Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

БОАЖ-ын сайд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар2022 онд багтаан Монгол Улсыг хоёр удаа тойрон орон нутагт ажиллахаар төлөвлөсөн. Ин

БОАЖ-ын сайд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа
 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар 2022 онд багтаан Монгол Улсыг хоёр удаа тойрон орон нутагт ажиллахаар төлөвлөсөн. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв аймаг, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт  Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж: Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймагт  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Э.Баттулга: Хэнтий, Өмнөговь аймагт  хуваагдан ажиллана. Бусад аймгуудын хуваарийг аймгуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу гаргаж, тухайн орон нутагт ажиллана. Орон нутгийн томилолтыг Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ эхлүүлж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, бусад албаныхны хамт \/02.24-02.27\/-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажлыг 2022 оны  гуравдугаар сард эхлүүлэх болон салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай танилцан шийдвэрлэхээр орон нутагт ажиллаж байна.  СЭЛЭНГЭ АЙМАГ:  ТАРЬЦ, СУУЛГАЦ НИЙЛҮҮЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЛЭЭ     Сэлэнгэ аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах хүрээнд  "Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болохын төлөө-Та бид хамтдаа" уриалга дэвшүүлж, “Нэг тэрбум мод- Сэлэнгэ аймагт” зөвлөгөөн зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 60 иргэн, аж ахуйн нэгж 20 гаруй төрлийн 8 сая ширхэг тарьц, суулгац бойжуулан ургуулдаг. 1973 оноос ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг тасралтгүй хийсээр ирсэн туршлагатай аймаг.   "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудад боломж хэмээн үзсэн.  Иймд 2030 он гэхэд 20 сая ширхэг мод тарьж ургуулахаас гадна бусад аймаг орон нутагт “Тарьц, суулгац нийлүүлэгч” аймаг болох зорилтоо танилцуулсан.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.