Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Аймаг, сумын сонгуулийн хорооны тамга, хэсгийн хороодын тэмдгийг хүлээлгэн өглөө

Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны Ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Орхон аймгийн ИТХ-ы

Аймаг, сумын сонгуулийн хорооны тамга, хэсгийн хороодын тэмдгийг хүлээлгэн өглөө
Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны Ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Орхон аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, аймаг, сумын сонгуулийн хорооны тамга, хэсгийн хороодын тэмдгийг шинээр байгуулагдсан аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.  Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд томилогдсон төрийн албан хаагчид Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх сурталчилгаа явуулах, бусад хэлбэрээр дэмжих зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах, ажиллагаанд саад учруулах зэрэг хууль бус үйлдэл хийхийг хориглоно.  Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021.06.09-ны өдөр болох бөгөөд “Орхон аймагт аймаг, сум, багийн 46 хэсгийн хороонд зөвхөн төрийн захиргааны албан хаагчид ажиллана” .  Аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар АЗДТГ-ын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат, гишүүдээр аймгийн Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу, ГХБХБГ-ын дарга Д.Цолмон, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, АЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Отгонбаяр нар ажиллана.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.