Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

хүүхдүүдийн дунд суулгах, халуурах шинж тэмдэгээр илэрдэг ротавирусын халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна

Сургууль, цэцэрлэгийнүйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ. Тодруулбал, ротавирусын халдварын тархалт хүүхдэд бөөлжих, халуурах шинж тэмдэг өгч,

хүүхдүүдийн дунд суулгах, халуурах шинж тэмдэгээр илэрдэг ротавирусын халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна
Сургууль, цэцэрлэгийн  үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ. Тодруулбал, ротавирусын халдварын тархалт хүүхдэд бөөлжих, халуурах шинж тэмдэг өгч, үүний улмаас нарийн гэдэс үрэвсэх эрсдэлтэй байгааг холбогдох албаныхан сэрэмжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасгийн хүлээн авахаар өдөрт 50-60, амралтын өдрүүдэд 150 аас дээш хүүхэд эрүүл мэндийн  тусламж, зөвлөгөө үйлчилгээ авч байна. Энэ нь хүүхдүүдийн дунд Ротавирусын халдвар нэмэгдэж байгаатай холбоотой юм байна. Ротавирус нь бөөлжөх, халуурах шинж тэмдгээр илэрдэг байна. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг.  Хүндрэх өндөр эрсдэлтэй. Дээрх шинж тэмдэг илэрвэл эцэг эхчүүд хүүхдээ сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байж, бусдад өвчлөл тараахгүй байхыг эмч анхааруулж байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.