Д.СҮХЭЭ:Орхон аймаг 9 удаа, нийт 93 мянган тун вакцин татан авчээ
Д.СҮХЭЭ:Орхон аймаг 9 удаа, нийт 93 мянган тун вакцин татан авчээ
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээтэй цаг үеийн асуудал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.   -Орхон аймагт Ковид-19-ын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч? -Ковид-19-ын халдвар Монгол улсад анх 2020 оны 3 дугаар сарын 11-нд бүртгэгдэж Орхон аймаг  5 дугаар сараас эхлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн 710 иргэнийг 7 тусгаарлах байраар хангаж ажилласан. Энэ үед 4 тохиолдол\/ зөөвөрлөгдсөн\/  батлагдаж, бид Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлсэн. 11 дүгээр сарын 17-нд орон нутгаас буюу дотооддоо анх бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар 565 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ хугацаанд манай аймаг 3 хоног тэг зогсолт, 2 удаа 14 хоногийн, 1 удаа 7 хоногоор хөл хориог сунгасан. Цар тахлын эхний давлагаагаар 25 иргэн халдвар авч, тархалтыг 18 хоногт хумьж ногоон бүс болсон. Энэ голомтоос ойрын болон дам хавьтлын 2700 гаруй иргэнийг хяналтандаа авч, 400 гаруй иргэнийг тусгаарлах байранд тусгаарлаж ажилласан. Дээрх 25 тохиолдол бүгд тусгаарлалтанд байгаа иргэдээс илэрсэн. Иргэдийн дундаас халдвар гараагүй. Тухайн үед манай аймаг хатуу хөл хорио тогтоосон байсан. Энэ бол бидний ажилд маш их дэм болсон. Хэрвээ хөл хорио тогтоогүй байсан бол хүн амын дунд халдвар тархах, халдварын тоо нэмэгдэх, голомтоо хумих тал дээр нилээн хүндрэл учрах байсан.  ... Цар тахлын эхний давлагаагаар 25 иргэн халдвар авч, тархалтыг 18 хоногт хумьж НОГООН БҮС болсон. Энэ голомтоос ойрын болон дам хавьтлын 2700 гаруй иргэнийг хяналтандаа авч, 400 гаруй иргэнийг тусгаарлах байранд тусгаарлаж ажилласан. Халдварын хоёрдугаар давалгаа эхэлсэнээс хойш 49 хоног үргэлжилж 540 иргэн халдвар авч, 467 иргэн эдгэрээд байна. Хөл хорио тогтоосноор, 7 хоногийн халдварын гаралтыг 101-ээс 71 болтол бууруулж чадсан. Энэ голомт 86 хүнийг хамарсан маш том голомт байсан. Одоогоор энэ голомтоос нэмж өвчлөл гараагүй байна. -Сүүлд авсан мэдээллээр манай аймагт 20 орчим голомт байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр голомтуудын цар хүрээ хэрхэн хумигдсан бэ? Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?  -Хоёр дахь давалгаа эхний давалгааг бодвол өргөн хүрээтэй, олон голомттой хүн амын дунд нилээн тархсан байх магадлалтай байсан. Энэ хугацаанд бид 25 голомтыг олж илрүүлсэн. Зургаан голомтыг өнөөдрийн байдлаар хаагаад байна. Идэвхтэй байгаа 12 голомт байна. Идэвхгүй байгаа 7 голомтыг хяналтандаа авч ажиллаж байна. Хоёр дахь дэгдэлт гарахад бид 3 удаа хөл хорио тогтоох саналыг аймгийн Онцгой комисст хүргүүлсэн. Ингээд хөл хориог тогтоож тандалт шинжилгээг 2 чиглэлээр хийсэн. Нэгдүгээрт, эмнэлгийн байгууллага, эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтнуудаа тандсан. Хоёрдугаарт, эрсдэлт бүлгийн хүмүүс, худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллагсад, хязгаарлагдмал бүст байдаг иргэдийг тандсан. Энэ тандалт судалгаагаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Үүний дараа бид тандалтын арга барилыг өөрчилж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийг хамруулсан. Эндээс бид нилээд том голомтыг илрүүлж тогтоосон. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа хоёр иргэнээс халдвар илэрсэн.  -Манай аймаг бусад аймгаас түрүүлж вируслогийн лабораторитой болсон нь халдвар илрүүлэх, хумих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад илүү дөхөм болсон санагдсан.  -Төмөр замын ажиллагсадтай холбоотой анхны голомт бүртгэгдэхэд бид вируслогийн лаборатори байгуулах бэлтгэл ажил хийгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шинжилгээгээ илгээж хариугаа 1-2 хоног хүлээж байлаа. Харин одоо  вируслогийн 3 лабораторитой болсон. Тухайлбал, БОЭТ-д нэг, Нийгмийн эрүүл мэндийн төвд нэг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор”-т нэгийг байгуулсан. Ингэснээр нэг өдөрт хийх шинжилгээний тоог 3-4 дахин нэмэгдүүлж 800-1000 шинжилгээ хийх боломж бүрдсэн.  Цар тахал бүртгэгдсэнээс хойш давхардсан тоогоор 138 мянга гаруй шинжилгээ хийсэн байна. Үүний 88,278 нь түргэвчилсэн, 50,354 нь PCR-ын шинжилгээ байна. Одоогийн байдлаар явуулын шинжилгээний 15 цэг ажиллаж байгаа.  -Манай аймаг 9 удаа вакцины татан авалт хийсэн байдаг. Дархлаажуулалтаараа улсдаа дээгүүр үзүүлэлттэй байгаа.  Нийт хэдэн тун вакцин авав? -2021 оны 3 дугаар сарын 24-нд хоёр дахь давалгааны эхний тохиолдол батлагдсан. Бид дархлаажуулалтын ажлаа орон нутгаас хамгийн эхэнд буюу 3 дугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн. Үүнээс хойш вакциныг үе шаттайгаар татаж авсан. Нийт 93 мянган тун вакцин татан авалт хийж, 70 мянга гаруй хүн тун вакциныг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд нийт иргэдийн 76 орчим хувь, хоёрдугаар тунд 26 орчим хувийг хамруулаад байна. Өдөрт 1000 орчим иргэн вакцинд хамрагдаж байна. Цахим сүлжээгээр вакцины талаар худал мэдээлэл тарсан, мөн спутник, файзер вакцин хүлээсэн иргэдээс шалтгаалан вакцинжуулалтын ажил удааширсан. Одоогийн байлаар 15 мянга орчим иргэн дархлаажуулалтандаа хамрагдаагүй байна. Үүнд эрүүл мэндийн шалтгаантай эсрэг заалттай, бусад аймагт зорчиж байгаа, өөр газар дархлаажуулалтанд хамрагдсан иргэд байгаа.  -Хөл хорио суларсанаас хойш гарах эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ? Цаашдын төлөвлөгөөний талаар яриач? -Хөл хориог бид үе шаттайгаар сулруулж байгаа. Цаашид өвчлөлийн тоо, нас баралтын тоо нэмэгдэх тохиолдолд дахин хөл хорио тогтоох асуудал хөндөгдөх байх. Аймгийн хэмжээнд нийт  эрүүл мэндийн 7 байгууллага, 3 сургуулийн дотуур байр,  2 зочид буудлын байрыг бэлдсэн. Нийт 700 гаруй ор бэлдсэн. Энэ нөхцөлд шаардлагатай нөөцийн судалгаа, шаардлагатай хүний нөөцийг бэлдсэн. Мөн хариу арга хэмжээний баг, тусгаарлах эмнэлэгт ажиллах хүмүүсийн давтан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.  -Цар тахал, хөл хориотой холбоотойгоор өвчтөн, эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадын сэтгэл зүйн асуудал хөндөгдөж байна. Голомтод үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагсадынхаа сэтгэл зүйн байдалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? -Эрүүл мэндийн газар 11 чиглэлээр баг томилсон. Энэ бүрэлдэхүүнд сэтгэл зүйн баг багтсан. Энэ баг эрүүл мэндийн ажиллагсад болон халдвар аваад эмчлэгдэж байгаа иргэд, нийт хүн ам руу чиглэж үйл ажиллагаагаа явуулж байна. -Халдвартын тасагт болон хүүхдийн тасагт хэвтэн хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа вэ? -Цар тахлын эхний үед хүмүүсийн биеийн байдал хөнгөн байсан. Сүүлийн үед батлагдаж байгаа тохиолдол бол шинж тэмдэгтэй, зовиуртай, хатгаагаар хүндрэх нь нэмэгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 105 хүн халдвартын тасаг, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 15 нь хүндэвтэр, 2 хүний биеийн байдал нь хүнд байгаа. Төрөх дөхсөн нэг эх халдвар авч эмчлүүлэх явцдаа төрсөн. Эх нярайн биеийн байдал сайн, хэвийн байгаа.  -Тусгаарлалтанд байгаа иргэдээ хэрхэн хянаж байгаа вэ? -Ойрын ба дам хавьтал, голомтот бүс нутгаас ирсэн иргэдээ хянах зорилгоор CTR системийг ашиглаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт 45 хүнийг энэ программын тусламжтайгаар илрүүлж, арга хэмжээ авсан. Дэглэм зөрчсөн хүмүүсийн гэрийн хаалгыг нь лацдах, тэмдэгжүүлэх ажлыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран хийж байна. Мөн иргэддээ хандаж вакциндаа хамрагдаарай гэж хэлмээр байна. Вакцин бол 3 гол ач холбогдолтой. Халдвар авахаас сэргийлнэ, халдвар авсан тохиолдолд хүндрэхгүй, нас баралтаас 100 хувь сэргийлнэ. Тиймээс дархлаажуулалтанд богино хугацаанд бүх иргэдээ хамруулах юм бол хэвийн амьдралын хэв маягт шилжих бүрэн боломжтой юм. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив