ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА

    Etimes.mn мэдээллийн сайт “Тойргийн гишүүд” цувралыг уншигч танд хүргэж байгаа билээ. Бид хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хийж буй ажил, санаачилсан хууль, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тойрогтоо ажилласан байдал зэргийг хүргэж байгаа. Мөн үүнээс гадна хариуцлага нэхэж, ирэх гурван жилийн хугацаанд олон нийт, сонгогчдын төлөө ажиллахыг нь сануулсаар байгаа юм.

Бид энэ удаад Доржсүрэнгийн Үүрийнтуяа гишүүнийг онцолж байна.

Ирцийн мэдээлэл:

Д.Үүрийнтуяа гишүүн анх удаагаа хойд бүсээс сонгогдсон. Түүний хувьд 2024-2025 оны УИХ-ын чуулганд 75 хувийн ирцтэй суужээ. Харин үлдсэн 25 хувьд нь гадаад томилолт, орон нутгийн томилолт зэрэг шалтгаанаар чөлөө авчээ. Мөн чуулганаа нэг ч удаа таслаагүй бөгөөд 32 минут хоцорсон байна.

-Байнгын хороо:

-Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн

-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн

-Монгол АНЭУ-ын Парламентын Бүлгийн дарга

-Монгол Шведийн Парламентын Бүлгийн дарга

-УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч

Санаачилсан хууль:

-Д.Үүрийнтуяа дөрвөн хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

-Түүний голлох санаачилсан ажил нь хүүхдийн хоолны төсвийн асуудал байв. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд "Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийн хоолны материалын зардлыг төлөвлөснөөс 10 хувиар бууруулахгүй байх" саналыг гаргаж, дэмжүүлсэнээр хүүхдүүдийн хоолны зардал танагдаагүй. Уг санал нь Улсын төсвийн эхний хэлэлцүүлэгээр унасан ч хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдэж чадсан юм. Мөн тэрбээр цаашид хүүхдийн хоолны төсвийг нэмэх асуудлыг хөндөж, үүнийхээ төлөө ажиллана гэдгээ илэрхийлээд байгаа юм.

-Хоёрдугаарт, Гэр бүлийн тухай хуульд хүн амын өсөлтийн асуудлыг тусгах шаардлагатай байгаа талаар санал оруулаад байна.

Дэмжсэн, санал өгсөн хуулийн төсөл:

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай

-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны Төсвийн тухай

ийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай

Татгалзсан санал өгсөн хууль:

онгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай- Оролцоогүй

Хийсэн чухал ажил:

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Мөрөн - Их-Уул - Рашаант - Өлзийт - Хайрхан - Тэрхийн цагаан нуур" босоо чиглэлийн авто замыг барьж дуусгах ажил тусгагдлаа.

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрдэнэт хотын цахилгаан хангамжийг сайжруулахад шаардлагатай 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих" ажил тусгагдлаа.

- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Хутаг-Өндөр сумаас Бага-Илэнхийн хилийн боомт хүртэл 137км авто зам барих" ажил тусгагдлаа.

- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ханх-Хатгал чиглэлийн авто замыг барих" ажил тусгагдлаа.

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрдэнэт хотын доторх авто замын барилга угсралт, шинэчлэлт, өргөтгөл, их засварын ажлыг гүйтэцгэх" ажил тусгагдлаа.

- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Мөрөн хотод 50мВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах бэлтгэл ажлыг хангах" зэрэг ажлыг тойргийн гишүүдтэйгээ хамтран улсын төсөвт суулгуулжээ.

Тойрогтоо ажилласан байдал:

-Орхон аймагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2025 онд хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авч эхэллээ. (2025.03.12)

-Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүлэгчидтэйгээ уулзаж санал солилцлоо. (2025.02.26)

-УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ЗДТГ, “Хойд бүсийн хөгжлийн төв” хамтран “Хойд бүсэд үйлдвэрлэв-2025” үзэсгэлэн худалдааг гурван өдрийн турш Орхон аймагт зохион байгууллаа. (2025.02.26)

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэлэлцүүлэг Орхон аймагт зохион байгуулагдлаа. (2025.02.26)

-Хойд бүсийн хэмжээнд анх удаа УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн хоршоологчид, жижиг дунд бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. (2025.02.13-19)

-Ахлах ангийн сурагчдын санхүүгийн боловсролын суурь мэдлэгийг дээшлүүлэх, зөв дадал, чадварт суралцахад нь сургууль, багш нарын үүрэг, оролцоо, манлайллыг дэмжих зорилготой “LEVEL-UP хөтөлбөр” Орхон аймагт боллоо. (2025.02.11)

-СДМЭХ-ны 30 жилийн ойн арга хэмжээг Орхон, Булган аймгийн 700 бүсгүйчүүдээ хамруулан зохион байгууллаа. (2024.09.23)

-Тойргийнхоо иргэдэд өргөө цагаан гэр бэлэглэлээ. (2024.09.16)

Д.Үүрийнтуяа гишүүнийн хувьд хувьд хойд бүсээс анх удаагаа сонгогдсон боловсролтой, мэдлэгтэй, хүн төвтэй гишүүнээр тодроод байгаа юм. Энэ ч утгаараа сонгогчид олон ажил хийнэ гэдэгт итгэсээр байгаа билээ.

6
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Д.ГАНБОЛД: ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАД ДЭМЖЛЭГ ХҮСЛЭЭ
Орхон аймагт “Нүүр амны эрүүл ахуйн сургагч” багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна
Орхон аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөө, аж ахуйн хөгжлийн хорооны ээлжит хуралдлаа
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдаан эхэллээ
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны ээлжит хуралдаан боллоо
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид цэргийн сургалтад хамрагдлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа