Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

ЦТП 5-3 халаалтын ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ

ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ

Аймгийн хэмжээнд 64 Ус дулаан дамжуулах төв ажиллаж айл өрх, ААНБ-ыг халаалт, халуун, хүйтэн усаар хангадаг. Үүний 52 нь ялтсан бойлертой.  Хүчин чадал нь муудсан зарим ЦТП /дулаан дамжуулах төв/-ийн   ялтсан бойлерыг шинэчилж, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хийж байна.   Энэ удаа Болзошгүй аваарын зардлын 72 сая төгрөгийн санхүүжилтээр ЦТП 5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ. 

Тус ЦТП-ийн ялтсан бойлерыг 2008 оны үед суурилуулж байсан анхны ялтсан бойлеруудын нэг юм. Шинэчилж өргөтгөснөөр  5-р сургууль, 5-р хорооллын 10-р байр, 5-р хорооллын 11-р байр, 5-р хорооллын 12-р байр, 5-р хорооллын 13-р байрны 500 орчим  айл өрх,  аж ахуй нэгжийн  дулаан  хэвийн боллоо. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.