Хачиг 4-5 дугаар сард ичээнээсээ гардаг. Иймд хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Хачиг 4-5 дугаар сард ичээнээсээ гардаг. Иймд хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгаар дамжин халддаг 3 төрлийн өвчин бүртгэгдсэн байна.  Орхон аймгийн тухайд сүүлийн 10 жилд хачигт риккетсиозын 38 тохиолдол бүртгэгдэж үүний нэг тохиолдол нас барсан бол хачигт энцефалитын 24 тохиолдол бүртгэгдэж 4 тохиолдол нь нас барсан байна. Иймд дараахи зөвлөмжийг ард иргэд, малчдад хүргэж байна.  -Хачигт риккетсиоз өвчин: Риккетсиэр халдварлагдсан бэлчээрийн хачигт хүн хазуулахад халдвар авдаг. Манай иргэдийн дунд энэ хачгийг “малын хачиг” гэж нэрлэх нь бий.  Хачигт риккетсиозын дамжуулагч Dermacentor nuttalli хачигБэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах бөгөөд 5 дугаар сарын эхээр эзэн амьтаддаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын сүүлчээс 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшиж, риккетсиэр халдварлагдсан хачиг хүнийг хазаж халдварлуулдаг. Хачигт хазуулаад халдвар авсан хүнд хачиг хазсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулсан хүн бүр риккетсиозоор өвчлөхгүй. Зөвхөн риккетси гэдэг нянгаар халдварлагдсан хачигт хазуулсан тохиолдолд хүн хачигт риккетсиоз өвчнөөр өвчилнө.  Хачигт риккетсиозын үеийн арьсны гөвдрүүт тууралтХачигт хазуулсан хүмүүст хазуулснаас хойш 2-10 хоногийн дараа халуурах, биеэр гүвдрүүт тууралт гарах, хачиг хазсан газарт үрэвсч шархлах, ойролцоох тунгалгийн булчирхай томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч, зарим өвчтөн гэрээр эмчийн хяналтанд эмчлэгдэж байгаа ба зарим нь хачигт риккетсиор өвчилж, халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Хачигт риккетсиоз нь манай улсад 2005 онд анх оношлогдсон. Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд жил бүр уг өвчний 28-114 тохиолдол бүртгэгддсэн байна. -Хачигт боррелиоз: Хачигт боррелиоз, хачигт энцефалит өвчнүүд нь нэг төрлийн хачгаар дамждаг. Хачигт боррелиоз нь спирохетын төрлийн нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм.Үндсэн агуулагч, дамжуулагч болох тайгын хачиг, ойн хачиг аль аль нь өвчин үүсгэгч боррелыг хүнд дамжуулан өвчлүүлэх боломжтой. Хачигт энцефалит, боррелиозын дамжуулагч Ixodes persulcatusхачигЭнэ хачгийг тээгчид нь чоно, үнэг, буга, бор гөрөөс, үхэр, ямаа, хонь, нохой, оготны төрлийн мэрэгчид болно. Хачигт хазуулсанаас хойш дунджаар 7-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хачиг хазаж, улайлт үүсгэнэ. Хачигт боррелиозын үед хачиг хазсан газарт үүссэн цагираг хэлбэрийн улайлт  Эмчилгээ хийгээгүй тохиолдолд үе мөч, зүрх, төв мэдрэлийн системийн талаас өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учран, тахир татуу болж болзошгүй. Өвчний эрт үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэвэл шинж тэмдэг амархан арилж, эмчилгээний үр дүн сайн байдаг.  Хачигт боррелиоз нь манай улсад 2003 онд анх оношлогдсон ба сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд жил бүр хачигт боррелиоз өвчний 9-38 тохиолдол бүртгэгдсэн байна. -Хачигт энцефалит:Хачигт энцефалит нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флавивирусээр үүсгэгддэг ихэвчлэн мэнэн, тархины үрэвсэлээр илэрдэг. Уг өвчнийг хүнд дамжуулагч нь дээр дурьдсан хачигт боррелиоз өвчний дамжуулагч болох 2 зүйлийн хачиг байдаг. Эдгээр хачгууд нь ихэвчлэн 5 дугаар сарын эхээс эхлэн идэвхжиж, ой модтой газруудад аялж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, ургамал түүх үед хүнийг хазаж халдварлуулна. Мөн энэ халдварын байгалийн голомттой газарт оршин суугчид өвчлөх нь элбэг байдаг. Манай улсад Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачгийн 71 байгалийн голомт байгааг судлаачид тогтоосон. Энэ хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчлэн амьдарч байдаг.Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулсанаас хойш 7-14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулах, халдвар авсан хонь, ямаа, үхрийн түүхий сүү уух үед хүн халдварлах бөгөөд хүнээс хүнд халдвар дамжихгүй. Хивэгчид, шувуу, жижиг мэрэгчид, махчин амьтад, адуу, нохой энэ халдвараар өвчилдөг. Халдвар авсан хүмүүсийн 80% нь цусаар буюу уг вирусээр халдварлагдсан хачиг нь хүн, амьтадын цус сорох үедээ вирусыг цусанд дамжуулдаг бол 20% нь хоол боловсруулах замаар халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах, цуснаас халдварладаг. бичвэр гэх мэтийн зураг байж болно   -Хачигт халдвараас сэргийлэхийн тулд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:   1. Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.2. Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах3. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях4. Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх5. Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах6. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай. 7. Нутагшмал тархалттай газруудад ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах 8. Ямаа, үхрийн түүхий сүү уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байх
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа