Засгийн газраас буюу Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа аж. Тус өөрчлөлтөөр Цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар тус бүр 10 хоног амрах өөрчлөлтийг хийхээр ярьж байгааг эх сурвалж мэдээллээ.
Хуульд өөрчлөлт оруулахдаа, нийтээр амардаг баярын өдрийн тоог нэмэлгүйгээр зохицуулахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Бурхан багшийн дүйчин өдөр гэх мэт нэг өдөр амардаг өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр бус тэмдэглэлт өдөр болгон өөрчлөх бололтой.
Засгийн газар Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барьсны дараа УИХ-аар хэлэлцэн хоногт өөрчлөлт оруулах боломжтой юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.