Б.ОЮУНГЭРЭЛ: ЭМЭГТЭЙЧҮҮД ШУДАРГА НИЙГМИЙГ ХҮСЧ БАЙНА
Б.ОЮУНГЭРЭЛ: ЭМЭГТЭЙЧҮҮД ШУДАРГА НИЙГМИЙГ ХҮСЧ БАЙНА
2020 оны УИХ-ын сонгуулийн 20-р тойрог, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Батнасангийн ОЮУНГЭРЭЛ: ЭМЭГТЭЙЧҮҮД ШУДАРГА НИЙГМИЙГ ХҮСЧ БАЙНА -Таныг Монголын Эмэгтэй­чүүдийн Холбооны удирдлагын хувиар 21 аймгаа хоёр ч удаа бүтэн тойрсон гэж ойлгосон. Таны энэ томилолтууд, улс орны хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээнүүдээс Монголын Эмэгтэйчүүдийн байгууллага маш хурдтай сэргэж байгааг хардаг? -Баярлалаа. Энэ хугацаанд бид өнөөгийн эхчүүд эмэгтэйчүүдийн амьдрал, гэр бүл хүүхдийн асуудал нийгэм дэх оролцоо, хандлагыг газар дээр нь ойлгож мэдэхээр 21 аймагт нийтдээ 36 удаа томилолтоор ажиллаж, 40000 гаруй ээжүүд, эмэгтэйчүүд, иргэдтэй уулзлаа. Эмэгтэйчүүд амар тайван, шударга нийгмийг л хүсч байна. Хүчирхийлэл дарамтгүй, айх аюулгүй, гэр бүлийн амар амгалан байд­лыг хүсч байна. Үр хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшил, хань нөхрийнхөө эрүүл мэнд, ажил төрөл, боловсролд санаа зовж, амьдралын төлөө зүтгэж байна. Ер нь эмэгтэйчүүдийн асуудал ганц эмэгтэй хүний асуудал биш охид хөвгүүд, эрчүүд аавуудын, цаашилбал энэ нийгмийн асуудал юм гэдгийг ойлгуулахын тулд сургалт, лекц, акцийг санаачлан зохион байгуулдаг. Мөн “Соёлын довтолгоо-2” үндэсний хэмжээний төслийг эхлүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, хувь хүмүүс, ажлын алба, аймаг орон нутгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэйгөө хамтран зохион байгууллаа. Түүнчлэн охид, эмэгтэйчүүд, хүний эрх, жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, олон улсын байгууллагуудтай төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллаж, улам өргөн хүрээг хамарч байна. Орон нутагт тодорхой сэдвүүдээр лекц уншиж сургалт явуулахаас  гадна эмэгтэйчүүддээ чиглэсэн, тэднийг идэвхжүүлсэн олон ажлыг нийслэл, төдийгүй үндэсний хэмжээнд зохион байгуулж ирлээ. “Алунгоо” оны наадам, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган, Дэлхийн гэр бүлийн өдрөөр улсын хэмжээнд “Айл бүхэн жаргалтай байг” арга хэмжээ, Олон улсын хүүхдийн эрхийг хам­гаалах өдрийг угтаж “Аюулгүй орчин бүр­дүүлэх аян”, Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдрөөр “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнийг эхлүүлж, охид, хөв­гүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийг бууруулахад бодлогын, нөлөөллийн, хандивын гэсэн гурван хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан. “Илүү сайхан ирээдүйн төлөө” Олон Улсын Эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан нь өргөн хүрээг хамарсан, өндөр үр дүнтэй, маш амжилттай ажил болсон. Энэ чуулганд Швед улсын Гадаад харилцааны Яамны Хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Пер Андерс Сунессон оролцож өөрийн орны хүчир­хийлэлтэй тэмцэж буй сайн турш­лагаас хуваалцаж, үнэтэй мэдээлэл өгсөн.  Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн бүс хариуцсан Эмэгтэйчүүдийн хорооны дарга Анна Карин Жатфорс, Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан суурин төлөөлөгч Гвендолин Пэн, ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн Холбооны дэд Ерөн­хийлөгч Лиан Шиүгин, БНСУ-ын Эмэг­тэй­чүүдийн Хөгжлийн төвийн Ерөн­хийлөгч Инсоок Гвон, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын дэд захирал бөгөөд суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий, ОХУ-ын “За байкалье” Эмэгтэйчүүдийн зөв­лөлийн Ерөнхийлөгч Подойнищина Валентина Ивановна зэрэг төлөөлөгчид бид­ний урилгаар чуулганд оролцон, олон чухал мэдээллүүд солилцож, гарц, шийдэл хайсан үр дүнтэй чуулган болж чадсан юм. Мөн 96 жилийн түүхтэй “Монголын Эмэг­тэйчүүд” сэтгүүлийг 30 жилийн дараа дөрвөн хэл дээр хэвлэн mwf.mn вэб сайтынхаа мэдээ, мэдээллийг хоёр хэлээр түгээж байна. Үүнээс гадна “Уран бүсгүйчүүдийн нэгдэл” сургалтын төв нээ­сэн зэрэг олон ажил байгаа ч ерөнхий том ажлуудаасаа дурьдахад ийм байна. НИЙГМИЙН АЛИВАА АСУУДАЛ ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ХҮРЭЭД ХҮЧГҮЙДЭЖ БАЙНА -Таны хувьд маш олон арга хэмжээ, чамгүй их ажлыг богино хугацаанд зохион байгуулж амжуулсан байна. Хамгийн гол нь энэ чуулган, уулзалт, сургалт, арга хэмжээний ард гарч байгаа үр дүн хэр байна вэ? -Энэ бүх арга хэмжээ болон орон нутгийн томилолтуудын цаана жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, та бидний ирээдүй болсон хүүхэд багачуудаа хамгаалах ялангуяа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсоохын төлөөх зорилт байдаг. Төрийн бодлого шийдвэр, хууль, дүрэм журам нь бодит амьдрал дээр шударга бус, охид эмэгтэйчүүдийг бүрэн хамгаалж чадахгүй, нөхцөл байдлыг дээшлүүлж, дорвитой хариуцлага тооцож чадахгүй байна. Үүнийг баримт нотолгоотойгоор шийдвэр гаргагч нарт танилцуулах, олон улсын туршлагад үндэслэн хүсэлт зөвлөмж, шаардлага хүргэж, ажиллаж байна.  Энэ бүгд манай холбооны ажлын алба, аймаг орон нутгийн зөвлөлийн цалин хөлсгүй ажилладаг дарга нар, Удирдах зөвлөлийн цөөн хэдэн гишүүд болон сайхан сэтгэлээр тусалж дэмждэг хүмүүсийн хүчээр явагддаг. Гэтэл манай байгууллагыг улсын төсвөөр санхүүждэг, хуулиар тусгай эрх олгогдсон байгууллага мэтээр л ханддаг. Бид бол шийдвэр гаргах түвшинд асуудлаа хүргэхийн тулд сайн “шүгэл үлээгч” буюу асуудлыг дэвшүүлэгч л болж байна. Тэр хэрээр ажил маань урагшилж байгаа ч нийгмийн аливаа асуудал шийдвэр гаргах түвшинд хүрээд хүчгүйдэж байна. -Та энэ олон акц, арга хэмжээ ардаа үргэлж асуудлыг шийдүүлэхэд чиглэсэн байдаг гэлээ. Шийдвэр гаргуулж чадсан, шийдэл олсон, охид эмэгтэйчүүдэд тус болсон ажлуудаасаа дурдвал? -Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуульд шударга бус, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийн байдлыг дордуулсан, хариуцлага оногдуулахгүй байхаар тусгасан зүйл заалтууд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас батлагдан гарч буй аливаа хууль Үндсэн хуульд бүрэн нийцсэн байх ёстойг эрх зүйч хүний хувьд би мэднэ. Гэвч тухайн хууль батлагдахаас өмнө хуулийн концепци бүрт хүний эрхийн, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн хангах, хохироож болзошгүй зүйл заалт орж буй эсэхэд иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн шинжээч нарын дүгнэлт хийгдэж байх ёстой. Энэ шаардлагын хүрээнд манай байгууллага есөн хуульд нэн яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах санал өгч, түрүүч нь батлагдсан. Тухайлбал, хууль ёсоор гэрлэлтээ цуцлуулж, шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон этгээд өмнө нь хариуцлага хүлээдэггүй байсан. Бидний өгсөн саналын дагуу дээрх тохиолдолд иргэдийг хариуцлагажуулж, тэтгэмжээ төлөөгүй гурван сар болсон тохиолдолд тухайн этгээдийг долоогоос 30 хоног баривчлах хариуцлага оногдуулахаар “Зөрчлийн тухай хууль”-д тусгасан. Өөр бусад хэд хэдэн санал олны дэмжлэгийг авч байгаа боловч ирэх парламентыг хүлээх шаардлагатай болсон. Үргэлжлэл бий... Орхон аймгийн МАН-ын сонгуулийн төв штаб
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив