“Грек бяслаг”: Сүүний чиглэлийн бухтай үржил селекцийн ажил гурван суманд хэрэгжүүллээ
Булган аймгийн Орхон, Бугат, Сэлэнгэ сумын малчид “Эрдэнэт ногоон нүүдэл” ХХК-ийн санаачилга болох мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд нэмүү өртөг шингээн оруулах, органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих “Грек бяслаг” болон шар сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэх инновацийн төсөлд хамрагдаж буй. Энэ хүрээнд 2024 оны 8 дугаар сарын 9-нөөс эхлэн төсөлд хамрагдах үнээний үржилд сүүний чиглэлийн бух ашиглан, ашиг шимийн чанарыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлжээ.
Төслийн хэрэгжилт эхэлснээр гурван сумын малчид органик хүнсний үйлдвэрлэлийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд гарах боломжоо өргөтгөх бөгөөд энэхүү санаачилга нь мал аж ахуйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхам болж байна.
0
0
0
0
0
0





































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.