Б.Оюунгэрэл: Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал бол хүн бүрийн асуудал
Б.Оюунгэрэл: Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал бол хүн бүрийн асуудал
2020 оны УИХ-ын сонгуулийн 20-р тойрог, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Батнасангийн ОЮУНГЭРЭЛ   -Та Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ байгууллагыг бидний ээж, эгч, эмээ нар маш сайн мэддэг, идэвхтэй гишүүд нь байсан түүхэн байгууллага. Энэ замнал хэрхэн үргэлжилж үлдэв?   -Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хэмээх 96 жилийн түүхтэй, үндэсний хэмжээний ууган төрийн бус байгууллагын ээлжит 12-р чуулганаар холбооныхоо ес дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаад нэг жил зургаан сар болж байна. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 1990 оноос өмнө Монголын Эмэгтэйчүүдийн Хороо нэртэй төр олон нийтийн статустай, улсын төсвөөр санхүүждэг, олон нийтийн төлөө ажилладаг байгууллага байсан. Харин 1990 оноос хойш мөн л олон нийт, охид эмэгтэйчүүдийн төлөө зорилго нь хэвээр боловч, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй, төрийн бус байгууллага болж өөрчлөгдсөн. Өнөөг хүртэлх хугацаанд орон даяар салбартай үндэсний хэмжээний байгууллага оршин тогтнох, бүтэц санхүүгийн хувьд гал алдахгүй үлдэхийн тулд түүхэн цаг хугацааны шалгууруудыг туулж ирсэн байдаг. Нийгмийн оюун санаа, сэтгэлгээ эрс өөрчлөгдөж, зах зээлийн тогтолцоонд шилжих тэр он жилүүдээс эхлээд Эмэгтэйчүүдийн Салбар Зөвлөлийн сонгуульт ажилтнууд маань цалин хөлсгүй, сайн дураараа байгууллагынхаа үйл ажиллагааг тасалдуулалгүй өдий хүртэл авч үлдэн, үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ бол бусдын төлөө сэтгэлтэй үе үеийн идэвхтэн сонгуультан эмэгтэйчүүдийн халуун сэтгэл, сайн дурын үндсэн дээр өнөөг хүрсэн төрийн бус байгууллага юм. -Эмэгтэйчүүдийн Холбооны үе үеийн удирдлагууд тухайн цаг үедээ түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн мундаг эмэгтэйчүүд байсан. Одоо үйл ажиллагааны үндсэн суурь зарчимд хэр өөрчлөлт орсон бэ? Анх үүсэн байгуулагдахдаа “Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө, гэр бүл, хүүхдийн сайн сайхны төлөө” үндсэн зорилготой байсан, одоо ч энэ зорилго хэвээрээ. Ардын хувьсгалын дараа жанжин Сүхбаатарын гэргий Н.Янжмаа болон тэр үеийн сэхээтэн залуусын сор болсон их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам нар Ази тивд эмэгтэйчүүдийн байгууллагыг анх үүсгэн байгуулсан юм. Хувьсгалын дараах жилүүдэд Монголын ард түмнийг бичиг үсэгт сургах, эмэгтэй­чүүдийг соён гэгээрүүлж, дайны хүнд нөхцөлд арын фронтод ажиллаж, үр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ социализмын бүтээн байгуулалтад эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөх боломжийг эмэгтэйчүүддээ олгож байсан түүхэн он жилүүдээр бахархахгүй байхын аргагүй. Д.Пагмадулам, Н.Янжмаа, С.Удвал, Л.Пагмадулам, Д.Мөнхөө, Г.Дашаа, Н.Гэрэлсүрэн, Ж.Эрдэнэчимэг гээд Монголын сор болсон эмэгтэйчүүдийн удирдлагад ажиллаж байсан түүхэн цаг үедээ эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, өмнөх ололтоо баталгаажуулахын төлөө хичээн зүтгэж ирсэн. Харин зарчмын хувьд цаг үеэ даган өөрчлөгдсөн. Бид өнөө цагийн хэрэгцээ шаард­лагад нийцүүлэн бодлогодоо томоохон шинэчлэл хийж, тогтвортой хөгжлийн зарчим, зорилгыг үндэслэн стратегиа тодорхойлон ажиллаж байна. -Монголын эмэгтэйчүүдийн энэ том байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд одоогийн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, ерөнхий хандлагыг та хэрхэн дүгнэж байна вэ? -Өнөө цагийн эмэгтэйчүүдийн нийгэмд эзэлж буй байр суурийг өнгөц харахад тэд сонгох, сонгогдох эрх эдэлж, төрийн албанд ажиллаж, хувийн бизнесээ амжилттай эрхэлж, олон хүүхэд төрүүлж өсгөн “Алдарт эх” болж байна, энэ бол сайхан хэрэг. Гэвч тэд үнэхээр нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд хөвгүүд, эрэгтэйчүүдийн адил тэгш оролцоотой, баялгаас ижил хүртэж байна уу гэвэл үгүй. Монгол Улсын хамгийн өндөр ашиг орлоготой салбарт цөөн, харин цалин орлого багатай салбарт эмэгтэйчүүд олноор ажиллаж байна. Ар гэрийн болон малчдын үнэлгээгүй хөдөлмөрийг энд тооцсонгүй. Үргэлжлэл бий… Орхон аймгийн МАН-ын сонгуулийн төв штаб
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив