Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өвлийн спортын VIII наадам Орхон аймагт эхэллээ

Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ

Монголын хүүхдийн спортын  өвлийн VIII  наадам энэ сарын 17-24-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон, Орхон аймагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Өвлийн спортыг сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх нь энэхүү спортын наадмын зорилго юм. 

Наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд 2023 онд өвлийн спортын VII  наадмыг аймаг орон нутагтаа амжилттай зохион байгуулж байв. Харин энэ удаа уулын цана, гүйлтийн цана, снөүбоардийн төрлүүдийг  орон нутагтаа дахин зохион  байгуулна. 

Орхон аймаг, Эрдэнэт хотыг  бусад аймаг орон нутагтай харьцуулбал өвлийн спорт харьцангуй хөгжсөн, бааз сайтайгаарай ялгардаг. 2003 оноос хойш аймаг орон нутагтаа цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлүүдээр 10 гаруй удаагийн тэмцээн уралдааныг зохион байгуулсан туршлагатай. Мөн  2015 онд тэшүүрийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн, 2013, 2015, 2017, 2020 онд хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байв.  

Монголын хүүхдийн спортын өвлийн наадмын бэлгэдэл нь уламжлал ёсоор “Галхүү” байна. Наадмын бэлгэдэл Галхүүг хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг бэлэгдсэн. Наадмын бэлгэдлийг хүүхэд  багачуудад таниулах “Галхүү” хэмээн нэрийдсэн байдаг. 

Энэ жилийн наадамд манай аймгаас 75 тамирчин, 8 дасгалжуулагч оролцохоор бэлтгэлээ хангаж, эхний баг тамирчид өнөөдөр нийслэл хотыг зорино. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр баг тамирчиддаа амжилт хүсэн өчигдөр хувцас, хэрэглэл гардуулж өгсөн.  2023 онд манай аймагт болсон Монголын хүүхдийн спортын өвлийн VII их наадмаас аймгийн баг тамирчид багийн нэгдсэн дүнгээр 4-р байр, наадмын зуны төрөлд 2-р байрт орсон амжилтыг үзүүлсэн юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.