Батнасангийн ОЮУНГЭРЭЛ: МАНЛАЙЛЖ, ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ
Батнасангийн ОЮУНГЭРЭЛ: МАНЛАЙЛЖ, ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ
2020 оны УИХ-ын сонгуулийн 20-р тойрог, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Батнасангийн ОЮУНГЭРЭЛ: МАНЛАЙЛЖ, ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ -Танай байгууллагаас зохион байгуулсан “Бүжингийн чимээгүй хашгираан” акц, УИХ-д оруулсан хүчирхийллийн хохирогчдын дүн мэдээ олон хүний анхаарлыг татаж, бас бухимдуулсан...? -Тийм ээ, “Бүжингийн чимээгүй хашгираан” гэдэг нөлөөллийн ажил байсан. Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн асуудал дэндүү сэтгэл эмзэглүүлэх түвшинд хүрснийг олон тоо баримт, судалгаа харуулж байна. Энэ төрлийн хүчирхийллийг үндсээр нь устгая гэвэл бид хүүхдүүдээ багаас нь ялгаварлан гадуурхахгүй, дарамтлахгүй, хүүхдүүд маань бага балчраасаа хүн ёсоор бие биеэ хүндэтгэн харилцах зан үйлд суралцах, нөхөн үржихүйн боловсролыг нас насанд нь тохирсон агуулга, хэлбэрээр явуулах хэрэгтэй зэрэг олон зүйл байна. Яг өнөө цаг үед бэлгийн хүчирхийлэл үйлдэн, бага насны хүүхдийн бие сэтгэлд эдгэшгүй гэмтэл учруулсан этгээдэд хуулийн дагуу зохих ёсны хариуцлага оногдууллаа гэж үзэх боломжгүй хуулийн зүйл заалттай байгаа нь эхчүүд, эмэгтэйчүүд, жирийн иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж байна. Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа өмнө нь оногдуулж байсан хариуцлагыг эрс бууруулж, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах нь битгий хэл нөхцөл байдлыг дордуулсан олон зүйл заалт бий. Тухайн болсон явдлыг сонсоход зүрх зүсэгдмээр өчнөөн хэрэг байдгийг олон нийт мэдэж байгаа. Энэ бүхнээс үүдэн нялх балчир үрсээ харуй бүрийд авч гарахдаа айх эмээхээс сэрэмжлэн “Бор халзан” туулай болгож, хамрыг нь хөөддөг ардын домыг санаж, бүжин туулайгаар төлөөлүүлэн хохирогч хүүхдүүдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх гэсэн санаа байсан. Энэ нөлөөллийн ажлын үр дүнд Хууль зүйн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдаж Эрүүгийн хуульд хэсэгчилсэн нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон ч харамсалтай нь хаврын чуулганаар хэлэлцэж амжилгүй завсарлалаа. -Зуугаад жилийн түүхтэй үндэсний хэмжээний байгууллагад орохгүй асуудал гэж үнэхээр алга. Тэр хэрээр олны дэмжлэг хүлээж, багагүй шүүмжлэлд ч өртдөг бололтой? - “Орохгүй ч юм алга” гэдэг таны хэлж байгаа зөв өө. Эмэгтэйчүүд, ээжүүд оролцохгүй л бол болохгүй олон арван асуудал хуримтлагдсан байна. Улсын хэмжээнд, орон нутаг, бүс нутгийн хэмжээнд асуудлаа судалж томъёолоод бодлого болгон шийдвэрлэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийтийн чанартай иймэрхүү асуудлын үр дүнг нийгмээрээ хүртдэг. Жишээ нь, хот хүүхдэд ээлтэй байх тухай эмэгтэйчүүдийн дэвшүүлж буй санал нь аливаа хот, орчин нь хүүхэд багачууддаа, айл өрх, ээж аавууд, хосууд, залуучуудад ээлтэй байх тухай асуудал юм. Ээлтэй гэдгийн цаана хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуус, ахмадууд зэрэг нийгмийн бүлэг тус бүрийн хэрэгцээнд суурилсан амар тайван зорчих, амьсгалах, эрүүл орчинд амьдрах нөхцлийг хэлж байна.  Энэ мэт асуудлыг олон нийтэд ойлгуулаад ирэхээр бугшсан асуудлын шийдлүүд олны анхааралд орж ирнэ. Хэлэлцэгдэнэ. Үүнийг манлайлж, зохион байгуулж ажиллах нь бидний үүрэг. “Бүсгүй хүний үс урт, ухаан богино” гэх философи болтлоо ужгирсан энэ хэлц үгийг түүх болгож үлдээх хэрэгтэй. Тухайн нийгмийн сэтгэлгээг тэр чигээр нь өөрчилж чадахгүй ч охид эмэгтэйчүүдэд хандах хандлагыг өөрчлөх шаардлага өнөөгийн дэлхий ертөнцийн тулгамдсан асуудал мөн юм. Бид охидоо ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дарамтгүй ирээдүйг бүтээж өгөхийн тулд өнөөдөр асуудлыг нэг нүдээр бус өргөн хүрээнд харж ирээдүйн хүргэн хэн байх, үр хүүхэд минь шударга нийгэмд амьд­рах эсэхийг бүхлээр нь харах шаардлагатай байна. Үүний тулд өнөөгийн нийгмийн бүх үзэгдэлд судалгаа шинжилгээтэй хандаж, цааш­ид соёл, зан заншлаа дэлхий нийтийн хөгж­лийн хандлагад хэрхэн нийцүүлж уламж­лан хөг­жүүлэх, тэдгээрийг хөгжлийн бодлого, шийдвэрт шингээж, хууль, дүрэм журамд хэн нэгний эрх ашгийг хохироохгүйгээр баталгаажуулах, хэвшүүлэх, түгээх ажил тасралтгүй хийгдэж байх ёстой. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДАЛ БОЛ НИЙГМИЙН АСУУДАЛ -Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл гэдэг хүн бидний төлөө, миний төлөө юу хийсэн юм бэ гэх нэхэл бас анзаарагддаг. Энэ байгууллага бүх эмэгтэйчүүдийн төлөө үйлчлэх ёстой юу? -Монгол эмэгтэйн нийгэмд эзэлж ирсэн байр суурийг бүхэлд нь харъя гэвэл эзэнт гүрний үед төрийн жолоог атгалцаж, хатад явсан үе ч бидэнд байна, “гэрийн зарц”-ын хэмжээнд үзэгдсэн он жилүүд ч бас бий. Манжийн дарлалд 200 жил болсны дараахан монгол эмэгтэйчүүд “шашны зан үйлээс өөр нийтийн дунд орж үзээгүй...” байсан тухай манай байгууллагын түүхэн бичиг баримт бичгүүдэд дурдагдсан байдаг. Монголын хүн ам 700 мянга гаруйхан байсан үе буюу 1924 онд Монголын Эмэгтэйчүүдийн Хороо байгуулагдаж, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж эхэлсэн. Олон хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ эрчүүдтэй мөр зэрэгцэн эх орны бүтээн байгуулалтад оролцож Хөдөлмөрийн баатар болсон эмэгтэйчүүд ч олон. Мөн “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны үе үеийн төлөөлөл тухайн цагт улс орныг удирдах дээд бүтцэд суудлын квоттой оролцож, охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахад түүхэн үүрэг гүйцэтгэж байсан юм. Он цагийн эрхээр төр нийгмийн систем өөрчлөгдсөн, ардчилсан чөлөөт зах зээл рүү шилжсэн. Ярилцлагын эхэнд дурьдаж байснаар, энэ үед МЭХороог төрийн статусаас гаргаж төсөв санхүүгүй болгож орхисон байдаг. Гэсэн ч тухайн үед ажиллаж байсан аймгийн Салбар зөвлөлийн дарга нар маань, “Бид цалингүй ч гэсэн ажлаа үргэлжлүүлнэ. Энэ бол охид эмэгтэйчүүдэд хэрэгтэй байгууллага учраас үгүй хийж болохгүй” гэж үзэн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, ХОЛБОО болгон авч үлдсэн түүхтэй. Ингээд холбоо маань зах зээлийн он жилүүдэд эмэгтэйчүүдэд жижиг зээл олгож, өнөөгийн ХАС банкны суурийг тавилцан, Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, Хоршоо, банкинд хадгалуулж байсан мөнгөө алдаж, нэг үе Төрийн ордонд ажлын байртай болж байсан бол зарим үед айлын байр түрээслэж ороо бусгаа он жилүүдийг өөрсдийн зам мөрөөр туулж явахдаа охид эмэгтэйчүүдийн төлөөх зорилгоо алдаагүй, чармайсаар яваа байгууллага. Тиймээс Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо охид, эмэгтэйчүүдийн төлөөх анх байгуулагдах үеийн зорилгоо хэвээр хадгалсан, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, 21 аймаг, 300 гаруй сум, нийслэл, дүүрэгт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний Иргэний нийгмийн байгууллага юм. “Чи миний төлөө юу хийсэн юм бэ?” гэж асууж буй хүмүүст би баярладаг. Энэ нь “Чи илүү ихийг хийх ёстой гэсэн итгэл найдлага” гэж хүлээж авдаг. Ийм ч учраас дээр дурдсан ажлуудыг хоёргүй сэтгэлээр хийж гүйцэлдүүлж, илүү дээд шатанд, илүү олон нийтэд хүргэхээр зорьж явна. Та бид хэн хэн нь үр хүүхдээ сайн сайхан нийгэмд амьдраасай гэж хүсч, Монголын нийгмийн төлөө санаа зовж яваа. Хэрэв хэн нэгэнд илүү сайн сайхан болгох санаа, шийдэл байвал бид хөгжлийн төлөө хамтран ажиллахад бэлэн. -Эмэгтэйчүүдийн асуудал илүү яригдаад ирэхээр эрчүүдээ орхигдуулж, хоёр хүйсийг сөргөлдүүлээд байгаа юм шиг ойлгох нэгэн ч байна. Энэ тал дээр эрчүүд маань ч өөрсдийгөө өмгөөлөх байдал үүсдэг. Үүнд та ямар хариулт хэлэх вэ? -Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш гэдгийг дахин хэлье. Хүн бүр ээжээс төрдөг, эхнэр авдаг, охинтой, хүүтэй болдог. Айл гэрийн эзэгтэйн тухай яригдахад тэр өрх, гэр бүлийн бүх асуудал яригддаг. Тэр айл хоол ундтай, цэвэр цэмцгэр, үр хүүхдүүд нь хүмүүжил, боловсролтой, нөхөр нь эрүүл саруул байна уу гээд олон асуудал хамт яригддаг болохоор эмэгтэйчүүдийн асуудал эрчүүдэд ч хамаатай. Үргэлжлэл бий... Орхон аймгийн МАН-ын сонгуулийн төв штаб
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа