Үндсэн агуулга руу шилжих
2026.11.10 · Мягмар гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -1° USD 3601.78▲EUR 4023.91▼CNY 539.65▼RUB 43.81▼
Мягмар гариг 2026.11.10 · Эрдэнэт
ИТХ

Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо 2025 оны 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд багийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  үйл ажиллагаатай танилцлаа. 

Тус ажлын хүрээнд  аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхзаяа, Ц.Мөнхмандах, Г.Сайн-Итгэл, Г.Ганзориг нар, Эрүүл мэндийн газар, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд болон Баян-Өндөр сумын ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны төлөөлөгчид оролцлоо.

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 9 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж  тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал хүсэлтийг сонслоо.

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдэд  9 Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймгийн 120 гаруй мянган иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Нийгмийн хөгжлийн хорооны гишүүд “Өрхийн эрүүл мэндийн төв”үүдээс гарсан санал хүсэлтийг  ажил хэрэг болгон ажиллахаа илэрхийллээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.