А.Наранболд: Улсын анхдагч нэгж нь гэр бүл. Гэр бүлийн гол цөм нь хүүхэд ...
А.Наранболд: Улсын анхдагч нэгж нь гэр бүл. Гэр бүлийн гол цөм нь хүүхэд ...
  Орхон аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Наранболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. - Орхон аймагт гарсан цэцэрлэгийн багшийн зөрчил одоо хамгийн шуугиантай асуудлын нэг болоод байна. Энэ тал дээр орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагын байр суурийг сонирхож, тайлбар авах гэсэн юм? - Энэ талын мэдээлэл янз бүрийн эх сурвалжаас, төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр бишгүй явлаа. Хандалтыг ч хангалттай авч, ойлголтыг ч чамгүй өгсөн болов уу. Ер нь хүүхдийн эрхийн сэдэв нэг шуураад өнгөрөх асуудал биш байгаасай. Үүний мөрөөр хүүхэдтэй ажилладаг байгууллагууд хүүхэд хамгааллын бодлогынхоо хэрэгжилтийг эргэж нэг хараасай, багш ажилтан албан хаагчид, эцэг эх, асран хамгаалагч нартайгаа ажилладаг арга барилаа сайжруулаасай, өөрчлөөсэй. Гол нь хүн бүр нэгдүгээрт хүүхэд шүү гэсэн ойлголтыг ухамсартаа хадаж аваасай. Өнгөрөгч хугацаанд бид хүүхэдтэй холбоотой ноцтой олон асуудал дээр шуугьсан. Бүр нийтээрээ зул өргөж, жагсаж цуглаж хүртэл үзсэн. Гэхдээ тухай бүртээ шуугиад дараа дараагийн “топ” сенсацууддаа зайгаа тавьж, мартагдсаар ирсэн нь гашуун үнэн шүү. Үүнтэй холбоотой юу, хүүхдийн асуудал дээр нийгмийн сэтгэлзүйд дорвитой ухаарал бий болохгүй байсаар өдий хүрлээ. Хүүхдийг насанд хүрэгчдийн дараа хоёрдугаарт эрэмбэлдэг, автобусанд суудлыг нь булаадаг, дэлгүүрт хариулт дээр нь луйварддаг, НӨАТ-ын баримт өгдөггүй, худалдаанд хамгийн хямд төсөр бохь чихэр, ундаагаар хүүхдийн халаасыг сэгсэрдэг, цайны газрууд нь хамгийн ходоодонд халтай ширхгийн хүнсээр хүүхдүүдийг хооллодог, такси, нийтийн тээвэрт суудалгүй чихдэг хэр нь мөнгийг нь загнаж байгаад авчихдаг, ер нь бүхий л үйлчилгээнд хүн биш хүүхэд байна гэсэн хандлагаар элэг барьж харилцдаг энэ орчин оршсоор байгаа цагт хүүхдийн эрхийн зөрчил их бага хэмжээгээр гарсаар байх болов уу. Яагаад гэвэл бид, насанд хүрэгчид хүүхдэдээ хүндэтгэлтэй хандаж сурахгүй байна шүү дээ. “-Үүний яасан ч яадаг юм, миний гарын дор...” гэсэн хандлага чинь явсаар л иймдээ хүрч байна. “Хумсалсаар хумсалсаар...” гэдэг шиг бага багаар даамжирсаар хүүхдийн бие махбод, сэтгэлзүйд гэмтэл учруулж, өөрсдөө гэмтэн болчхож байна. Хүүхэд томчуудын хандлага, хайраас хүн болж төлөвшиж байгаа бидний ирээдүй гэдгийг бүрэн утгаар нь ойлгож, бүхий л зүйл дээр нэгдүгээрт алгаа дэлгэдэг болсон цагт хүүхдийн эрхийн зөрчил арилна. Хүн бүр хүүхдийн нүдийг галтай байлгахыг хичээдэг болсон цагт гэр бүл, нийгэмд ч амар амгалан тогтоно, улс орон ч хөгжинө. Улсын анхдагч нэгж нь гэр бүл бол гэр бүлийн цөм нь хүүхэд шүү дээ. Иймээс л хүүхэд нэгдүгээрт байх ёстой. Үүнтэй бүгд санал нийлэх байх. - Аймгийнхаа хүүхэд хамгааллын салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч. Хүүхдийн эрхийн ийм зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулдаг вэ? Үр дүн нь хэр байдаг вэ? - Саяны асуудалтай холбож үр дүнг асууж байх шиг байна. Бид боловсролын байгууллагууд, бусад хүүхдийн өмнө үүрэг хүлээгч байгууллагууд, албан хаагчидтайгаа боломжийн хэмжээнд хамтарч ажилладаг гэж үзэж байгаа. Аль болох үйл ажиллагааны эрчмээ давхцуулж тарамдуулахгүй, үр дүнгээ нэгдсэн нягт байлгахыг зорилго болгодог. Насанд хүрэгчдийг, тэр тусмаа хүүхдийн орчинд ажилладаг насанд хүрэгч нэг бүрийг хүүхдийн эрхэд мэдрэг болгохыг зорьж, жил дамнуулан олон талт арга хэмжээг зохион байгуулаад явж байна. Хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг анги удирдсан багш нарыг энэ чиглэлээр мэдлэгжүүлэх, чадавхжуулах, боловсролын орчинд ажиллах хүүхдийн эрхийн чиглэлийн сургагч багш нарыг бэлтгэх, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг орон нутгийн түвшинд эрс бууруулах, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг бие, махбод болон сэтгэлзүйн хувьд нөхөн сэргээх, хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагыг урьдчилан сэргийлэх зорилгынх нь хүрээнд боломжтой бүх хэлбэрээр сурталчлан нэмэгдүүлэх, хүүхдийн санал санаачилга, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, бүх түвшинд гарч байгаа шийдвэрүүдийг хүүхдэд ээлтэй байлгах гээд нэлээд ажлыг зохион байгуулж байгаа. Энэ ажил сайн, тэр ажил сүрхий гэж үнэлж ярих боломж, эрх нь надад алга. Бас учиргүй тоо баримт, хууль дүрэм, зорилго зорилт дунд тойрч та бүхний цаг зав, зай талбайг үрмээргүй байна. Мэдээлэл хөгжсөн, нээгдсэн цагт үзэх шаардлагатай нь хаанаас ч хандаад харчихна биз. Нийгмийн салбарын үйл ажиллагааны үр дүн урт хугацаанд илэрдэг, шууд барин тавин тийм ийм гээд үнэлж дүгнэхэд ихээхэн хүндрэлтэй. Гарч байгаа асуудалтай холбоотойгоор үнэхээр хариуцлага хүлээн шаардлагатай гэж үзвэл би хүүхдийн өмнө үүрэг хүлээгчийн хувьд татгалзах зүйлгүй. - Та нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч. Гэтэл бас төрийн албан хаагч. Энэ хоёрын хооронд ёс зүй болон хууль, дүрмийн харшлах зүйл гарахгүй юу? Хоёрдугаарт сүүлд нийгмийн ажилтнуудын ажлын байртай холбоотой тавьсан пост чинь нэлээд хэл ам дагуулах шиг боллоо? - Тийм ээ би хэвлэл  мэдээллийн салбарт удаан хугацаагаар ажиллаж байсан, энэ чиглэлийн хүн. Хэвлэн нийтлэх эрхээ аль болох хуулийн хүрээнд, зохих дүрэм журмын хэм хэмжээнд эдлэхийг хичээдэг. Монгол улсын Үндсэн хуулийн 16.16, 16.17-д хэвлэн нийлэх, мэдээлэл олж авах түгээх эрхийг тодорхой заачихсан байдгийг та өөрөө хэвлэлийн хүн андахгүй биз. Тухайн заалтад төрийн албан хаагч Монгол улсын иргэн биш ээ гэж тодотгоогүй байгаа байх. Ажил мэргэжлээр ч ангилан ялгаагүй байдаг байх. Тэгвэл мөн л эцэг хуулиа зөрчөөд явчихна. Төрийн албан хаагч гэдэг төрийн хуулиар зөвшөөрөгдсөн, түмний төлөө үйл хэргийг хэрэгжүүлж байгаа бие хүн, Монгол улсын иргэн. Төрийн албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шударга байлгахын зэрэгцээ зохих мэдээллийг олон нийтэд зөв хэлбэрээр хүргэдэг байх учиртай болов уу. Бас төрийн албан хаагчаа гээд аливаа гажуудал, асуудлыг нүдээ аниад өнгөрүүлдэг байж болохгүй. Төрийн алба битүү сав шиг, төрийн албан хаагч хаадаг хөшиг шиг байж таарахгүй л гэж би хувьдаа боддог. Тухайн постын тухай яривал бараг тусдаа асуудал болчихно. Гэхдээ миний гэхээсээ илүү нийтийн асуудал шүү. - Нийгмийн ажилтны асуудал нийтийн асуудал гэж үү? Та тэгж ойлгуулах гээд байна уу? - Тийм ээ. Нийтийн асуудал. Нийгмийн гол асуудлын нэг. Гэр бүл, хүүхэдтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд, хамгааллын болон урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй нэгж бол багийн хамтарсан баг. Энэ нэгжгүйгээр өнөөдөр хүүхэд хамгааллын болон гэр хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг явуулах бараг боломжгүй. Тухайн багийн үйл ажиллагааг хөтөлж чиглүүлж байдаг гол хүн бол багийн нийгмийн ажилтан, хамтарсан багийн нарийн бичиг. Энэ хүнгүйгээр хамтарсан баг зохих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх бараг боломжгүй. Гэтэл ийм чухал, нарийвчилж үзвэл хамгийн хүнд үүргийг анхан шатан дээр гүйцэтгэж байгаа албан хаагчийнхаа цалин хангамж, нийгмийн асуудал нь орхигдчихсон. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагчаар тангараг өргөдөг... Асуудал нь бодитой шийдэлгүй, цалин хөлс бага, ачаалал ихтэй уг албан тушаал дээр тогтвортой ажиллах хүн ховордсон. Энэ шалтгаанаар ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага нь өргөн дэлгэр. Ингээд энэ албан тушаал төрийн алба руу дамжиж орж ирэх шат болчхоод байгаа нь хэнд ч нууц биш. Энэ тухай ярихад эмзэглээд байх ч зүйл бус. Өнөөдөр төрийн алба руу орж ирэх гэж байгаа бол нийгмийн ажилтнаар дамжаад орчихвол цаашдаа давуу байдал үүсээд саадгүй болно гэдгийг захын юм гадарладаг нэг нь нөгөөдөө зөвлөөд сууж байна шүү дээ. Хүний хамгийн эмзэг асуудлыг мэдэрч мэдэж, хянаж эргэж, хохирогчоос даван туулагч болгож бэлтгэх үйл явцыг удирдан хөтөлдөг маш хариуцлагатай алба ийм нөхцөлд оччихоод байхад харсаар, сонссоор байж дуугүй суух уу? Түүнээс биш эдгээр хүмүүсийн ахин дэвших зарчмаараа ажиллаж хөдөлмөрлөх эрхээ хангуулах тухай огт яриагүй. Багийн нийгмийн ажилтан гэж тухайн баг дээрх хүүхэд, гэр бүлийн асуудлыг нэвтэрхий мэддэг, цээжин дотроо тэрнийх, энэнийх тийм асуудалтай, ийм эрсдэлтэй гэдгийг байнга бодож тооцож чаддаг мэргэжлийн эс бөгөөс мэргэшсэн хүн байж гэмээнэ сая энд бодитой ахиц дэвшлийн үр дүн харагдах байх. Үнэндээ одоо багийн нийгмийн ажилтан ч гэлтгүй энэ салбар өөрөө хүний нөөцийн асуудалд орж эхэлж байна. - Танай байгууллагад ч ажиллах хүн ховордож байгаа гэж ойлгож болох уу? Шалтгааныг нь юу гэж хардаг вэ? - Ер нь төрийн алба орон нутаг талдаа хүний нөөцийн дутагдалд орж мэдэхээр байдал руу явж байна. Тэр тусмаа хүүхэд, гэр бүлийн салбарт ажиллах хүний нөөц үнэхээр асуудалтай шүү. За яах вэ Эрдэнэт, Дархан мэтийн төвлөрсөн аймгуудад энэ асуудал харьцангуй гайгүй байж магадгүй. Гэхдээ харьцангуй шүү. Бусад орон нутагт хүний нөөцийн дутагдалд аль эрт ороод эхэлчихсэн. Салбарын бид ч бас хоорондоо жаргал зовлонгоо ярина л даа. Яг үнэндээ хүний зовлон, хүүхдийн нулимстай холбоотой ийм ажлыг цаг наргүй хийгээд явж байх хүмүүс цөөрч байна. Цахимд явж байгаа хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой бичлэгийн дор хүмүүс яаж байж ядаж байгаагаа бачимдан илэрхийлдэг билээ дээ. Тэгвэл тиймэрхүү бачимдмаар, байж ядмаар зүйлтэй цаг ямагт ажиллана гээд төсөөлөөд үз дээ. Ялангуяа залуучуудыг тогтоож ажиллуулна гэдэг хэцүү болсон. Чадваржиж мэргэшээд асуудлаа танихтайгаа болж байснаа л өөр тийшээ явчихна. Ар гэр, амьдрал ахуй нь тэгж шаарддаг ч биз дээ. Хамгийн хэцүү нь... Бүр ноцтой нь гэж онцлоод хэлье. Албан хаагч солигдох бүрд тухайн хүний хяналтад байгаа хохирогч, кейсийн асуудал орхигдох, асуудлыг шинээр эхлэх эрсдэл гардаг. Гэмт хэрэгт холбогдох магадлалтай, гэмт хэрэг, хүчирхийллийн хохирогч хүүхдийн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч насанд хүрэгчдийн асуудал, тэр асуудлын хүрсэн үр дүн нь тухайн хариуцсан албан хаагчтайгаа “явчих” гээд байдаг талтай. Ажлын залгамж чанар, хариуцлагатай холбоотой гэж зарим нь ойлгож, бас мушгиж мэднэ. Тэгэхээр тодруулчихъя. Хүн, хүүхэд гэдэг ямар нэг хавтаст материал биш. Хавтасыг гараас гарт шилжүүлж болох ч тухайн ажилтанд ээнэгшсэн ч гэх үү итгэсэн хохирогчийн итгэлийг хүнээс хүнд шилжүүлэх боломжгүй. Тэгээд ч сэтгэлзүйн хувьд хэвийн байгаа жирийн хүн амьдралдаа тохиолдсон таагүй дурсамжаа аль болох мартахыг хичээж, ярих бүү хэл санахаас халгаж явдаг биз дээ. Тэгвэл сэтгэлзүйн хувьд цочрол гэмтэл авсан, айдас бүхий дурсамжтай хүн, тэр тусмаа хүүхэд зовлонгоо хүн хүнд дахин дахин яриад явах амар байх уу? Ийм шалтгаанаар хүн солигдоход хөндийрөл үүсэж, эрсдэл нэмэгддэг. Одоо ч гэсэн тэтгэвэртээ гарсан хүүхэд хамгааллын албан хаагч дээр өөрсдөө гүйгээд ирдэг байсан хүүхдүүд дараагийн албан хаагч дээр тийм амьд, дулаан харилцаанд орж чадахгүй байгааг бодитойгоор хараад сууж байна. Хүүхдийг асуудлаа даван туулагч болгохын тулд нэгдүгээрт итгэлийг нь олох ёстой. Сэтгэлийг нь татах хэрэгтэй. Ингэж гэнэ тухайн хүүхдийн асуудал архивын бор хавтастай материал бус амьдрал дээрх бодит үр дүн, даван туулагч болж, ирээдүйн амьдрал нь өнгөрсөн үеийнхээ бараан толбоноос хамааралгүй болно. Ийм учраас л энэ салбарт хүний нөөцийн тогтвортой байдал нэн шаардлагатай байдаг. Өмнө нь дурдсан нийгмийн ажилтны асуудал дээр ч ийм нарийн ширийн зүйл яг адилхан явж байгаа. Үр дүн нь урт хугацаанд гардаг энэ салбарт хүн солигдох нь тухайн хүн дээр байсан асуудлыг дахиад гараанаас нь эхлүүлж байгаатай ялгаагүй л үйл явц байдаг. Тэгээд тэр асуудал нь хүн, хүүхдийн хувь заяа байж магадгүй гээд бод доо. - Ярилцсанд баярлалаа. - Тодруулахаар ирсэн та бүхэнд ч бас баярлалаа.                                                                  Ярилцсан А.Саранчимэг
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Бидэнд хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй
БЯМБАДАШИЙН ЗОРИГТБАЯР СУМААС-ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭМЖИГДЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МӨНХБАТ НАЙЗ Б.МЯГМАРСҮРЭНГЭЭ ХУРЛЫН ТАНХИМ ОРХИУЛЖ, СОНГОГДСОН УУ?
ОРХОНЫ ЗАРИМ ТОЙРГУУДАД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ТАТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Ц.БАТХУЯГ БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ЭВСЭХ ХҮСЭЛ БИЕЛЭХ ҮҮ?
БУЛГИЙН ХАМГААЛАЛ БА ЭКОКЛУБЫН СУРАГЧИД
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив