"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажилчдынхаа 85%-ийг дархлаажуулалтанд хамруулжээ
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилчдаа дархлаажуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Нийт ажилчдын 85% буюу 6147 уурхайчин вакцинд хамрагдсанг Эрдэнэт үйлдвэрийн марктингийн албанаас мэдээлжээ. Мө
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажилчдаа дархлаажуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Нийт ажилчдын 85% буюу 6147 уурхайчин вакцинд хамрагдсанг Эрдэнэт үйлдвэрийн марктингийн албанаас мэдээлжээ.
Мөн ахмад болон МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнуудын ар гэр, үйлдвэрийн газарт ажил, үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагын 460 хүн вакцин хийлгэсэн.
Цаашид гэрээт байгууллагууд, ахмадууд, МШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд, ажилтнуудын ар гэрийн 3000 гаруй иргэдийг хуваарийн дагуу, шат дараатайгаар вакцинжуулалтад хамруулна. Үйлдвэрийн шуурхай штабын төлөвлөснөөр 5 дугаар сарын 10 гэхэд үйлдвэрээр овоглосон бүх хүмүүс вакцинаа хийлгэж дуусах аж.
эх сурвалж: http:\/\/erdenettoday.mn\/
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0