Овоолгоос “олборлосон” валют ба “Ачит ихт”-ийн алсын хараа
Овоолгоос “олборлосон” валют ба “Ачит ихт”-ийн алсын хараа
Хаалгаар  оронгуут ханан дээр хадсан “Алсын хараа” анхаарал татав.  “Эрдэс баялгийг сорчлохгүй ашиглаж, зэсийн үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлнэ”. “Ачит ихт” компани алсын хараагаа ингэж тодорхойлжээ. Харин “Байгальд сөрөг нөлөө багатай дэвшилтэт технологи ашиглаж, балансын бус хүдрийг боловсруулан, дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэх”-ээ тэд эрхэм зорилгоо болгосон байна. Монгол хүний саруул ухаанаар, монгол инженерүүдийг гараар бүтээгдсэн  энэхүү үйлдвэрээр ороод гарсан хэн боловч  монгол залуус хийж бүтээж чаддагийг харсан байх. Бас бахархсан ч байх. Яагаад гэвэл тэд ногоон зэс үйлдвэрлэж, байгальд ямар ч хор нөлөөгүй уул уурхай эрхэлж байна. Үйлдвэрийн талбай дахь тоо тоймшгүй “усан оргилуурууд сонирхол татна.  Энэ нь овоолгоос зэс “олборлож” буй бороожуулалтын арга аж. Удахгүй нуруултан уусгалт хийхээр тус компани бэлтгэлдээ орсон байна.  Тус компани  зун нь цацардаг, өвөл нь нэвчдэг технологи ашиглан зэс олборлодог байна. НОГООН ЗЭС БА НОГООН ҮЙЛДВЭРЛЭЛ Арваад жилийн өмнө “Эрдэнэт”-ийн хаягдал шороог ашиглаж, балансын бус хүдрээс цэвэр катодын зэс үйлдвэрлэж, экспортод гаргана гэдэгт олон хүн итгээгүй гэдэг. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт”-ийн ганцхан овоолгоос  “Ачит ихт” компани жилдээ 10 тонн катодын зэс гарган авч, 200-300  хүнийг ажил, амьдралтай нь залгуулж, 414 тэрбум төгрөгийг Монголынхоо эдийн засагт оруулжээ.  Ганцхан овоолго гэх учир нь, “Эрдэнэт” үйлдвэрийн бий болгосон хаягдлаас үүсмэл орд буюу балансын бус хүдрийн 12 овоолго байдаг.  Үүний хоёрдугаар овоолгыг ашиглах 10 жилийн гэрээг “Ачит ихт” компани “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулжээ. Гучаад жилийн өмнө үүссэн овоолгыг ашиглаж  таван жилийн хугацаанд 10 тэрбум төгрөгийн төлбөр “Эрдэнэт”-эд төлжээ.  Үнэндээ бол хэвлэлээр  санаатай болон санамсаргүйгээр бичээд байдаг шиг “Эрдэнэт”-ийг хэсэг бүлэг хүмүүс тоноод дээрэмдчихсэн юм биш гэдгийг чихээр сонссоноос газар дээр нь очиж нүдээрээ үзсэн хүмүүс олж харсан байх.  “Эрдэнэт”-ийн энэхүү шороон овоолгыг ашиглахын тулд  тус компани дөрвөн удаа ТЭЗҮ хийлгэсэн байна. Уг овоолгыг улсын бүртгэлд аваагүй, нөөцийг нь тогтоогоогүй байж.   Нийтдээ 400 мянган га талбайг хамарсан уг овоолго 150-180 сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй. Эндээс 50-60 сая тонн зэс “олборлох” боломжтой гэсэн үг юм. Балансын бус хүдэр  нь албаны үгээр  ядуу агууламжтай үүсмэл орд, энгийнээр тайлбарлавал “Эрдэнэт”-ийн хувьд “хог хаягдал”нь. Энэхүү хог хаягдлыг буюу балансын бус хүдрийг  хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар бороожуулж, гидрометаллургийн  технологиор катодын зэс үйлдвэрлэж авдаг.  Товчхондоо, “Ачит ихт” компани газрыг хэвлийг өм цөм ухаад, гол мөрөн бохирдуулдаг уул уурхай биш, байгаль орчныг бохирдуулж байсан хог хаягдал дээр уул уурхай эрхэлж байна гэсэн үг. Ямар нэгэн хортой хаягдал гаргахгүйгээр бороожуулсан уусмалаа бүтэн циклээр ашигладаг талаар Үйлдвэрийн дарга Ц.Энхбаяр бидэнд тайлбарлав. Энэхүү тасралтгүй эргэлдэх систем нь олон улсын стандарт нийцсэн, хөрс болон гүний усанд бохирдолт үүсгэхээс сэргийлэгдсэн гэнэ. 2016 онд Канадын “Биотек” компанитай хамтран хийсэн судалгаагаар шимт уусмал байгаль орчин болон хөрс, гүний усанд нөлөөлөөгүй болохыг баталжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын сорьц нь 0.23 хувь.  “Ачит ихт “компанийн экспортод гаргаж буй зэсийн сорьц нь таван ес. Таван есын сорьцтой цэвэр зэс үйлдвэрлэж, Лондонгийн металл биржид бүртгэлтэй Монголын анхны компани болжээ. Энэ бол тавхан настай үйлдвэрийн нэг ололт, амжилт. Лондонгийн металл биржид бүртгүүлэхийн тулд олон шаардлага, олон шалгуурыг давдаг. Засаглал нь ил тод, технологи нь байгальд хоргүй, бүтээгдэхүүн нь таван есийн сорьцтой байх гэх мэтчилэн. Хэрэвзээ үйлдвэрлэсэн сорьц нь таван есийн шаардлага хангахгүй бол өндөр торгууль төлөхөд хүрдэг талаар “Ачит ихт” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэцэцэг тайлбарлав. Уул уурхай Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол салбар. Уул уурхайгүйгээр монголчууд хөгжих ямар ч боломжгүй, хоосон хонох нь туйлын үнэн. Хамгийн чухал нь нийгмийн болон байгаль экологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх улс орны асуудал байх ёстой. Энэ талаас харвал томоохон уул уурхайг ордыг тойроод ухдаггүй, ухсанаас нь валют үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж, эдийн засгаа тэлэх боломж, гарцыг “Ачит ихт” компани нээж өгч байна. “АЧИТ ИХТ”-ЭЭС ТӨРСӨН “АЧИТ ЗЭС”-ИЙН ХУВЬЦАА “Энэ үйлдвэрийг босгоход асар том эрсдэлийг дааж гарсан, маш их хүч хөдөлмөрөө шингээсэн удирдлагууддаа, монгол залуучууддаа баярлалаа”. Энэ бол “Ачит ихт” зэсийн үйлдвэрийн ажилтан Д.Энхтүвшингийн чин сэтгэлийн товчхон үг байлаа.  Тэрбээр оюутан байхаасаа тус үйлдвэртэй ажил амьдралын гараагаа холбожээ. “Ачит ихт” компани анх байгуулагдаж, “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж цэвэр зэс үйлдвэрлэхийн тулд олон хөрөнгө оруулагчид хандаж. Нэг хэсэг нь Монголын төрийн хүнд суртлаас болгоомжилсон бол нөгөө хэсэг нь уг овоолгоос 99.999 хувийн сорьцтой цэвэр зэс гаргаж авна гэдэгт итгээгүй гэнэ. Аливаа үйл ажиллагааг эхлэхэд төрийн хүнд суртал, иргэдийн буруу ойлголт багагүй хүндрэл бэрхшээл учруулдаг. Үүнийг ч “Ачит ихт” компанийнхан тойроогүй, дайрч яваа. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уг үйлдвэрийг холбох нь бий. Гэвч, “Ачит Ихт” компанид экс Ерөнхийлөгчийн болон хамаатан садных нь эзэмшдэг гэх нэг ширхэг ч хувьцаа байхгүйг Ц.Эрдэнэцэцэг захирал онцлов. “Ачит ихт” өнөөдөр  “Ачит зэс”охинтой болжээ.  Охин компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Жаргалсайханы хэлснээр 10 сая төгрөг хүртэлх үнэлгээтэй давуу эрхийн хувьцааг үйлдвэрийн ажилчид болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад зориулан гаргажээ. Нэг хүн 10 сая төгрөгийн хувьцаа авснаар гурван жилийн дараа 19 сая болгож буцааж авах боломж бүрдүүлсэн нь ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, аж амьдралыг нь сайжруулах компанийн мэргэн бодлого аж. Ер нь тус компани боловсон хүчнийхээ асуудалд багагүй анхаардаг. Зарим оюутан залуусын сургалтын төлбөрийг нь төлөх, сургууль төгсөнгүүт ажлын байраар хангах зэргээр монгол залуусаа багагүй дэмжиж ажилладаг юм байна.  Тус компанийн дараагийн том зорилго нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Үүнийгээ компанийн удирдлагууд нууцалж буй бөгөөд эдийн засгийн нэг сюрпириз хэвээр байх бололтой. Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ЭРДЭНЭТ”-ИЙН 30 ГАРУЙ ЖИЛ АШИГЛААГҮЙ ОВООЛГЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛСАН -Монголд ногоон зэс үйлдвэрлэгч анхны компани болох “Ачит ихт” таван нас хүрчээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд танай компанийн олж авсан амжилт нь юу байв? -Гидротехнологийн аргаар зэс олборлох арга 1950 онд дэлгэрсэн. Энэ аргаар “Эрдэнэт”-ийн овоолгоос зэс олборлож, экспортод гаргахаар найман жилийн өмнө компаниа байгуулж байсан юм. Компани байгуулаад олон хөрөнгө оруулагчид хандсан. Сүүлдээ өөрсдөө эрсдэлээ үүрээд үйлдвэрээ барьж ашиглалтад оруулснаас хойш таван жил өнгөрчээ. Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгодог. “Эрдэнэт”-ийн балансын бус хүдрийн овоолгоос  ногоон зэс үйлдвэрлэж байна. Ногоон зэс гэдэг нь нэгд байгаль, экологид хоргүй олборлолт явуулж байна. Хоёрт манай компани 220 вольтын цахилгаанаар зэсийг үйлдвэрлэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 30 гаруй жил ашиглаагүй байсан овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулсан.  Цаана нь одоо 12  овоолго бий. -Компанийнхаа боловсон хүчний асуудалд багагүй анхаарч ажилладаг юм шиг санагдлаа? -Тогтвортой боловсон хүчин бол компанийн хөрөнгө оруулалт гэж бид үздэг. Зарим их дээд сургуультай хамтарч боловсон хүчнээ бэлтгэж авдаг. Мөн ажилчдаа тогтвор суурьшилттай ажиллуулахын тулд олон жилийн нэмэгдэл хөлс өгдөг.  Ажилчдадаа зориулсан “Ачит зэс” компанийн давуу эрхийн хувьцаа гаргасан. Хувьцааны 80 хувийг “Ачит Ихт” компанийн ажилчид, 20 хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид эзэмшдэг. Аль ч банкны хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэй хувьцаа. “Ачит зэс”-ийн 10 сая төгрөгийн хувьцаа авлаа гэхэд гурван жилийн дараа 9 сая төгрөгийн цэвэр хүү авна гэсэн үг. Хувьцаагаа зарж, шилжүүлж, өвлүүлэх эрх бүрэн нээлттэй. Жилдээ бид дөрвөн удаа ногдол ашиг тараадаг. Нийтдэ нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. -“Ачит ихт” компани өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөгийг Монголд оруулсан бэ? -Бид өнгөрсөн таван жил улсад төлсөн татварынхаа хэмжээгээр топ 100 шилдэг аж ахуйн нэгж болж ирлээ. Эдийн засагт нийтдээ 414 тэрбум төгрөгийг оруулсан байна. 200-300 хүнийг ажлын байраар хангажээ. “Эрдэнэт” үйлдвэрт бид үргэлж талархаж явдаг. Тиймээс ч “Ачит зэс” хувьцааны 20 хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад зориудаар олгосон.  Үйлдвэрийг анх барихдаа “Эрдэнэт”-эд 34 хувийг санал болгосон. Даанч, үйлдвэр мөнгө олоход эрсдэлтэй юм байна гээд тухайн үеийн захирлууд нь овоолго ашигласны төлбөр авъя гэсэн санал өгсөн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд балансын бус хүдрийн овоолго ашигласны төлбөр гэж 10 тэрбумыг “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн байна.  Дотоодын худалдан авалтад нийтдээ 160 тэрбум төгрөг зарцуулжээ.  Байгаль орчны нөхөн сэргээлтэд 2.9 тэрбумыг зарцуулсан. Энэ бол бидний Монголынхоо эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм. ҮЙЛДВЭР БОЛ НЯЛХ ХҮҮХЭД  Монгол Улсад уул уурхай хөгжихийн хэрээр маш олон овоолго бий болно. Эдгээр овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгох, гаднаас валютын урсгалыг дотогшоо татах нь улс орны нэг бодлого байх ёстойг Үйлдвэр эрхэлсэн захирал Ц.Энхбаяр сануулав. Тэрбээр  "Үйлдвэр бол нялх хүүхэд шиг. Үргэлж тордож, янзалж, сэлбэж байж үйл ажиллагаа нь хэвийн явагддаг" талаар ярьсан юм.  Тус үйлдвэрийн хамгийн том эрсдэл нь галын аюул. Тиймээс аюулгүй байдалдаа анхаарч Тайко фирмын сүүлийн үеийн техник, технологийг үйлдвэртээ суурилуулжээ.  Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажилчдаа дэмжиж, урам өгдөг удирдлага байхыг ихэд анхаардаг.  Энэ нь ажлын үр бүтээмжид сайнаар нөлөөлдөг болохыг Ц.Энхбаяр захирал онцлоод "Байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулах, нийгмийн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь "Ачит ихт"-ийн зорилго. Манай компанийн нэг соёл" гэв. МӨСӨН ӨРГӨӨ БА МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХЭД ОЙРХОН БОЛЖЭЭ Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд баригдаж буй өвлийн спортын “Мөсөн өргөө” ашиглалтад ороход тун ойртжээ. Тус өргөөг барих ажлын гол санхүүжүүлэгч нь “Ачит Ихт” компани. Нийгмийн хариуцлага бол уул уурхайн компаниудын нэг нэрийн хуудас болсон. Ямар компани нийгмийн хариуцлага яаж биелүүлж буй нь  тухайн компанийн үнэлэмжид нөлөөлдөг. “Мөсөн өргөө” нь 5700 м.кв ашиглалтын талбайтай, 2600 хүртэлх үзэгчийн суудалтай, олон улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замтай. Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар баригдаж буй. Ирэх оны долдугаар сард хүсэн хүлээсэн “Мөсөн өргөөн”-дөө хүүхдүүд дуртай цагтаа гулгаж, эндээс хэзээ нэгэн цагт  уран гулгалтын ирээдүйн мастерууд төрөн гарах буй за. “Эрдэнэт”-ийг тойрон нэг хэсэг  улстөржих зуур монгол залуус чимээгүйхэн бүтээн байгуулалт хийж, Монголынхоо эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт хийж явна. Тэд бол “Ачит Ихт”-ийнхэн бөгөөд алсын хараа нь эрдэс баялгийг сорчлохгүй ашиглана. Ж.ЭРХЭС
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
ЦЕГ: Бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдсан гэх 36 настай Б-г саатуулан шалгаж байна
"АЧИТ ИХТ” ХХК 34 ХУВИА ТӨРД ӨГЬЕ ГЭЖ 9 УДАА ХАНДЖЭЭ
Хаягдал хураах шинэ санг суурьшлын бүсээс 20 км зайд байгуулна
Цас, бороо орж, шуурна
Цас, бороо орж, шуурна
4-р сар. 22, 2024, 3:05 a.m.
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн 631 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууцтай
Орхон аймаг дахь Хөвсгөл нутгийн зөвлөлөөс тэмцээн зохион байгуулна
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа