Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
НийгэмУЛС ТӨР

Д.ГАНБОЛД: ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАД ДЭМЖЛЭГ ХҮСЛЭЭ

Д.ГАНБОЛД: ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАД ДЭМЖЛЭГ ХҮСЛЭЭ

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганболд ИТХ-ын сүүлийн хуралдааны үеэр Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тусгагддаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага бүхий санаачлагыг дэвшүүлсэн.

Тэрбээр энэ санаачлагаа өнөөдөр ИТХ-ын төлөөлөгчийн албан бланкаар албажуулж, ИТХ-ын дарга, төлөөлөгчид, аймгийн Засаг даргаас дэмжлэг хүсчээ. Тодруулбал, орон нутгийн иргэдийн санал, шаардлагыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хүргэх, хамтын ажиллагааны хөрөнгийг бодит үр дүнтэй, ил тод зарцуулахыг уриалсан байна.

Д.Ганболд, өнгөрсөн хугацаанд жил бүр хамтын ажиллагааны хүрээнд ойролцоогоор гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг байсан ч, энэ дүнг 50 тэрбумд хүргэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өмнө нь сонгуулийн үеэр, улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтний ирсэн даруйд хөрөнгө оруулалтын дүн өсч, амлалтаар зүсээ хувиргадаг явдлыг дурьдаж байв.

Түүнчлэн иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх дэмжлэгийг олгох ёстойг дурьдаж, жишээлбэл орон нутгийн хөгжлийн төсөл, иргэдийн цалин хөлс нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллах нөхцөлийг сайжруулах, хот тохижуулах зэрэгт зарцуулах шаардлагатайг хэллээ.

Д.Ганболд, аймгийн ИТХ-ын гол зорилго нь орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах явдал бөгөөд энэ асуудлыг зөвхөн жижиг дүнг нэмэгдүүлэх биш, бодит үр дүнтэй, хариуцлагатай шийдвэр гаргах зорилгоор 2026 оноос эхлэн орон нутгийн төсөв, бүтээн байгуулалтын ажилд шууд нөлөөтэйгээр шийдвэрлэх ёстойг онцоллоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.