БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэлхийд нэн ховор монгол бөхөн хамгааллын ажлын хүрээнд Ховд, Говь-Алтай аймгийн нутагт булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг санаачилан талуудтай хамтран амжилттай хийж байгаа. Энэ ажилд экоклубын сурагчид идэвхтэй оролцож мониторинг хийдэг.

Тус байгууллага 2018 оноос эхлэн 17 булгийг сонгож экоклубын сурагчидтай хамтран мониторинг хийж эхэлсэн түүхтэй. Экоклуб, сум орон нутгийн зүгээс булгийн эх хамгаалах ажилд маш идэвхитэй хамтран оролцдог. 2023 оны байдлаар монгол бөхөнгийн бүс нутгийн 2 аймгийн 8 сумын хэмжээнд малын тоо толгойн татвар болон сум хөгжүүлэх сангаас 115 сая төгрөгийг булгийн эх хамгаалалд орон нутгийн зүгээс гаргасан нь чамгүй амжилт юм. Сум орон нутагтай хамтран булгийн эхийг сонгож, хашиж хамгаалсны дараагаар экоклуб мониторингийн ажлыг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран хийдэг юм байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын баруун бүсийн салбарын Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Э.Галбадрах” Булгийн эхийг хаших бол эхлэл. Харин хашсаны дараа ямар өөрчлөлт гарч байгааг мэдэх нь уг ажлын үнэ цэнийг тодорхойлж өгдөг. Энэ үүднээс харвал мониторинг маш чухал. Ялангуяа энэ ажилд сурагчдыг татан оролцуулснаар экологийн мэдлэгээ дээшлүүлэх, ач холбогдлыг нь ойлгох төдийгүй том зургаар харвал усны үнэ цэнийг сайн мэдэж авдаг. Багаасаа байгаль хамгаалалд оролцсон хүүхдүүдийн хандлага нь ч эерэг болдог. Мониторингийн хувьд мэргэжлийн хүмүүсийн зааврын дагуу ажилладаг. Булгийн хүчил шүлтлэг буюу PH, ундарга, урсгал, ногоон ургамлын өөрчлөлт, мөстөж хөлдсөн талбай, булгаас ундаалдаг малын судалгаа, мөн тухайн булгаас ундаалдаг зэрлэг амьтдын тоо зэрэг олон төрлийн судалгаа хийдэг. Ингэснээр булгийн эхийг нь хамгаалснаар хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтоодог” хэмээн ярилаа.

Мониторинг тогтмол хийх нь малчид, сум орон нутаг, байгаль орчны чиглэлийн мэргэжлийн болон судалгааны байгууллагуудад хэрэгтэй мэдээлийн сан бий болох, мониторинг дээр суурилсан зохицуулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ололт амжилт ч цөөнгүй байна. Үүний нэг жишээ нь, экоклубын сурагчид, сумынхаа байгаль хамгаалагч болон байгаль орчны хяналтын улсын байцаагч  нартай хамтран хэмжилт судалгаа хийсэн булгийн мэдээллийг Сав газрын захиргаанд илгээдэг. Улмаар Сав газрын мэргэжилтэн Байгаль орчны мэдээллийн сангийн www.eic.mn вэб хуудсанд байршуулах замаар хамтран ажилладаг ажээ.    

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа