Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг зах зээлийн бодит үнэтэй уялдуулах асуудлыг тавилаа
Монгол Улсын Засгийн газраас байгуулсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууды
Монгол Улсын Засгийн газраас байгуулсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс 5 дугаар сарын 26-ны өдөр “Газрын тосны үнийн асуудал”-аар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд хамтарсан зөвлөлийн гишүүдээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын албаны хүмүүс болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны төлөөллүүд оролцож мэдээлэл хийлээ.Хамтарсан зөвлөлөөс шатахууны үнэ буусантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг зах зээлийн бодит үнэтэй уялдуулах асуудлаар уриалга гаргалаа.
Утас: 115
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0