Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ

GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ

Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлагийнхан нэгэн сюрприз бэлджээ. Тэд 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайн тоглолт хийхээр болсон байна. 

Хамтлагийн залуус ирэх тавдугаар сарын 31-ны өдөр "Сургууль минь баяртай" тоглолтоо Social Pay Park буюу өнгөрсөн жилийн хит тоглолтууд тоглогдсон Hit Park /хуучнаар/ хийхээр зарлаад байна. 2008 онд гарсан My UB цомогт багтаж байсан "Сургууль минь баяртай" дуу гарсан цагаасаа хойш төгсөлтийн баяр бүхэнд дуулагдан хөнгөн гуниг, аз жаргал мэдрүүлж, дурсамж хөглөсөөр ирсэн. Тиймдээ ч хавар цагийн хамгийн тод дурсамжуудын нэгт уг дуу бичигдэх биз ээ. 

Хамтлагийнхан уг тоглолтдоо хит болсон шилдэг дуунуудаа толилуулахаас гадна олон олон сюрприз задлах гэнэ. Урин хавар ирсэн энэ үед үүнээс илүү сэтгэл догдлом зүйл гэж юу байх билээ.

Мөн тоглолтондоо зориулан "Эр Хүн" хэмээх дуугаа үзэгчдийн хүртээл болгоод байгаа бөгөөд тоглолт хүртэл хэд хэдэн шинэ уран бүтээлээ толилуулах аж.

Тоглолтын тасалбарыг тасалбар борлуулалтын  eventx.mn болон ticket.mn дамжуулан худалдаалагдах болно. Үнийн хувьд Early bird тасалбар 78 мянган төгрөгөөр борлуулагдах бол Regular тасалбар 108 мянга,  Fan zone тасалбар 208 мянга, VIP тасалбар 600 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдах төлөвтэй байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.