Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

"COVID-19"-ийн 10 тохиолдол шинээр батлагдаж, нийт 120 боллоо

Өчигдөр \/2021.03.31\/ Орхон аймгийн хэмжээнд нийт 262 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан 10 тохиолдлын 9 нь ойрын хавьтлаас илэрсэн бол Медипас эм

 "COVID-19"-ийн 10 тохиолдол шинээр батлагдаж, нийт 120 боллоо
Өчигдөр \/2021.03.31\/ Орхон аймгийн хэмжээнд нийт 262 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Батлагдсан 10 тохиолдлын 9 нь ойрын хавьтлаас илэрсэн бол Медипас эмнэлэгт сайн дураар  түргэвчилсэн шинжилгээ өгсөн нэг иргэний хариу сул эерэг гарч ПСР шинжилгээгээр батлагдаад байна. Уг иргэн нь өндөр насны тэтгэвэрт суугаа иргэн юм.Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 120 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуулын голомтыг тодорхойлох, ойрын хавьтлыг илрүүлж, шинжилгээнд хамрууулах судалгааны ажил хийгдэж байна.  Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 77 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байгаагаас эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:  Хөнгөн - 73  Хүндэвтэр- 4 хүн эмчлэгдэж байна. Орхон аймагт  илэрсэн тохиолдлуудыг хугацаагаар нь ангилбал:  2020.11.11-12.07-ны хооронд- 25 2021.03.24- 3         2021.03.25- 12         2021.03.26- 21        2021.03.27- 10        2021.03.28- 15        2021.03.29- 15        2021.03.30- 9        2021.03.31- 10 тохиолдол бүртгэгдээд байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.