ЦОЧИРДСОН байдалтай гэртээ байгаа гэв
Багшдаа зодуулсан хүүхэд АЙЖ ЦОЧИРДСОН байдалтай гэртээ байгаа гэв
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, хүч хэрэглэсэн цочирдом бичлэгийг эцэг эхийн төлөөллөөс олон нийтэд ил болголоо. Үүнтэй холбоотойгоор СӨБ-д хүүхдээ өгсөн эцэг эхчүүд айдаст автаж эхэллээ. Тодруулбал,Орхон аймгийн хувийн хэвшлийн Тэмүүлэл цэцэрлэгийн нэгэн багш Дөнгөж ой гарантаа хүүхдийг санаатайгаар зодож, үйлдлээ нуун дарагдуулахын тулд дахин хүч хэрэглэсэн бичлэгийг ар гэрийн зүгээс цахимд байршуулсан юм. Энэ явдал 10 дугаар сарын 27-ны өдөр болсон бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхэд өнөөдрийн байдлаар цочиж айсан байдалтай гэртээ байгаа ба, уг бичлэгийг олж авсан эцэг эх нь шокоосоо гараагүй байгааг холбогдох эх сурвалж хэлж байна. Аймгийн хэмжээний улсын  болон хувийн цэцэрлэгүүд бүрэн камержсан ч бүрэн хийгдсэн, эцэг эхчүүд хянах боломжтойг аймгийн удирдлага илэрхийлэв. Харин Боловсролын байгууллага нь хүүхдийн эрхийг хамгаалах, багш ажилчдын хөдөлмөрийн гэрээнд багшийн ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгсөн байх, түүнийг дагаж мөрдүүлэх үүрэгтэй. Гэвч ганцхан  жишээгээр дээрх холбогдох дүрэм журам хэрэгжихгүй байгаа, бүрэн камержсан ч хүүхэд хүчирхийлэлд автсаар байгаа нь эцэг эхчүүдийг айдаст автуулаад байгаа юм. Мөн боловсролын байгууллагууд өөр олон хүүхдийн эрхийг зөрчсөөр байж болзошгүйн жишээ юм. Гэвч салбарын толгой  бүхий боловсролын газрын удирдлагын зүгээс зөвхөн нэг удаагийн үйлдэл мэтээр харж, бусад  цэцэрлэгийн хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх камерын бичлэгийг эцэг эхэд ил тод болгохоос зайлсхийж байгааг дээрх асуудлаар тайлбар мэдээлэл өгөхдөө илэрхийлэв. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн багшийг ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг хасжээ. Гэвч зөвхөн нэг хүүхдийн эрхийг хамгаалах, нэг багшийн багшлах эрх, нэг цэцэрлэгийн үйл ажиллагааг цуцлахаас илүү ач холбогдол өгөх цаг нь боловсролын салбарт нэгэнт тулгарсныг хохирогчийн гэр бүлээс хэлж байна. Өөрөөр хэлбэл сургууль цэцэрлэгийн камерын бичлэгийг эцэг эхчүүд хянах боломжтой шийдлийг бий болгох, багшийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээнд хариуцлагыг өндөржүүлэх, хуулийн зохицуулалт, шийтгэлийн арга хэмжээг чангатгах хэрэгцээ шаардлага үүсээд байна.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа