МАН-аас нэр дэвшигч Д.БАТЛУТ: ЭРДЭНЭТИЙГ ТЕХНОЛОГИЙН ХОТ БОЛГОНО
МАН-аас нэр дэвшигч Д.БАТЛУТ: ЭРДЭНЭТИЙГ ТЕХНОЛОГИЙН ХОТ БОЛГОНО
МАН-аас нэр дэвшигч  Д.БАТЛУТ: ЭРДЭНЭТИЙГ ТЕХНОЛОГИЙН ХОТ БОЛГОНО  -Та оюутан байхаасаа Дэлхийн зөнд ажилласан. Тэр дундаа төслийн гүйцэтгэгч захирлын албан тушаал хэр баргийн оюутанд олдоод байх боломж биш баймаар. Эндээс яриагаа эхлэх үү?  -Их сургуулиа төгсөхөөс жилийн өмнө “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төслийн гүйцэтгэгч захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажилласан түүх бий. Хүнээ хөгжүүлэхгүйгээр улс хөгжихгүй гэдгийг тэндээс хамгийн тод ойлгосон. Даржин, борог амьдралтай олон айл өрхөд судалгааны ажлаар очдог байлаа. Нийгмийн хар бараан, хатуу хөтүүтэй нүүр тулах хэцүү. Гэхдээ амьдрал нь хүнд байлаа гээд өдөр бүр тэдэнд зүгээр мөнгө өгөөд байж болохгүй гэдгийг сайн ойлгосон. Аль ч цаг хугацаанд хүн өөрөө хөгжиж байж дүүрэн амьдралыг бий болгоно. Нийгэм, улс орон нутаг  ч хөгжинө.  -Тэр жилүүдээс тээсэн гүн сэтгэгдэл танд хүний хөгжлийг нэгдүгээрт тавьдаг зарчим суулгажээ дээ? -Яг тийм. “Дэлхийн зөн”-д байсан үеэсээ хүний хөгжлийн төлөө ажилласан гэж хэлж болно. 2005 оноос Монгол Улсад хүүгүй барьцаагүй зээл оруулж ирэх технологийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага санаачилж “Зөн сан” банк бус санхүүгийн байгууллага байгуулсан. Энэ сангаар дамжуулан юм хийх хүсэлтэй ч эргэлтийн мөнгөгүй хүмүүст зориулсан зээл олгосон. Би зээлийн комисст нь ажилладаг байсан юм. Маш олон хүн зээл хүссэн. Хогийн цэгээс хадаас түүж цуглуулаад түүнийгээ тэгшитгээд зарах хүсэлтэй өрх толгойлсон эмэгтэй орж ирж байлаа. Амьдралын төлөөх тэмцэл нь гоё байгаа биз дээ. Эхлээд бид төслөө танилцуулж, тодорхой хэмжээний мөнгөөр тусалж байсан. Зээлээ өгөхөөс өмнө 2-3 сар сургалт хийдэг байлаа. Ингэж нийгмийн идэвх оролцоог нь бий болгож, дараа нь бүлгүүд байгуулж өөрсдөөр нь төсөл бичүүлж зээл олгодог болсон. Тэндээс сурсан, мэдсэн зүйлээ өнөөдөр ажилдаа хэрэгжүүлж явна. Жишээ нь, 2016 онд бид инноваци, технологийг хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт” ШУТП-ийг байгуулж импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Гагнуурын электрод үйлдвэрлэж томоохон уул уурхайн компаниудад борлуулж түүнээс олсон ашгаараа бичил бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олголоо.  Мөн ШУТП-ийн дэргэд “Бизнес хөгжлийн төв”-ийг байгуулж гарааны бизнесийг хөгжүүлэх, бичил бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллаж байна.  -Хүүгүй, барьцаагүй зээл гэхээр чихэнд чимэгтэй сонсогдож байна. Одоо цаг үед ийм зээл хүн бүрт хэрэгтэй. Мөрөөдөл байвч мөнгө нь байдаггүй зовлон надад ч байна.  -Манай Орхон аймаг бол шинжлэх ухаан технологийн парк байгуулсан анхны аймаг гэж хэлж болно. Бид инженер, техникийн хүний нөөц, дэд бүтэц, залуучуудынхаа оюуны чадмжийг ашиглах хэрэгтэй. Тиймээс эхлээд эрдэмтдийн зөвлөл,  дараа нь ШУТП-ыг байгуулсан. Ингээд Эрдэнэт хотыг хөгжүүлэхийн тулд нэн тулгамдаж байгаа ямар асуудал байна, түүнийг шийдвэрлэх гарц юу байна, ирээдүйд бид юунд чиглэж ажиллах вэ гэдгийг судалж эхэлсэн. Мөн уул уурхай дагасан хотын давуу болон сул талыг тодорхойлж хөгжлийн чиглэлээ гаргасан. Ингээд судалгаа, шинжилгээний  хүрээнд  эхлээд гагнуурын электрод үйлдвэрлэсэн. Нэг жилийн дараа ашиг олж эхэллээ. Харин үүнийг ажлын байр нэмэх, гарааны бизнесийг хөгжүүлэх талаар хэрхэн ашиглах  талаар ярилцаад  хүүгүй, барьцаагүй зээл олгосон нь энэ юм. Таны хэлж буй хүн бүрт зээл хэрэгтэй. Хэдийгээр төрөөс олон төрлийн зээл олгож байгаа ч шалгуур үзүүлэлтийг нь хангах, хүртээмжтэй байдал нь хомс юм. Иймээс бид орон нутагтаа энэ асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна. Бичил бизнес эрхлэгчдэд  хүүгүй, барьцаагүй хоёр хүртэлх сая төгрөгийн зээл олгосон. Технологи, инновацийг хөгжүүлэх зорилгоор байгуулсан “Эрдэнэт” ШУТП-ыг бид ирээдүйн  Монголын “Цахиурын хөндий” болоосой гэж хүсдэг.  -Монголын Цахиурын хөндийг Эрдэнэтэд байгуулах нь гэж ойлголоо...? -Яг зөв, та зөв харсан байна. Ийм зорилго тавьж ажиллаж байгаа. Одоогоор Шинжлэх ухаан технологийн паркад 11 төсөл бойжиж байна. Бид лааз хайлуулж хэвлээд гадагш нь гаргах боломжтой боллоо. Саван, гагнуурын электрод үйлдвэрлээд эхэлчихсэн. Европ стандартын будаг үйлдвэрлэж байгаа. Эрэлт хэрэгцээ их байна. Энэ бүх бизнесийн цэвэр ашгаар сан бүрдүүлэх боломжтой. Үүний тодорхой хувийг ЖДҮ-ийн шинэ дэвшилтэт технологийг дэмжих зорилгоор инженерүүд дунд нээлттэй тендер зарлах ч боломжтой юм. Тодорхой хэсгийг нь бичил бизнес эрхлэгч буюу өрхийн бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл хэлбэрээр олгох өргөн боломж байгаа бодож байна.  -Гэхдээ Цахиурын хөндий ойрын мөрөөдөл биш. Бодлого, инноваци, бүтээн байгуулалт, хөрөнгө мөнгө гээд хүний ур ухаан, нөр их хөдөлмөрийг шаардах нь мэдээж.  -Ирэх жилүүдийг уул уурхайг шүтсэн биш, монгол хүнийг шүтсэн он цагууд байгаасай гэж боддог. Уул уурхай бол хязгаарлагдмал баялаг. Дуусдаггүй баялгаа бид өнөөдөр бий болгох хэрэгтэй. Магадгүй 10, 20 жилийн дараа Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг тэжээдэг шиг Эрдэнэтчүүд Монголыг тэжээдэг болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс Цахиурын хөндийг Эрдэнэтээсээ эхлүүлэх боломжтой гэж үзэж байна. Анхны алхмаа хийчихсэн. Цаашид технологи инновацид суурилсан үйлдвэрлэлүүдийг маш олноор байгуулж байж ирэх жилүүдэд Эрдэнэтчүүд ажилтай орлоготой ашиг шимээ хүртсэн хүмүүс байлгахын төлөө ажиллана. -Инженерийнхээ тоогоор тэргүүлдэг, инженер сэтгэлгээний цөм болсон аймагт Цахиурын хөндий холын мөрөөдөл биш л дээ...? -Өөдрөг гоё үг байна. Үнэндээ тийм л дээ, манай Эрдэнэт маш олон инженертэй. Эрдэмтэн докторуудаараа толгой цохидог ганц аймаг. Би Эрдэнэт хотоо Монголын Америк гэж хэлэх дуртай. АНУ-ыг Цахиурын хөндий босгосон гэдэг шиг Монголыг Эрдэнэт босгох цаг холгүй гэдэгт эргэлзэхгүй байна. АНУ-ын Цахиурын хөндийд өнөөдрийн байдлаар 200 орчим монгол хүн ажиллаж тэндээ жилийн 60 - 600 мянган долларын цалинтай ажил хийж байгаа. Энэ залуус эх орондоо ирж ажиллаад ийм хэмжээний цалингаа авбал мөн сайхан даа.  \/Үргэлжлэл бий\/   Аймгийн МАН-ын Сонгуулийн штаб 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа