МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хөдөлмөр зүтгэлээ төр, засагт үнэлүүлж, хамт олныхоо бахархал болсон гурван шинэ гавьяатыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсад иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулж, МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч  78-р зарлигаар  2026 оны тавдугаар сарын 24-нд Боинг 737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч  Ч.Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Боинг 767-300” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч  Ц.Ганбаатар нарыг  Монгол Улсын гавьяат нисгэгч, Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ахлах байцаагч Д.Энхцэцэгийг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасан юм. 
Монгол Улсын Гавьяат нисгэгч Ч.Нямсайхан нь иргэний агаарын тээврийн байгууллагад болон улсад 37 жил ажиллахын  зэрэгцээ залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх, сэтгэл зүйн бэлтгэл хангах, багийн гар сэтгэл нийлсэн ажиллагааг хэвшүүлэх, өөрийгөө сургаж боловсруулахад удирдан зохион байгуулж ирсэн. Агаарт нийт 21700 цаг ямар нэгэн зөрчил дутагдалгүй нисэж хөдөлмөрчин олон түмэндээ үйлчилсэн манай туршлагатай нисгэгчдийн нэг юм.

Монгол Улсын Гавьяат нисгэгч Ц.Ганбаатар нь иргэний нисэхийн салбарт 34 жил ажиллахдаа нислэгийн  аюулгүй ажиллагааг ханган АН-24, АН-26, Б727-200, Б737-800, Б757-200, Б767-300 агаарын хөлгүүд дээр агаарт нийт 23.000 гаруй  цаг, үүнээс агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр 19970 гаруй цаг нисэж, шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлж, 70 шахам  шавь төрүүлсэн бөгөөд нислэгийн ямар нэг зөрчил дутагдалгүй нисэж хөдөлмөрчин олон түмэндээ үйлчилдэг нь бахархал болж байна.
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан  Д.Энхцэцэг нь МИАТ нэгтгэлд бүхээгийн ажилтан, бүртгэгч диспетчер, бүхээгийн сургагч багшаар ажлын гарааг эхлүүлснээс хойш иргэний агаарын тээврийн салбарт 40 шахам жил ажиллаж байна. Тэрбээр АН24, ТУ154, Boeing 727, Boeing 737, Boeing 767 болон Airbus А310 маркийн агаарын хөлгүүдээр нийтдээ  25 жил, 20000 цаг ниссэн. Монгол Улсад нислэгийн үеийн зорчигчдын  үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилго тавин ажилласны томоохон амжилт нь Олон Улсын жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажилд баг хамт олноо удирдан манлайлж, эх орондоо нислэгийн үеийн зорчигчдын үйлчилгээний олон улсын  стандартыг нутагшуулсан шилдэг ажилтны нэг  билээ. 

Төрийн өндөр цол, шагнал хүртсэн нисгэгч, бүхээгийн ажилтнууд үүрэгт ажлаа амжилттай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ нь сургагч багшаар ажилласан  олон жилийн туршлагатай. Энэ чиглэлээр олон арван  шавь бэлтгэсэн юм. Гавьяат цолтнууд  хүндэтгэлийн ёслолын үеэр цаашид МИАТ ТӨХК-д  сургалтын ажлыг эрчимжүүлэх талаар  ярьж, олон улсын  хөгжлийн чиг хандлага, сургалт судалгааны ажлын  талаар удирдлагуутайгаа  санал солилцлоо. 

 

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа