СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХЯНАЛТЫН КАМЕРУУД ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА
СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХЯНАЛТЫН КАМЕРУУД ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА
Манай аймгийн ЕБС-иудаас 4 дүгээр сургууль гадна, дотно хамгийн их буюу 110 орчим камертай. Үүнд орон нутгийн төсвөөс  багагүй хөрөнгө зарцуулсан. Гэвч үр дүнгүй, ажил хийсэн нэр зүүх төдий үзүүлэн аж. Тодруулж, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртлөө гэхэд яагаад шаардлага хангахгүй байгааг жишээ татан тайлбарлая.    Хичээл сургууль орох, тарах цагаар сургуулийн гадна талбайд автомашины ачаалал нэмэгдэж, магадгүй үл таних этгээд машинаар хүүхэд хулгайллаа гэхэд, сургуулийн өнцөг булан бүрд харагдах камерын хяналтыг шүүх мэргэжлийн хүнгүй. Үүнээс илүү дор нь авто машины дугаар илрүүлж, харах боломжгүй, бүрсгэр. Сургуулийн орчиндоо эд зүйлсээ хаяж гээгдүүлсэн сурагчид сургуулийн камерын хяналт шүүлгэхээр хандаж, тусламж эрэхэд цааргалж, дургүйцсэн дүр зураг сургуулийн орчинд байна. Ийм байхад сургуулийн орчинд гэмт хэрэг буурах уу, сургуулийн орчин дахь хулгай цэгцрэх үү? Энэ онд Хүрэн булаг багийн хэмжээнд 2 шон, 22 ширхэг камер суурилуулагдаж мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын системд холбогдсонг албаны эх сурвалжууд өөр өөрийн цахим хуудсаар мэдээлж байна. Гэвч сургуулийн орчинг хаана хэн хянах вэ? Стандартад нийцээгүй камержуулалтад хэдий хэмжээний хөрөнгө орон нутгийн төсвөөс зарцуулсан бол? Шуурхай  удирдлагын төвийн дарга Н.Гансүхээс тодруулахад, дуу цахилгаантай борооны улмаас хэд хэдэн камер аянганд цохиулж ашиглалтаас гарсан. Харин сургуулийн орчин дахь камеруудыг сургуулиуд босоо байгууллагадаа хандаад шийдүүлчихдэг. Уул нь манайхаар ТЭЗҮ-ээ гаргуулчихдаг бол стандартад нийцсэн, хүүхдийн гэмт хэрэг зөрчлийн эрсдэлээс хамгаалах өнцөг булан бүрд нь суурилуулахаар тусгаад өгчихнө. Ядаж л хотын камерын нэгдсэн сүлжээндээ холбоод, зарим камерыг нь сүүлийн үеийн дугаар илрүүлэгчтэй, чанартайгаас нь тусгуулах боломжтой байсан.  Өнөөдөр 4 дүгээр сургуулийн камерын хяналт манайхтай холбогдоогүй гэсэн юм. Мөн өнөөдрийн байдлаар төв зам, байр хооронд камержуулалт хийгдсээр байна. Харин хөдөлгөөний урсгал эрчимжсэн цагуудад эрсдэлтэй тойргуудын нэг Дэнжийн тойрог дахь камер ажиллахгүй байна. Машин хооронд шүргэлцэх, мөргөлдөх тохиолдлууд энэ тойрогт олон. Ийм үед замын цагдаагийнхан газар дээрх нөхцөл байдалд хэмжилт, үнэлгээ хийж асуудлыг шийдвэрлэх нь. Харин буруутай этгээдийг камерын бичлэгээр баримтжуулж нотолно гэвэл үлгэр болой. Нэмж тодруулахад, Орхон аймагт 2023 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 133 камерыг 746,4 сая төгрөгөөр Зэст, Уурхайчин, Эрдэнэ, Булаг, Хүрэн Булаг, Цагаан Чулуут багуудад шинээр байршуулжээ.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа