ТЭД ЮУ АМЛАВ: МАН “Насны хишиг”, “Цалинтай ээж” хөтөлбөрөө үргэлжлүүлж, АН хамтын тэтгэврийн хуулийг сэргээнэ
ТЭД ЮУ АМЛАВ: МАН “Насны хишиг”, “Цалинтай ээж” хөтөлбөрөө үргэлжлүүлж, АН хамтын тэтгэврийн хуулийг сэргээнэ
УИХ-ын 2020 оны сонгуульд 76 нэр дэвшигчээ сойж буй хоёр том намын мөрийн хөтөлбөрийг хэсэгчилсэн байдлаар харьцуулан хүргэхээр ажиллаж байна.  Энэ удаагийн харьцуулалтдаа МАН, АН нэгж өрх, гэр бүл рүү чиглүүлж ямар ажлууд хийхээр төлөвлөснийг хүргэе. Тогтвортой-амар, амгалан гэр бүл Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.  Орлого багатай өрхийн нийгмийн хамгаалал, амьжиргааг дээшлүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэвтрүүлнэ. Хувь хүн, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулна. Хүн бүр угийн бичгээ хөтлөх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, удмын сангаа хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.  Хүн амын бүлгүүд ялангуяа эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмад настан хагас цагаар, гэртээ зайнаас ажиллах уян хатан зохицуулалт бий болгоно. Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа Монгол иргэдийн мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг эх орондоо чиглэсэн бизнесийн болон сайн дурын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээний ажлыг нь дэмжинэ. Гадаадад их, дээд сургууль төгссөн залуучуудаа эх нутагтаа эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах тогтолцоог бүрдүүлсэн цахим мэдээллийн систем, хөдөлмөрийн бирж бий болгоно.  Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээрХүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшлийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Залуучуудыг дэмжих чиглэлээр Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна. Гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бий болгоход зориулсан төвүүд байгуулна. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гадны сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Асрамжийн газарт өсч, 18 нас хүрсэн залуучуудыг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ. Залуу гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэ “Залуу гэр бүл ” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх “Тогтвортой-амар амгалан гэр бүл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно. Уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил амралт, амьдралын зохистой горим бий болгоно. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийг дэмжих чиглэлээр Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгож, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлнэ. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжийг бүрдүүлнэ. Байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмадуудад зориулсан төрөлжсөн асрамж, сувиллын үйлчилгээний тогтолцоог сайжруулна. Хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхдийн асрамжийн төв барина. Ахмадуудад үзүүлэх үйлчилгээний чиглэлээр Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. “Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно. Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ахмадын нийтийн тээвэр, амралт, сувиллын хөнгөлөлт, хүнсний талон зэрэг тусламж үйлчилгээний зардлыг хувь хүний тэтгэврийн дансанд шилжүүлдэг тогтолцоог бий болгоно. Ахмад настны чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, мэдээлэл авах, хөгжих боломжийг бүрдүүлэх хөгжлийн төвүүдийг нэмж байгуулна. Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх ажил эрхлэлт, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэлбэрээр үргэлжлүүлнэ. Эх сурвалж: МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.5 дахь хэсэг АН:ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙГ СЭРГЭЭНЭ Хүн амын өсөлт Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд хүүхдээ асран хамгаалж байгаа гурав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хүүхдээ өсгөсөн жилийн үнэлэмжийг шинэчлэн тогтооно. Нийгмийн хамгааллын хүрээнд олгодог тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрд ялгаварлалгүйгээр олгодог бодлогоо сэргээнэ. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарч, цэцэрлэгийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх бодлогыг шинэчилж, хүүхдийг гэр бүлийнхээ орчинд, ээж аавтайгаа хамт хүмүүжиж, төлөвших хөтөлбөр, заах аргыг хөгжүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сэргээж, хэрэгжүүлнэ. Өрх гэр бүл Гэр бүлийн гишүүн бүрд гэр бүлийн боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх, санхүү, бизнесээ хөгжүүлэх, амьдрах орчноо хамтаа сайжруулах, мэдлэг ур чадварын сургалт, зөвлөмжөөр хангагдах боломжийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “…газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.” гэсний дагуу өрхийн бизнес, санхүүг дэмжсэн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж, мөрдөнө. Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ипотекийн зээлтэй уялдуулна. Хот, хөдөөгийн иргэдээ зээлийн хөнгөлттэй нөхцлөөр хувийн орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлнэ. Залуу гэр бүл, гэр хорооллын айл өрхүүд, бусад зорилтот бүлгийн 100 мянган өрхийг түрээсийн орон сууцаар хангах ажлыг эхлүүлнэ. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулна. Хүүхдийг цахим мэдээллийн халдлагаас хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Гэр бүлийн бат бэх байдлыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн өдөр”-ийг бий болгож, гэр бүл – нөхөн үржихүйн боловсролд онцгой ач холбогдол өгнө. Өрх толгойлсон эх \/ганц бие эцэг\/, хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эргэн төлөгдөх нөхцөл бүхий тэтгэлэг олгох тогтолцоо, богиносгосон ажлын цагийн хуваарийг эдлэх боломжийг бүрдүүлнэ. Хот байгуулалт, барилга, нийгэм, соёлын байгууламжийн төлөвлөлтөд  нийт иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоно. Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал, бэлгийн дарамтыг арилгах санаачилга, манлайллыг дэмжинэ. Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн  хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжинэ. Ажлын байр хөдөлмөр эрхлэлт Ажлын цагийн уян хатан зохицуулалт, зайнаас болон цахим орчинд хөдөлмөрлөх боломж бүхий ажлын байрны эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалтай уялдуулна. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлтийн судалгааны чанарыг сайжруулж, хэрэгцээтэй байгаа ажил, мэргэжлийг эдийн засгийн салбар, ажил мэргэжлээр нарийвчлан гаргаж, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын элсэлттэй нягт уялдуулна. Хөдөлмөр эрхлэлтийг сайжруулж, ажилгүйдлийг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн сангийн орлогыг олон эх үүсвэрээс бүрдүүлж, ажилгүйдлийн даатгалыг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоо болгон хөгжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэр (цагийн ажил, аутсорсинг, сүлжээний борлуулалт, ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ г.м.)-ийг хүлээн зөвшөөрнө. Гарааны бизнес буюу старт-апыг хөгжүүлэх экосистем (санхүүжилт, сургалт, мэдээлэл, г.м.)-ийг бүрдүүлнэ. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор улс орнуудтай нийгмийн хамгааллын талаар хамтран ажиллана. Нийгмийн хамгаалал Нийгмийн хамгааллын зорилтот бүлэгт чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлнэ. Хавтгайрсан халамжаас татгалзаж, халамжийг шаардлагатай өрх, иргэд рүү төвлөрүүлнэ. Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлнэ Асрамжийн үйлчилгээг төрөлжүүлж, хувьсах зардлыг нэмэгдүүлнэ. Ахмадын өдөр өнжүүлэх төвүүдийг бий болгож хөгжүүлнэ. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл, хэлбэр, стандартыг бий болгон мөрдүүлнэ. Нийгмийн халамжийн салбарт сайн дурын ажлыг дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоор тодорхойлсон олон давхрагат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, тэтгэвэр авагчдын орлогыг эрс нэмэгдүүлнэ. Малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлж, тэдний нийгмийн баталгааг хангана. Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангаж, мэдээлэл, тайланг ил тод болгож, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлнэ. Эх сурвалж: АН-ын мөрийн хөтөлбөрийн 1.3 дахь хэсэг eguur.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа