Үндсэн агуулга руу шилжих
2026.10.30 · Баасан гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -6° USD 3599.08▲EUR 4010.63▲CNY 540.29▲RUB 44.62▼
Баасан гариг 2026.10.30 · Эрдэнэт
Нийгэм

Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна

Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, Б.Уянга, Д.Батбаяр, Г.Очирбат нар Дархан-Уул аймагт ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон тус салбарын үйл ажиллагаатай танилцаж байна.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тус яам болон холбогдох зарим байгууллагыг Дархан-Уул аймагт шилжүүлээд байгаатай Байнгын хорооны дарга, гишүүд танилцсан юм. Тодруулбал, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпорац, Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбар, Жижиг дунд үйлдвэрийн газар зэрэг байгууллагад Улсын Их Хурлын гишүүд зочилж, албан хаагчидтай санал солилцов.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яамны үйл ажиллагаа, салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлт болон "Хүнсний хувьсгал", "Атрын дөрөвдүгээр аян", "Цагаан алт", "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.